"Time" сэтгүүл 2015 онд "Google"-ээр хамгийн их хайгдсан эрхмүүдийг танилцуулж байна. Дэлхийн хамгийн их хандалттай цахим хайлтын систем болох "Google" олон нийтийн санаа бодлыг илтгэх бас нэгэн хэмжүүр болдог билээ. "Google" хайлтын системээр хамгийн их хайгдсан Лионель Месси "Барселона" багийнхаа хамтаар 2015 онд нийт 5 цомыг хүртээд байгаа юм. Лионель Мессигийн араас Ким Кардашиан бичигдээд байна. Анх "Keeping up with the Kardashians" реалити шоугаар танигдсан тэрээр энтертайнмент ертөнцөд хамгийн их дуулиан шуугианыг тарьж байгаа юм.
Цахим хайлтын системээр хамгийн их хайгдсан дараагийн эрхэм бол Криштиану Роналду юм. Хөлбөмбөгийн бас нэгэн од, "Реал Мадрид" багийн тоглогч Криштиану Роналду Лионель Мессигийн гол өрсөлдөгчөөр нэрлэгддэг юм. Түүний араас дуучин Ники Минаж болон, Рианна нар бичигдээд байна. Дээрхи судалгаанаас үзэхэд урлаг, спортын салбарынхан олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татдаг нь харагдаж байна. Дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдээр голцуу улс төрчид нэрлэгддэг ч гэлээ хүмүүст нөлөө бүхий улс төрчдөөс илүү урлаг спортынхон сонирхолтой байдгийг жил жилийн "Google"-ийн судалгаа харуулж байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/