Төв аймгийн Баянчандмань сумын малын эмч Б-г хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан. Энэ хэрэгт тус сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатарыг сэжигтнээр татаж таван сар орчим хориод байгаа юм. Уг хэргийг прокурорын байгууллага энэ сарын 19-нд хянаж дууссан аж. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2-т заасан зүйл ангиар Б.Ханбаатарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Д.Дуулим