ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР
ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР
Аргын тооллын: 2016.3.28, Даваа гараг
Наран ургах шингэх: 06.39-19.17
Үс засуулбал: Өлсөж ундаасна
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн.
Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих хангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлсөж ундаасна.