зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Зоригт сайд зоригтой шийдвэр гаргав

2012-6-08
0
ЖИРГЭХ
Уул уурхай, байгаль орчны салбарт сайн мэдээ ар араасаа дуулдсаар байна. Монголын газар нутгийн ихэнх  хэсэгт ямар нэгэн лиценз олгогдсон, энд тэндгүй сэндийчсэн газар, нөхөн сэргээлт хийдэггүй орхигддог гэх яриа ард хоцорлоо.
 zorigt   Уул уурхай, байгаль орчны салбарт сайн мэдээ ар араасаа дуулдсаар байна. Монголын газар нутгийн ихэнх  хэсэгт ямар нэгэн лиценз олгогдсон, энд тэндгүй сэндийчсэн газар, нөхөн сэргээлт хийдэггүй орхигддог гэх яриа ард хоцорлоо. Монголын Засгийн газар байгаль орчноо хамгаалж, лицензүүдийг цуцалж, зарим газрын улсын нөөцөд авахаар боллоо. Энэ тухай салбар хариуцсан сайд нь удаа дараа мэдээлсээр байна. Эх орноо, газар нутгаа хамгаалах ажил, энэ салбарт гаргасан түүхэн шийдвэрийг  Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт түүчээлж байгаа юм. Түүний энэ ажлыг мэдсэн хүмүүс “Аргагүй л байгальдаа хайртай хүн юм даа ” гэцгээх  болжээ.  Олон хүний удаан хугацаанд ярьсан урт нэртэй хуулийн хэрэгжилт эрчимжиж байгаа нь энэ юм.

    Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцсан. Хууль хэрэгжүүлэх хүрээнд алтны орд газруудын 242 лицензийг бүрэн түдгэлзүүлсэн бөгөөд үүний 69-ийг бүрэн, 36-г хэсэгчлэн цуцалсан байна. Мөн алтны шороон ордоос бусад 1400 лиценз бүхий талбайн хил хязгаарыг тогтоожээ.

    Алтны болон шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайн хэсэгт уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторинг хийх ажлыг эрчимжүүлэх, нөхөн сэргээлт хийгээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигч, эзэн холбогдогчоор нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэх тухай ч ярьж байгаа юм. Мөн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон, хязгаарласан, нөөцөд авсан, улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газраас бусад талбайг таван жилийн хугацаагаар улсын нөөцөд авахаар шийдсэн.  Одоогоор манай улсын нийт нутаг дэвсгэрийн 14 хувьд нь тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд тусгай зөвшөөрөл олгох бололцоотой байсан 20 орчим хувийг улсын нөөцөд авч байгаа нь энэ. Энэ нь улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх зорилготой бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь улсын нөөцөд багтаж байгаа аж. Ингэснээр шинээр тусгай зөвшөөрөл олгох ажлыг таван жилээр зогсоолоо. Энэ бол байгаль орчноо хамгаалах чиглэлээр хийж буй дорвитой ажлуудын нэг. Монгол эзэнтэй, газар нутгаа хамгаалах хүн байгааг харуулсан сайн үйлс, зоригтой алхам гэж болно. Лицензтэй холбоотой маргаан, иргэдийн дунд байдаг хардалтад цэг тавьсан түүхэн шийдвэр ч гэж хэлж болох юм. Өнөөдрөөс цааш Монголын нутагт замбараагүй лиценз олголт зогсч, олгосныг нь цуцалж, ухсан газарт нөхөн сэргээлт хийхээр боллоо.

    Мөн  урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Гол мөрний урсац бүрдэх эх, Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг, Ойн сан бүхий газрын хилийн заагийг Засгийн газрын хуралдаанаар баталсан. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн заагт хамрагдсан ашиглалтын тусгай зөвшөөрлийн 40 орчим хувь нь бүхэлдээ болон хэсэгчлэн цуцлагдаад байгаа талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт уржигдар мэдээлсэн.

    Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох журмын дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах, нөхөх олговор тооцох тухай мэдэгдлийг өнгөрсөн 2011 оны аравдугаар сарын 10-нд өдөр тутмын сонин болон цахим хуудаст байрлуулж олны хүртээл болгосон. Уг журам батлагдсанаас хойш хилийн заагт хамрагдсан 161 ашиглалтын  тусгай эзэмшигчдийн 124 нь 243 тэрбум 285 сая төгрөгийн нөхөх олговор авах хүсэлтээ ирүүлжээ.  Харин хилийн заагт давхцаагүй хэсэгтээ үйл ажиллагаа явуулах хүсэлтээ гаргасан аж ахуйн нэгжүүд нөхөх олговроос татгалзан ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжийг нь салбарын яамнаас журмын дагуу бүрдүүлж өгчээ. Нийт 29 аж ахуйн нэгжийн 36 тусгай зөвшөөрөлтэй газар ийнхүү хилийн заагт хамрагдаагүй хэсэгт үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бол  журмын дагуу 90 хоногийн дотор хүсэлтээ ирүүлээгүй 41 тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тусгай зөвшөөрлийг нөхөх олговор өгөлгүйгээр цуцалж байгааг сайд мэдээлэв.

    Ийнхүү Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газраас хуульд заасан үндэслэл, журмын дагуу 41 тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохгүйгээр тусгай зөвшөөрлийг бүрэн цуцалсан, 33 тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тусгай зөвшөөрлийн давхцалтай хэсгийг 333 тоот тушаалаар тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн цуцалсан 18 тусгай зөвшөөрөл эзэмшигчид тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй гэх мэт шалтгаанаар цуцалжээ. Байгаль орчин, газар нутгаа хамгаалах аян цаашид үргэлжлэх нь дамжиггүй. Энэ ажлыг салбар хариуцсан сайд нь санаачилж, гардан зохион байгуулж байгаа билээ. Энэ мэт сайн мэдээнүүд бодит хөрсөнд буулаа. Эх орноо хамгаалах зоригтой алхмууд хийж чадсан сайд Д.Зоригтод талархах нь зүйтэй болов уу.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • saka (202.179.23.40)
    shaa shaa naadah chini conguuliin pr bna
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    10 цаг 17 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    14 цаг 1 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    14 цаг 17 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    14 цаг 28 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    14 цаг 36 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    14 цаг 53 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    14 цаг 55 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    Уржигдар 18 цаг 13 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    Уржигдар 17 цаг 40 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    Уржигдар 17 цаг 20 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    Уржигдар 15 цаг 36 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    Уржигдар 15 цаг 14 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    Уржигдар 15 цаг 02 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    Уржигдар 14 цаг 28 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    Уржигдар 14 цаг 03 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    Уржигдар 13 цаг 01 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК