Өнгөрсөн бямба гарагт Хойд Солонгосчууд Пионерын байгууллагын 66 жилийн ойн баярын үеэр 20 мянган сурагч шинэ удирдагч Ким Чен Унд үнэнч байхаа тангаргалсан юм. Харин энэ ёслолыг нь Өмнөд Солонгосын иргэд хурц шүүмжилсэн нь тэдний эгдүүцлийг хүргэжээ. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны нэр төрийг гутаалаа хэмээн Өмнөд Солонгосын талыг буруутгажээ. Хэрэв тэд уучлалт гуйхгүй бол Сөүлд байрлах хэвлэл мэдээллийн байгуулага, телевизийн төв, радио станц тус бүр гурвыг пуужингаар дэлбэлнэ хэмээн заналхийлсэн байна.


М.Уянга