Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Цэрэнжамц: Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх УИХ-д байхгүй

2015-11-16
0
ЖИРГЭХ

Сайн байна уу? та таньд энэ өдрийн мэнд хүргье. Та эхлээд манай уншигчидад өөрийгөө танилцуулаач.

 

Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Намайг Г.Цэрэнжамц гэдэг. Монголын Үндэсний Их Сургуулийн Хууль зүй удирдлдагын сургуульд 4 дэх жилдээ багшилж байна.

 

Та ямар хичээл орж байгаа вэ?

 Анх багшилж эхлээд Үндсэн хуулийн эрх зүй орж байгаа энэ хичээлээр мэргэшхийн тулд судалгаа хийж  Магистрын дипломын ажлаа Төрийн эрх мэдэл хувиарлах онол: хэрэгжиж буй практик онцлог сэдвээр хамгаалсан энэ сэдэв маань Үндсэн хуулийн эрх зүйн онолын асуудал л даа. Энэ жил Докторын 2 дугаар курсдээ сурж, Үндсэн хуулийн эрх зүйгээр судалгаа хийж байна.

 

Үндсэн хууль гэж юу вэ?

 

 “Үндсэн хууль” хэмээх ухагдахууны үүсэл, хөгжил нь 200 гаруй жилийн түүхтэй бөгөөд үүгээрээ хүн төрөлхтний төрт ёс, эрх зүйн түүхэнд асар их үүрэг гүйцэтгэсээр ирсэн эрх зүйн үндсэн эх сурвалж юм. Үндсэн хууль нь “Constitutio” гэсэн латин гаралтай “тогтоох” гэсэн үгнээс үүсэлтэй бөгөөд эртний болон дундад зууны соёл иргэншлийн үед “Эзэн хааны зарлиг” гэсэн утгаар хэрэглэгдэж байсан бол хөрөнгөтний засаглал тогтсон тэр үеэс эхлэн улс төр, эрх зүйн практикт бодитой хэрэгжиж, “Тулгуур хууль” гэсэн бодит утгаараа хэрэглэгдэх болжээ. Анх 1787 онд АНУ-д, 1791 онд Францад Үндсэн хуулийг батлан гаргасан явдал нь Үндсэн хуулиар хязгаарласан засаглалыг хөгжүүлэх үндэс болж, өнөөдөр дэлхийн дийлэнх улс орон өөрийн орны нийгэм, улс төр, эдийн засаг, төрийн тогтолцоо, иргэдийн эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлсэн тулгуур хуультай болж чаджээ.

 

Үндсэн хууль нь явцуу утгаараа парламентад өөрт зориулагдсан хууль юм. УИХ-н гишүүн хүний ширээний өврийн дэвтэр Үндсэн хууль байж аливаа хууль тогтоомжийг зөвхөн Үндсэн хуульд нийцүүлэн батлуулахын төлөө өөрийн мэдлэг чадвараа зориулах ёстой бөгөөд түүнд үл нийцсэн хууль тогтоомжийн үйлчлэлийг таслан зогсоож байхад парламентад ёсны үндсэн үүрэг, хууль зүйн утга агуулга оршдог. Үндсэн хуулиас болоод төрийн байгууллага, албан тушаалтнууд дур зоргоороо авирлаж чадахгүй байгаа бол Үндсэн хууль үүргээ сайн биелүүлж байгаа хэрэг юм.

 

  Та Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа юуг анхаарах хэрэгтэй байдаг вэ?

 

Улс нийгэм хөгжихийн хирээр түүний суурь харилцааг зохицуулагч Үндсэн хуульд алдаа дутагдал, зарим гажуудал илрэхийг үгүйсгэх аргагүй юм. Энэ тохиолдолд Үндсэн хуульд байгаа алдаа дутагдлыг цаг алдалгүй оношилж, бодитойгоор засч залруулах, эсвэл Үндсэн хуульдаа төр нийгэм нь зохицон ажиллах гэсэн хоёр хувилбараар бэрхшээлийг даван туулна. Дээрх хоёр баримтлалын аль аль нь байж болох бөгөөд хоёр дахь тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй.

 

Дэлхий нийтийн практикаас үзэхэд Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр арга байдаг:

 

                -Уян хатан Үндсэн хууль /Үндсэн хуулийг хууль тогтоох эрх бүхий этгээдүүдийн ердийн олонхийн саналаар   буюу  50%+1 гэсэн зарчмаар батлах журмыг баримталдаг бол/

                -Хатуу Үндсэн хууль /Үндсэн хуулийг батлах буюу түүнд нэмэлт өөрчлөлт оруулах журам нь нарийн төвөгтэй, гол төлөв хууль батлах эрх бүхий субъектүүдийн дийлэнх олонхи буюу гуравны хоёр эсвэл дөрөвний гурав, түүнээс дээш хувийн саналаар шийдвэрлэгдэхээр тогтоогдсон байх ба энэ тохиолдолд Үндсэн хууль тэр бүр өөрчлөгддөггүй,  тогтвортой   байх  боломж  илүү байдаг.

     

Манай улс Үндсэн Хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хатуу зарчимыг баримталдаг.Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь нэг талаас Үндсэн хуулийн хямрал гарахаас урьдчилан сэргийлэх эерэг нөлөөтэй боловч, нөгөө талаас нийгэм тогтвортой байдлаа алдахад хүргэх сөрөг үр дагаварыг үүсгэж болно. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа аль болох хатуу аргыг хэрэглэх нь чухал.

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бодит шаардлагыг дэлхий нийтийн жишигт үндэслэн үзвэл:

 

                -Парламентын эрхийг зохистойгоор хязгаарлах,

                -Гүйцэтгэх эрх мэдлийн дээд түвшинд хуваагдмал байдал үүсгэхгүй байх,

                -Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай үндсэн хуулийн заалтыг ард нийтийн санал асуулгатай уялдуулан нарийсгах,

                -Үндсэн хуулийн агуулга, зарчмыг олон  улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчимтай нийцүүлэх

                -Иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх,

                -Хүний эрхийг хамгаалах, албан тушаалтны хариуцлагыг өндөржүүлэх зэрэг явдалтай уялдуулан өөрчилдөг байна.

 

Манай улс Үндсэн хуулиндаа хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан бэ?

 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг МҮАН-н дарга Р.Амаржаргал, МСДН-ын дарга Р.Гончигдорж, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар гарын үсэг зуран 1999 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын дарга Р.Гончигдоржид өргөн барьж, 1999 оны 12 дугаар сарын 24-ны өдөр УИХ-с Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт батлуулсан байдаг. Уг асуудал УИХ-ын чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд огт тусгагдаагүй байсан. Тухайн үед Монгол улсад Улсын дээд шүүхэд албан ёсоор бүртгэлтэй 20 нам үйл ажиллагаа явуулж байхад УИХ-д суудал бүхий 3 нам хуулийн төслийг боловсруулж бусад нам, иргэд, Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэцээс санал аваагүй баталсан нь Үндсэн хуулиа зөрчиж баталсан хууль болсон.

 

Тухайн үед МУ-н ерөнхийлөгч байсан Нацагийн Багабанди тус хуулинд 1999.12.31-ны өдөр хуулийн нэмэлт өөрчлөлтөд бүхэлд нь хориг тавьсан байдаг. Уг хоригийг УИХ нь 2000 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар 01 тоот тогтоолоор ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. УИХ нь Үндсэн хуулинд оруулсан нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль бус үйлдлээ хэвээр хадгалах бодлого Улсын Их Хурлаас явуулсан.

 

 Хэсэг эрдэмтэн судлаач нар Үндсэн хуулийн цэцэд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Үндсэн Хуулийн Цэцэд иргэн С.Нарангэрэл, Н.Хайдав, Н.Баасанжав, Д.Чулуунжав, О.Жамбалдорж нарын УИХ-аас 1999 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж гаргасан өргөдлийг хэлэлцэн 2000 оны 11 дугаар сарын 29-ны өдөр хуралдсан Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны 02 тогтоолоор 1999 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн хурлаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгосон.

 

Үндсэн хуулийн цэцийн хүчингүй болгосон шийдвэр гарсаны дараагаар буюу 21 хоногийн дараа Улсын Их Хурлын гишүүн П.Жасрай албан тоот ирүүлэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн талаар санал өгөхийг хүссэн учир Нацагийн Багабанди ерөнийлөгч 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдөр саналаа Улсын Их Хурлын боловсруулсан хуулийн төслийг бүхэлд нь татгалзаж буйгаа илэрхийлэж Улсын Их Хурлаас нэмэлт, өөрчлөлт оруулах комиссыг байгуулж ажлыг нэн даруй эхлүүлэх саналыг Улсын Их Хуралд хүргүүлсэн. Мөн Үндсэн хуулинд нэмэлт өөрчилөлт оруулах хуулийн төсөлд Үндсэн хуулийн цэц эсрэг байр суурьтай байгаа илэрхийлэн саналаа Улсын Их Хуралд гаргасан.

 

2000 оны Улсын Их Хурлын сонгуулийн дараа буюу яг нэг жилийн хойно 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хурал өмнө нь 1999 онд цэцээр хүчингүй болгочихсон уг 7 нэмэлт, өөрчлөлтийг ямар нэг үг үсэг, хэл найруулга, утга агуулгын өөрчтлөлтгүйгээр хуулбарлан анхны тэрхүү хувилбарыг дахин баталсан.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Ган-Очир: Тоглоомын дүрмээ тодорхой болгоод ард түмэнд мөрийн хөтөлбөрөө танилцуулж ялалт ялагдлаа шийдье
    13 цаг 31 мин
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
    13 цаг 39 мин
  • Counter-Strike 2 жирийн тоглогчид хүртэл мөнгө олох боломжтой экосистем болон хөгжиж байна
    15 цаг 21 мин
  • GalOl app нээлтээ хийлээ
    17 цаг 3 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
    18 цаг 41 мин
  • Өнөөдөр дэлхийн "Олон улсын ухамсрын өдөр" тохиож байна
    18 цаг 44 мин
  • Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    18 цаг 49 мин
  • 3х3 ААШТ: Эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгээ тэргүүллээ
    18 цаг 54 мин
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
    19 цаг 23 мин
  • Нойтон цас орж, сэрүүснэ
    19 цаг 38 мин
  • Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит барилдаанд хэн түрүүлэх вэ?
    19 цаг 48 мин
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    Уржигдар 13 цаг 25 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    Уржигдар 12 цаг 48 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 12 цаг 36 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 12 цаг 27 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    2026-04-03
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    2026-04-03
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    2026-04-03
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    2026-04-03
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК