Өнгөрсөн долоо хоногт насаараа хоригдох ял авсан Египетийн ерөнхийлөгч
асан Хосни Мубарак сэтгэл санааны гүн хямралд орсноор зүрх нь өвдөж,
даралт нь ихсэн биеийн байдал нь эрс муудсан байна.
Өнгөрсөн долоо хоногт насаараа хоригдох ял авсан Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубарак сэтгэл санааны гүн хямралд орсноор зүрх нь өвдөж, даралт нь ихсэн биеийн байдал нь эрс муудсан байна.

Тус улсын Дотоод хэргийн яамны эмнэлгийн эмч нарын ярьснаар, түүнийг Тора хотын шоронгийн эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд хиймэл амьсгалын төхөөрөмж хэд хэдэн удаа залгажээ. Экс ерөнхийлөгч хоол идэхээс татгалзаж, эмч нарыг хүлээж авахгүй, хэнтэй ч харилцахыг хүсэхгүй байгаа гэнэ. Түүний гэргий Сюзан Сабит “Миний нөхрийг эмнэлэг уруу шилжүүлж өгөөч” хэмээн эрх баригчдаас хүссэн байна.