Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН, МАХН-ыг зааглаж байсан хана нурж эхэллээ

2016-3-02
0
ЖИРГЭХ

МАХН-аас анх тавьсан саналын дагуу МАН, МАХН Эх орончдын өдрийг анх удаа хамтран тэмдэглэлээ. Хоёр намын удирдлагууд Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөснийхөө дараа баярын хурлаа хийлээ. Энэ­хүү арга хэмжээнд хоёр намын удирдлага, УИХ, дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчид, жирийн гишүүд нь оролцсон юм. Мөн зарим улс орны Элчин сайд нар, МАХН-тай хамтран ажиллахаар төлөвлөж буй Ногоон намын дарга баярын хурлын содон зочид байлаа. МАН, МАХН хамтран Эх орончдын өдрийг тэмдэглэж байгаа нь цаашдаа нийлж нэгдэхийн эхлэл гэж олон нийт харж байгаа. Тиймээс хоёр намын даргын илтгэл олны анхаарлыг татаж байв. МАН-ын дарга М.Энхболд итгэлдээ хоёр нам нийлж, нэгдэх талаар дурдсангүй. Харин улс орны нийгэм, эдийн засгийн байдал цаашдын зорилтын талаар илтгэлдээ онцоллоо. Тэрээр “Эх орончдын өдрийг зөвхөн Улаанбаатар хотод бус Монгол орны өнцөг булан бүрт хоёр нам хамтран тэмдэглэж байна. Улс орны хөгжлийн ирээдүйн нэн эгзэгтэй зааг үед, үндэстнийхээ тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулан бэхжүүлж, нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг хангах зорилтыг шийдвэрлэх чухал цаг дор тулж ирээд байна. Эдгээр зорилтыг цаг алдалгүй оновчтой шийдвэрлэж чадах эсэхээс Монгол орны маань цаашдын хувь заяа хамаарах болно. Улс орны эдийн засаг туйлдан доройтож, ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт муудсаар байна. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн чиглэлээр чиглэсэн зорилготой цогц бодлогыг эрх баригчид хэрэгжүүлж чадахгүй нь тодорхой боллоо. Улс төрийн тогтолцооны шударга, хүрээмжтэй, ил тод байдал төлөвшиж чадахгүй, Үндсэн хуульт байгууллын дархлаа алдагдах шинжтэй боллоо. Өнгөрсөн дөрвөн жилд иргэн таны амьдрал сайжирсан уу гэсэн асуултад сонгогч олон түмэн гундуу үнэлэлт, гутранги байдлаар хариулж байна. Сүүлийн 20 жилийн судалгаанаас манай нам Засгийн эрх барьсан он жилүүдэд эдийн засаг өсч, ард ир­гэдийн амьжиргаа дээшилж, харин АН засаг барьсан үед хүрсэн төвшин, ололт амжилтаас ухарч, эдийн засаг уруудан, өсөлт нь нэгээс доош хувьд хүрч, ард иргэдийн амьдрал доройтдог дүр зураг ажиглагдах болсон нь санамсаргүй тохиолдол биш” гэлээ. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр анхнаасаа намынхаа нэрийг өөрчилсөн нь буруу байсан гэдгийг онцолж байв. Мөн цаашдаа нийлж, нэгдэх, хамтран ажиллах талаар илтгэлдээ товчхон дурдсан юм. Тодруулбал, “МАН, МАХН УИХ-ын сонгуульд хамтдаа орох уу, дан дангаараа оролцох уу гэдэг нь олны анхаарлын төвд байна. Та биднийг хамтраасай гэж хүсч буй нэг хэсэг байхад тус тусдаа байгаасай гэсэн өөр нэг хэсэг байгааг бүгдээрээ ойлгож байгаа. Одоогийн байдлаар хоёр нам УИХ-ын сонгуулиас өмнө нийлж, нэгдэх тухай ойлголт хууль эрх зүйн хүрээнд хаагдсаныг ойлгож байгаа байх. Харин УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд эвсч орох боломж та бидэнд нээлттэй байна. Та бидний дунд нурааж дийлэхгүй хана хэрэм байхгүй гэдэгт би итгэлтэй байдаг. Манай хоёр намын гишүүд, дэмжигчид ч ингэж ойлгож байгаа нь алхам тутамд мэдрэгдэж байна. Гэхдээ зарчим, ёс суртахуун гээд ярих юм бол тус тусдаа ярих, тайлбарлах зүйл бий. Миний хувьд шударга бол эвтэй, эвтэй бол хүчтэй гэсэн зарчмын дагуу хамтран ажиллах боломж бололцоо байна гэж үзэж байна” гэв.


МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлж байгаагаар хоёр нам сонгуульд эвсч орохоор болсон тохиолдолд хоёр талаасаа бодлого зорилтоо нэгтгэн мө­рийн хөтөлбөрөө боловсруулах ёс­той. УИХ-ын сонгууль ойртсон уч­раас хоёр намын удирдлагууд сонгуульд ямар зорилт дэв­шүүлж оролцохоо тодорхой болго­сон бололтой. Энэ нь тэдний илт­гэлийн нэг хэсгээс ажиглагдаж байлаа. МАН-ын дарга М.Энхболд “Бид түмэн олноо ядуурлаас аварч эдийн засгаа дахин сэргээснээр ДНБ-ий өндөр өсөлтийг хангаж, үр өгөөжийг нь хүн бүрт, ялан­гуяа ядуу, бага орлоготой ир­гэдэд түлхүү хүртээх замаар дундаж давхаргын иргэдийг олноор бий болгох хөгжлийн баримжаатай эдийн засгийн бодлого хэрэгжүүлж монгол хүн эх орондоо сайн сайхан, тав тухтай, аюулгүй амьдрах боломж, бололцоог бий болгоно. Улс орондоо улс төр, засаг­­лалын тогтвортой байдлыг хангаж, Монгол Улсын гадаад бодлогыг эдийн засгийн агуулгаар баяжуулах замаар, гадаадын шууд хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн олж авах бодлого хэрэгжүүлнэ. МАН гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихийн зэрэгцээ үндэс­­ний хөрөнгө оруулалтыг бүхий л талаар дэмжиж бизнесийн орчин дахь төрийн оролцоог багасгаж, төр хувийн хэвшилтэй өрсөлдөж бизнес эрхэлдэг явдлыг таслан зогсооно. Бид гацаанд ороод байгаа стратегийн ач холбогдолтой, томоохон төслүүд болох Оюутолгой, Тавантолгой, тө­мөр зам, эрчим хүчний төслүүдийн ажлыг эрчимжүүлэх, эхлүүлэх арга хэм­жээг шуурхай авч хэрэгжүүлэн, Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэ­мэгдүүлэх зарчмыг тууштай баримт­лан ажиллана. Бид хүн амыг чанар­тай, аюулгүй хүнсээр бүрэн хангах, хөдөө аж ахуйн салбарт техник тех­нологийн дэвшил, инновацийг нэвт­рүүлэн, хөдөлмөрийн бүтээмж, өр­сөл­­дөх чадвар, бүтээгдэхүүний гарцыг дээшлүүлнэ. Хөдөө аж ахуйн гарал­тай бүтээгдэхүүний гадаад зах зээлийг тэлэх, экспортыг нэмэг­дүү­лэх, хамтын ажиллагааг бэх­жүү­лэх, хөрөнгө оруулалтыг эрчимтэй тат­на. Монгол Улсын эдийн засгийн эрчимтэй өсөлтийн эх үүсвэр болох аж үйлдвэржилтийн хөгжлийг хан­гах стратегийг боловсруулж, аж үйлд­­вэрийн салбарын ДНБ-д эзлэх ху­вийг нэмэгдүүлнэ. Тууштай бодлого хэрэгжүүлдэг, тулхтай улс төрийн хүчний хувьд бид хамтдаа үүнийг хийж чадна” гэсэн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр “Мянганы төмөр замын төслийг хэрэгжүүлж Ховдоос Дорнод хүртэл 1800 км төмөр зам тавина. Ингэснээр Монголын эдийн засгийн хөгжлийн хурд нэмэгдэнэ. Мөн алслагдсан аймаг гэдэг ойлголт үгүй болно. Түүнчлэн  “Улсын чанартай найман хот” нэртэй урт хугацааны мега төсөл хэрэгжүүлнэ. Хот бүрт тав тухтай орчинд дунджаар 150 мянган хүн амьдарч байхаар төлөвлөж байна. Манай улсын 450 мянга өрх орон сууцгүй гэсэн судалгаа бий. Тиймээс тухайн найман хотод нэг айлд дунджаар 60 ам метр талбайтай 450 мянган айлын орон сууц барина. Ингэснээр хэт төвлөрөл саарч агаарын бохирдол, хог хаягдал гэсэн нийслэлийн тулгамдсан асуудал шийдэгдэнэ. Мөн оюутны сургалтын төлбөрийг төрөөс хариуцдаг байсан түүхийг эргэн сэргээе гэж бодож байна. Ингэж чадвал чадварлаг үндэс­ний боловсон хүчин бэлтгэгдэж монголчууд бүтээн байгуулалтынхаа жинхэнэ эзэн нь болно” гэв.  

А.БОЛДБААТАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Зочин (103.57.95.183)
    БОЛЬЁ ОО
    2016 оны 03 сарын 07 | Хариулах
  • nn (202.179.31.60)
    Бүх хүн Билл Гецис шиг амьдарч чадахгүйч. Хүн бүр өөрийн гэсэн ажилтай орлогтой амьдрах орчинтой байх шаардлагтай.Энэ байдалыг бүрлүүлж, хамгаалж дэмжигч нь төр байх ёстой юм.Энэ төрийг яаж байгуулхыг сонгууль бидэнд олгодог юм .Бидний энэ эрхийн талыг нь НАМ гэгч мангас залгиж орхилоо.Нам гэгч мангас хаанаас яагаад гараад ирсэнийг бид бүгдээрээ мэднэ. Энэ мангас бидний аав ээж эмээ өвөөгийн барьж өгсөн үйлдвэр завод ажилын байрыг булаагаад идсэн бид мэдээгүй. … Эцэг өвөгдий минь үлээсэн газар орны минь баялагыг идсээр бид харсаар л … Бид яах ёстой вэ? Бид аль ч намыг дэмжихгүй байх ухаантай хүмүүсийг сонгох алдсан эрхээ эргүүлж авах.Сонгосон хүнтэйгээ тооцоо хийдэг чадвартай байх. сонгогдоод гарсан тэр биш сонгосон бид эзэн нь гэдгийг байнга сануулах. Сонгогдсон төлөөлөгчөө ямар үед ямар санал өгч байгааг ямагт харж мэддэг байх. Ирж уулздаг байх юу хийснээ ярьдаг биш Юу хийхээ ямар санал өгөхөө биднээс асуудаг байхыг шаардах сануулах.Бид УИХын яаж хэрэлдэж байгааг биш намайг төлөөлөг
    2016 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.34.18)
    ардчилсан жоомнууд атаархаж үхлээ
    2016 оны 03 сарын 03 | Хариулах
  • zochin (202.9.41.55)
    AN-n ehluuleed yavj bgaag l helsen bna.Tegeheer AN zev l bodlogotoi bgaa yim bna.Zorilgo bodlogo ni AN-tai adilhan yum bna.-3 laa niilchihvel yasan
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.41.3)
    KOMMUNISTUUD DOLOON GOLTOI HEREENUUD
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
  • zochin (112.72.12.15)
    Enhbayar yoronhiilogchin uls ornoo hogjuuleh yariltslaga unen tasarhai bolson demjij bna medleg chadvartai gedgee haruulsan yoronhiilogchin suudald odoo suuj bgaa hun dimiirch baihdaa uumerguu alsin haraatai mundag iltgel
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (150.129.140.144)
    АЛТАНХУЯГИЙН ЗАСАГ ХАМГИЙН ИХ АЖИЛ ХИЙСЭН ГЭХ ҮНЭНДЭЭ МАХН АРД НЬ ТОДОРХОЙЛЖ БАЙСАН ЮМ ШҮҮ ДЭЭ ХЭРЭВ МАХН ЭНХБАЯР НАР БАЙГААГҮЙ БОЛ ЮУ ХИЙСНИЙГ НЬ ЭНД БИЧИХ ЗҮЙЛГҮЙ Л БАЙХ БАЙСАН МАХНМАН ИРЭХ СОНГУУЛИАР ЭВСЭЭД ОРВОЛЧ ТАСАРХАЙ АВНА Л ДАА АН ШУУД ШОРООНД БУЛАГДАНА Л ГЭСЭН ҮГ ЕР НЬ АЛДСАН ХҮН АРВАН ТАМТАЙ ГЭГЧЭЭР СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД 15 ӨГӨӨД ЗЭЭЛ АВСАН ХҮМҮҮС ОДОО ЭХНЭЭСЭЭ ДАМПУУРААД ЭХЛЭСЭН ТЭГЭХЭЭР АН БИТГИЙ ИХ ЮМ БОД ТӨР СОЛИГДХООС ӨМНӨ ТЭР СУРГУУЛЬ СОЁЛОО БОДСОН НЬ ДЭЭР БАЙХ ЭС ТЭГВЭЛ ЭВГҮЙ ГАЗАР ХЭДЭН ЖИЛ БОЛОХ БАЙХ ШҮҮ
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.93.115)
    Enhbayariig demjij bna
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
  • bold (43.242.243.248)
    Enkhbayar odoo bolno shdee zaluu humuusee gargah heregtei Enkhbayar mongold yu hiisen yum Enkhbold ene 2 chinii jinhene gazriin naimaanii jinhene ezed ni munuus mun shdee MAN MAXN 2 negdeed j nemer bgaa yum uu songuulid uur humuus yalahaas hoish duugyi l bh heregtei shdee
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
    • Зочин
      15000 ЗАЛУУСТ АЖИЛ АМЛААД УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЬЕ ГЭЭД БАЙНА ШҮҮ ДЭЭ ЕР НЬ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БОЛГОНД ЭНХБАЯР ГЭДЭГ ХҮН БАЙНГА БАЙДГИИГ АНЗААРАХГҮЙ БАЙНА УУ БИТГИЙ АЦАА ХАВЧИГНУУЛААД АЛИАЛААД БАЙЛДААА
      2016 оны 03 сарын 02
  • Зочин (182.160.36.211)
    ИХ ӨРИЙГ ТЭГЛЭСЭН НЬ ГЭХЭД Л ХЭН Ч ЧАДААГҮЙ ХАМГИЙН ТОМ АЖИЛ. ҮҮГЭЭР НЬ ГЭХЭД Л 9 ЭРҮҮНЭЭС ӨРШӨӨХ ЁСТОЙ БАЙЛАА. ГЭТЭЛ ОНГОЦООР НОМ ЗӨӨСӨН ХЭРГЭЭР ХҮН АЛСАН БАТҮҮЛИЙНХЭЭ ЯЛЫГ ӨГЧИХСӨН.
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
  • Irgen (150.129.141.80)
    Enkhbayar uls turd orj irvel bukh um hudlaa Avilgachin Ter Olon 3-undurlugt baihdaa yo hiisen bile Horching zailah heregtei
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
  • ХУУЛЬЧ (202.9.42.4)
    МАН -ныхан эсрэг үзэлнүүдээ ЗАСАГ ,ТӨРИЙН ЭРХ БАРЬЖ,ОЛУУЛАА БАЙХДАА намаасаа хөөж ...ӨӨРИИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АГСАНАА ХАМГААЛАХГҮЙ ЗОЛИОСООД ОДОО ХАЙР ЗАРЛАХ ХҮНИЙ МӨСГҮЙН ШИНЖ ШҮҮ ???
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
  • хэхэх (202.5.195.125)
    МАНынхан ч төрийн эрх мэдлийн төлөө чөтгөртэй хүртэл нэг оронд ороход бэлэн байх шив
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
    • Зочин
      ЧӨТГӨРТӨЙ НЭГ ОРОНД ОРЖ Л БАЙСАН ШҮҮ ДЭЭ ТЭГЭЖ БАЙГАА ШАДАРТАА ТҮГЖИЛДҮҮЛЖ ХӨГӨӨ ЧИРЖ Л БАЙСАН
      2016 оны 03 сарын 02
  • хахаха (202.5.195.125)
    том хана нь энхбаяр ш дээ аххахаха
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
  • irgen (202.21.118.98)
    MAN-iihan MAXN niilj oroh boluudaa tegehgui bol bas sanaliig huvaah bha daa zarim yum meddeg humuus sanal urah gedeg yum bilee
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
  • Dorgoi (43.242.243.35)
    Er n bol zub, gexdee munxbat geed xunii musuutai bylduu h bugs doloogch ardin namin tolgoid baigaa n itgel turuuldeggyi .
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
  • dabaa (202.21.117.42)
    MAHN -d oldoj baigaa gants bolomj baih aa, ardcnilsan namtai hamtraad tariig ni tanisan, odoo tegeed ardiin naminhan huleej abah bolob uu daa, odoo ooroo tasdaad abaad uabsan umaa ooroo dahij niiluulj gabiuagaa hurteh gants bolomj ni baihaa daa,
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.15)
    Зев нэгдэж нийлэх хэрэгтэй тэглээ гээд сайдах муудах зуйл угуй монголоо ард тумнээ баялгаа зев Аваад явчих сэтгэлтэн хэрэгтэй
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
  • Zochin (59.153.114.162)
    Icheed ihchihmeer yum ch blh yum daa. Turiin medel avahiin tuld buh l yumaa tavihiimdaa
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
  • зочин (202.21.117.122)
    сайхан илтгэл болсон
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
  • зочин (202.70.36.86)
    намба ингэхгүй бол алуулах юм байна гэдэгээ ойлгож л дээ. МАН гүрийх байлгүй дээ
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.38.166)
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
    1 цаг 16 мин
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
    1 цаг 17 мин
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
    1 цаг 45 мин
  • Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
    3 цаг 24 мин
  • М.Нарантуяа-Нара:“Наад авгайгаа зайлуул, наад гахай чинь таалагдахгүй байна” гэсэн сэтгэгдлүүдийг өргөдөл, гомдол гэж хүлээж авсан байна.
    3 цаг 55 мин
  • Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа
    4 цаг 22 мин
  • Сүүлийн жилүүдэд Азийн сагсан бөмбөгт Хятад, Япон, Иран давамгайлж ирсэн ч Монгол Улс аажмаар хүчтэй өрсөлдөгч болж эхэллээ
    4 цаг 42 мин
  • Иргэдэд эрхийг, итгэлийг, өмчийг нь эргүүлэн өгсөн өдөр
    4 цаг 57 мин
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
    5 цаг 14 мин
  • Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
    5 цаг 18 мин
  • Чи найзуудаасаа нэхэмжилчих, чиний тооцоог банк даая
    5 цаг 25 мин
  • Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
    5 цаг 49 мин
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
    5 цаг 56 мин
  • Байнгын хороод хуралдана
    6 цаг 30 мин
  • Зургаан дүүрэгт 09:00-19:00 цагийн хооронд цахилгаан хязгаарлана
    6 цаг 31 мин
  • ӨНӨӨДӨР:  Монголын Оюутны спортын VII наадмын нээлт болно
    6 цаг 34 мин
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
    6 цаг 49 мин
  • The MongolZ байгууллага CS2-оос гадна MLBB болон PUBG Mobile зэрэг төрлүүдэд өргөжиж байна
    19 цаг 52 мин
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
    22 цаг 35 мин
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
    23 цаг 14 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК