Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эерэг 24: Монгол инженерүүдийн урласан Эко автобусны үйлдвэрээр зочиллоо

2016-1-11
0
ЖИРГЭХ

        Монголын анхны “Эколог бус” компанийн үйлдвэрлэсэн J-800T маркийн 20 ширхэг автобус иргэдэд үйлчилж эхлээд хоёр сар гаруй болж байгаа. Монгол инженерүүдийн ур ухаан шингэж бүтсэн уг автобус нь нийтийн тээврийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техникийг шингээсэн гэлцдэг.

 

Анх нээлтээ хийх үеэс нь эхлээд л төрийн бүхий л өндөрлөгүүд дэмжин ажиллана хэмээн ам гарч байсан уг компани өнөөдөр ямар байдалтай байгааг сонирхохоор Монгол инженерүүдийг нэгтгэж чадсан автобус компанийг зорьлоо.

 

24tsag.mn энэ удаагийн “Эерэг 24” буландаа Монголдоо анх удаа автобус бүтээж буй “Эколог бус” компаниар зочилж дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

 

Тус компанийн ерөнхий инженер Д.Ариунболд “Нэг үеэ бодвол төр засгийн зүгээс бодлогын талаасаа дэмжиж эхэлсэн. Аж үйлдвэрийн яам хүртэл байгууллаа. Мөн хуульд нэлээд өөрчлөлт оруулж дэмжиж өглөө. Тухайлбал Монгол хүний бүтээсэн  бүтээгдэхүүнийг тендерт шууд шалгаруулна ч гэдэг юм уу энэ талаасаа бол  дэмжлэг сайн байгаа. Ер нь цаашид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах тал дээр  анхаарал хандуулбал сайн л байна. Мөн  бид автобусаа үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, зарим эд ангийг гаднаас оруулж ирэхэд  гааль, татвараа  зохих журмын дагуу төлөөд оруулж ирдэг. Гэтэл гаднаас оруулж ирж байгаа хуучин автобусыг ямар ч татваргүй оруулж ирдэг. Энэ нь дотоодын үйлдвэрлэл хөгжихөд нэлээдгүй саад учруулдаг. Энэ асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарал хандуулах нь зүйтэй болов уу. Монгол инженерүүд уур амьсгал, орчин нөхцөлдөө хамгийн сайн тохирох автобус үйлдвэрлэж, ажлын байр нэмэгдэж байхад төрийн зүгээс энэ мэт дэмжлэг үзүүлбэл  болоод л явчихна” гэдгийг онцолсон юм.


 

Ингээд Монголдоо цоо шинэ ажлыг эхлүүлж, монголынхоо нийтийн тээврийн хэрэгцээг хангах зорилгыг өвөртөлсөн тус компанийн ерөнхий инженер Д.Ариунболдоос зарим зүйлийг тодрууллаа.

 

-Экобус үйлчилгээнд гараад хоёр  сар гаруй болж байна. Энэ хугацаанд иргэдийн сэтгэгдэл ямар байна вэ?
-Манай эко J-800T автобус маань бол нийтийн тээврийн салбарт шинэ стандарт, технологийг нэвтрүүлсэн. Загвар талаасаа намхан шалтай, заалаа Монголынхоо хүйтэн уур амьсгалд тохируулан халаадаг паар тавьж өгсөн зэрэг олон давуу талтай. Мөн Монгол иргэдийнхээ дундаж өндөрт тааруулаад заалны бариулыг нь хүртэл бусад автобуснуудынхаас намхан хийж өгсөн.  Энэ бүх иргэдийн тав тухтай байдлыг хангасан байдал нь иргэдэд ихээхэн таалагддаг нь ажиглагдсан.

 

-Хөдөлгүүрийн хувьд?
-Евро 4 стандартын хөдөлгүүрээр ажилладаг. Энэ нь утаа ялгаруулдаггүй. Нэмэлт CRC катизатер төхөөрөмжтэй. Нэг ёсондоо жийпний хөдөлгүүрээр ажилладаг гэсэн үг.  
Нэг автобус ойролцоогоор 130 мянган ам.доллараар бүтсэн. Гаднаас оруулж ирж байгаа евро 1 стандартын Солонгос автобуснуудын нэг нь л 120 орчим мянган доллар байдаг.

 


-Эдгээр автобусыг хэдий хэр хугацаанд үйлдвэрлэсэн бэ?
-Автобус маань жил гаруйн хугацаанд үйлдвэрлэгдсэн байгаа.

 

-Тэгвэл  нэг автобусыг хэд хоногийн дотор үйлдвэрлэдэг гэсэн үг вэ?
-Нэг автобусыг дунджаар 28 хоногийн дотор  бэлэн болгодог. Гэхдээ олон ширхгээр үйлдвэрлэхэд энэ хугацаа багасаж болно.

-Ойролцоогоор нэг автобус хэдэн төгрөгөөр үйлдвэрлэгдсэн бэ?
-Нэг автобус ойролцоогоор 130 мянган ам.доллараар бүтсэн. Гаднаас оруулж ирж байгаа евро 1 стандартын Солонгос автобуснуудын нэг нь л 120 орчим мянган доллар байдаг.

 

-Өөрсдийн үйлдвэрлэсэн автобусаа цаашид энийг нь нэг засаж  сайжруулчихвал гэж бодож байв уу?
-Эко автобусны тухайд техник арчлалт, аюулгүй ажиллагаа, үйлчилгээний хувьд Монголдоо цоо шинэ стандартыг бий болгосон автобус л даа. Тэр талаараа үйлчилгээнд явж байгаа автобуснуудаас бүх талаараа илүү, хөгжилтэй орны түвшинд очсон гэж хэлж болно. Цаашид мэдээж олон улсын жишгийн дагуу сайжруулаад явна.

 

-Бүтээгдэхүүний түүхий эдээ хаанаас оруулж ирдэг вэ?
-Манай инженерүүд зураг төслөө гаргачихаад шаардлагатай зайлшгүй гаднаас авч ирэх ёстой түүхий эдүүдийг бол БНСУ, БНХАУ—аас оруулж ирдэг. Гэхдээ бид аль болох дотооддоо үйлдвэрлэсэн түүхий эд авахыг зорьдог. Зайлшгүй шаардлагатай  бол л гаднаас авдаг.  


Манайхан гаднаас оруулж ирж байгаа хуучин автобуснаас татвар авдаггүй хэрнээ, дотооддоо дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн шинэ автобус үйлдвэрлэхэд шаардагдах тоног төхөөрөмж, эд ангийг оруулж ирэхэд татвар авдаг.


-Танай компани цаашид  урт автобус үйлдвэрлэх боломжтой юу? Гаднаас нэлээн өндөр үнэтэй автобус оруулж ирсэн нь багагүй шүүмжлэл дагууллаа?
-Боломжгүй зүйл байхгүй.

 

-Экобусын хувьд аюулгүй ажиллагаа тал дээр хэр баталгаатай вэ? Нийтийн тээвэрт явж буй автобуснууд бараг өдөр алгасахгүй осол гаргах боллоо?
-Манай нийтийн тээвэрт явж байгаа автобуснуудын тухайд Солонгостоо найман жил яваад үйлчилгээнээс хасагдсан ийм автобуснууд манайд орж ирээд дөрвөн жил орчим үйлчилгээнд явдаг. Тэгэхээр аюулгүй ажиллагаа алдагдахаас аргагүй. Манай автобусны тухайд үйлдвэрлэгдээд  цоо шинээрээ үйлчилгээнд явж буй учир осол аваар гаргах  магадлал маш багатай. Мөн Монголынхоо уур амьсгал бүх нөхцөлд тохируулан үйлдвэрлэсэн учир аюулгүй байдал тал дээр найдвартай.

 

-Монгол инженерүүдийн  ур чадварын хувьд ?
-Манай компани нийт 80 гаруй ажилчинтай. Тэдний 30 гаруй нь инженер техникийн ажилчид байгаа. Инженерүүдийн хувьд бүгд мэргэшсэн. Олон жилийн дадлага туршлагатай хүмүүс бий.  Тиймээс л Монголынхоо нөхцөлд маш сайн тохирох автобусыг ур ухаанаа шингээж хийсэн дээ.

Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөв. Харин манай сурвалжлах баг “MADE IN MONGOLIA”  гэх эко автобусуудаар зорчиж ая тух, тохилог байдал, иргэдийн санал сэтгэгдэлтэй танилцлаа.


Тус автобусыг сонгон үйлчлүүлж байгаа ихэнх иргэд “Эко автобус гэдгийг нь мэддэг. Болж өгвөл сууж зорчихыг эрмэлздэг. Дулаахан хийгээд хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдэд хүртэл зориулагдсан байгаа нь таалагддаг. Цаашлаад автобусны бариул нь хүртэл стандартын дагуу, мөн хаалгаар орж, гарч байгаа иргэдийг жолооч өөрөө хянадаг камертай зэрэг нь маш их сайшаалтай” хэмээн онцолж байв.

Юутай ч өнөөдөр Монголд явж байгаа автобусууд аюулгүй байдлаа хангаагүй, тохь тух муутай, жолооч нар нь зөрчил гаргадаг гээд олон зөрчил үүсгэдэг. Энэ нь насжилт дууссан автобус үйлчилгээнд явуулж байгаатай холбоотой. Тиймээс тэдгээр автобусуудыг хэрэглээнээс хасч, дотоодын үйлдвэрлэлээ 100 хувь дэмжих боломж манай улсад байгаа юм.


Гадны улсаас автобус оруулж ирэхэд  шинэ автобус үйлдвэрлэсэнтэй яг адил зарлага гардаг гэдгийг хаа хаанаа бодолцох хэрэгтэй юм.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарын өвлийн нөхцөлд хүүхэдтэйгээ хамт хийхэд тохиромжтой, дулаахан бөгөөд хөгжилтэй 10 санаа:
Амралтын өдрөөр хийх 5 амтат хоолны жор
Цас орсон амралтын өдөр гэртээ дулаан хөнжилдөө хэвтэн үзэх 10 кино
Кайли Женнер: Анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (27.123.214.119)
    ГАДААД ДОТООД ҮНЭ НЬ АДИЛХАН.. ГЭХДЭЭ ЭНД МАШ ТОМ ЯЛГАА БАЙГАА НЬ МОНГОЛД НЭМҮҮ ӨРТӨГ, ҮҮНД МОНГОЛ ХҮНД ЦАЛИН ОЛГОСОН, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСӨН, ОРЛОГЫН ОЛОН ТӨРЛИЙН ТАТВАР ТӨЛСӨН ЗЭРЭГ ШИНГЭСЭН БҮТЭЭГЛЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭСЭН, МОНГОЛЧУУД ХИЙСЭН ГЭЭД ТООЦВОЛ ГАДНААС АВСНААС ХАМААГҮЙ ХЯМД ТУСАЖ БАЙГАА...
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
  • Нямаа (202.21.106.125)
    Зориуд сууж үзсэн дулаахан, тохилог автобус байна лээ. Солонгос, Хятадын хуучин хөлдүү автобусуудыг халаад Монголын инженер, техникийн ажилчдын гараар бүтсэн автобусаар иргэдэд бүрэн үйлчлэх цаг нь болсон
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    20 цаг 58 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    21 цаг 35 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    21 цаг 47 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    21 цаг 57 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    22 цаг 9 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Уржигдар 17 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    Уржигдар 17 цаг 06 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    Уржигдар 14 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    Уржигдар 14 цаг 05 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    Уржигдар 13 цаг 58 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Уржигдар 13 цаг 22 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    Уржигдар 12 цаг 53 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    Уржигдар 12 цаг 42 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    Уржигдар 12 цаг 23 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    Уржигдар 11 цаг 46 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    Уржигдар 11 цаг 21 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    Уржигдар 11 цаг 03 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    Уржигдар 10 цаг 41 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Ж.Бат-Эрдэнэ: Хамтарсан засаг байгуулаад явах байх гэж бодож байна
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК