Сүүлийн үед долларын ханш суларч, алт, мөнгөний үнэ эрчимтэй өссөөр байна.

Сүүлийн үед долларын ханш суларч, алт, мөнгөний үнэ эрчимтэй өссөөр байна. Өнгөрсөн 11 жил алтны үнэ байнгын өсөлттэй байсан бөгөөд өнгөрсөн жилийн 9 дүгээр сард нэг унци нь 1921.15 долларт хүрч, дээд амжилт тогтоож байсан юм. Эдгээр нь Евро бүсийн тогтворгүй байдалтай салшгүй холбоотой. Энэ жилийн эхний улиралд Евро бүсийн эдийн засгийн өсөлт “тэг” гэсэн үзүүлэлттэй гарсан байна. Мөн Германы эдийн засгийн өсөлт 0.5, Испани болон Киприйнх 0.3 харин Италийнх 0.6 хувиар буурсан байна. Германы үйлдвэрлэл өнгөрсөн сартай харьцуулахад 2.2 хувиар буурчээ. Европын төв банкны удирдах зөвлөл зээлийн хүүгээ жилийн нэг хувь дээр үлдээхээ мэдэгдлээ.
М.Уянга