ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР
ШАР БИЧ ӨДӨР
Аргын тооллын: 2016.3.27, Ням гараг
Наран ургах шингэх: 06.41-19-15
Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, эд хураах, номын өглөг өгөх, угаал үйлдэхэд сайн.
Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болно. Бие татвал бурханыг дурьдахуй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн нөхөртэй нөхөрлөнө.