АН нэр дэвшигчдээрээ гайхуулж байна. Ард түмэн харин тэдний яриад байгаа шиг хүлээж авахгүй байна. “Шинэ залуу хүмүүсээ нэр дэвшүүллээ” гэдэг пиар дор баахан хуучин хүмүүсээ нуучихсан нь одоо тодорхой боллоо шүү дээ. Ядаж байхад нөгөө хөгшчүүд нь тойргоо сольчихсон нь сонгогчдод тийм ч таатай сэтгэгдэл төрүүлэхгүй байгаа юм. 2004 онд Баянгол дүүрэгт, 2008 онд Ховд аймагт нэр дэвшиж байсан Р. Амаржаргал энэ удаад Сүхбаатар дүүрэгт үзэлцэхээр сурталчилгааныхаа “майхныг” босгоод авсан байх юм. Баянгол дүүрэгт байг гэхэд Ховд аймагт мань хүний хийх ажил үлдээгүй байх нь. Өмнө нь Сонгинохайрхан дүүргээс УИХ-д суух виз авсан сумоч Д. Батбаяр энэ удаад аавынхаа нутаг болох алс хол баруун хязгаар Ховдыг сонгожээ.
Сонгинохайрхан хүн ам ихтэй, газар нутгийн хэмжээгээр том. Энэ хэрээрээ ажилгүйдлийн хувьд асуудалтай дүүрэг. Мань хүн ердөө энэ “давуу тал”-ыг нь сурамгай ашиглаад л УИХ-д гараад ирсэн. Өөрөөр хэлбэл, намайг сонговол танай дүүргийн лааз өшиглөсөн шиг өдөр хоногийг өнгөрөөдөг залуусыг Япон явуулна гэж тархинд нь өөр “салхи” орохын аргагүй сэнхрүүлсэн дээ. Үр дүн тодорхой. Сумоч маань хүний урманд ядаж таван хүнийг Япон явуулж ажил, амьдралтай нь залгуулж чадсаагүй.
Ядаж байхад санаачилсан олигтой хууль ч үгүй, часхийтэл ганц үг хэлж ч амжилгүй дөрвөн жил Төрийн ордонд амьдарч үзэх шив дээ. Ийм хүн яаж сонгинохайрханчуудын царайг харах вэ дээ. 2004 онд Баянзүрх дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулж байсан Б. Мөнхтуяа хэмээх эмэгтэй амташсан хэрээ 13 эргэдгийн үлгэрээр 2008 онд дахин энэ дүүрэгт нэр дэвшсэн. Гэвч тус дүүргийн сонгогчдын дийлэнх нь дэмжээгүй. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүнээр хэр зэрэг ажилласанд нь хангалтгүй дүн тавьсан гэсэн үг. Эргээд очвол энэ “эмгэнэлт” үзэгдэл давтагдаж мэднэ гэж айсандаа ч юм уу Б. Мөнхтуяа ахайтан 2012 оны сонгуульд Дарханы тойргийг сонгов бололтой.
2004 онд Баянголоос УИХ-д суух мандатны эзэн болсон Б. Батбаатарыг 2008 он огт өөр хувь тавилан хүлээж байлаа. Өмнөх сонгуулийн үр дүн давтагдана гэдэгт итгэлтэй байсан энэ шавилхан залуу дараагийн сонгуульд даанч амархан бүдэрчихсэн дээ. Баянголд ихэвчлэн боловсрол өндөртэй хүмүүс байдгийн илэрхийлэл энэ сонголт болсон юм. Тэр одоо “унаган нутаг” Баянголоосоо зугатааж Чингэлтэйг бараадаад байна. Чухам ямар учраас тойргоо солиод байдгийн учрыг сонгогчид гадарлахтайгаа болсныг тэд нэг л ухаарахгүй байна уу даа.

С. Зоригт