
УБЦТС-аас цахилгаан шугам тоноглолд хийх төлөвлөгөөт засварын дагуу зарим байршилд цахилгаан хязгаарлаж байна. Тэгвэл өнөөдөр буюу /2026.04.07/ зургаан дүүрэгт 09:00-19:00 цагийн хооронд цахилгаан хязгаарлана.
Тухайлбал,
- Сонгинохайрхан дүүргийн 22, 33-р хороо,
- Баянгол дүүргийн 1, 2-р хороо,
- Баянзүрх дүүргийн 12, 14, 26-р хороо,
- Сүхбаатар дүүргийн 14, 15, 16, 17, 18, 19-р хороо,
- Налайх дүүргийн 6-р хороо
- Багахангай дүүргийн 1-р хороонд цахилгаан хязгаарлах аж.
Түүнчлэн Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 09:00-20:00 цагт цахилгаан хязгаарлах юм байна.



















































