Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа ууланд амжилттай авирч гарчээ.
Дэлхийн долоон тивийн долоон ноён оргилын нэг болох тус ууланд Б.Гангаамаа энэ сарын 13-ны өдөр гарсан байна.
МУГТ Б.Гангаамаа далайн түвшнээс дээш 6962 метрийн өндөрт орших Аконкагуа ууланд Польшийн мөсөн голын замаар авирч гарахаар төлөвлөж байсан хэдий ч цаг агаарын байдал хүнд байсан тул замаа сольж энгийн замаар авирч гарчээ.
Харин түүний хамтрагч Хонг Конгийн уулын гүйлтийн тамирчин бүсгүй 5000м орчмоос буцсан аж.