
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -3-5 хэм, өдөртөө +13+15 хэм дулаан байна. Харин Багануур орчмоор, шөнөдөө багавтар үүлтэй өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 8-13 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө -8-10 хэм, өдөртөө +12+14 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -8-10 хэм өдөртөө +12+14 хэм дулаан байна.
Агаарын температур:Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -7-12 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр -4-9 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2+7 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +3+8 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19+24 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр +14+19 хэм, бусад нутгаар +10+15 хэм дулаан байна.
Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, зөөлөн шороон шуурга шуурна.





















































