БЗД-ийн 8-р хороонд оршин суух 8 настай хүү 101-р байрны 2.2 м өндөртэй гараж дээрээс унадаг дугуйтайгаа унаж гэмтсэн байна. Уг хэргийг харъяа дүүргийн цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж. Мөн ХУД-ийн нэгдүгээр хороо Морингийн давааны замд “Гуртын тавилан” ХХК-ийн “Toyota Prius-11” О жолоочтой автомашин онхолдож, жолооч нь гэмтэл авчээ. Жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон явжээ.