Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр замын ажилд оролцсон 13 компани дампууралд тулж ирлээ

2016-3-30
0
ЖИРГЭХ

“Монголын төмөр замын инженерүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Ч.Сүрэнхорлоо болон “Монголын төмөр замын инженерүүдийн холбоо” ТББ-ын ажилтан Лхагвадорж “Транском” ХХК-ийн дэд захирал Б.Хүдэр-Ян нар хийсэн ажлынхаа хөлсийг нэхэн хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтад ул шорооны ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулж оролцсон үндэсний 13 компани санхүүжилтээ авч чадахгүйн улмаас санхүүгийн хүндрэлд орж, зарим компани дампуурлаа зарлахдаа тулаад байгааг онцоллоо.

 

БНСУ-ын “Самсунг СТ” компани “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу газар шорооны ажлын 119 сая ам долларын санхүүжилт 100 хувь олгогдсон байна. Чингис бондын 200 сая ам.доллараас санхүүжилт өгч БНСУ-ын компанийн дансанд хэдийн орсон гэдгийг Ч.Сүрэнхорлоо хэллээ. Гэтэл өнөөдрийг хүртэл туслан гүйцэтгэгч нар мөнгөө авч чадахгүй байгаа аж. Үүнээс болоод зарим компани авсан зээлээ, цалингаа тавьж чадалгүй дампуурахад хүрч, амиа хорлохыг завдах хүртэл байдал дордсон юм.  

 

Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд концессын гэрээний дагуу шалгараад байсан “Энержи ресурс рейл” ХХК-ийн эрхийг цуцлан, эрх шилжүүлэх гэрээ байгуулан “Монголын төмөр зам” ТӨХК, БНСУ-ын “Samsung CT” компани энэхүү ажилд шалгарсан байдаг. Улмаар“Эсто” ХХК, “Нутгийн буян” ХХК, “Бидний зам” ХХК, “Транском” ХХК зэрэг үндэсний 13 компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, нийтдээ 11.7 сая метр куб ул шорооны ажлыг 137.2 тэрбум төгрөг буюу 70 сая ам доллароор хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Гэтэл үндэсний 13 компанитай нэгж метр куб ул шорооны ажлыг 8500 төгрөг буюу таван ам доллараар хийж гүйцэтгэхээр гэрээлсэн “Samsung C&T” компани “Монголын төмөр зам” ТӨХК-тай нэг метр куб ул шорооны ажлыг 9.9 ам.доллараар тооцон гэрээ байгуулжээ. Зөвхөн гэрээний үнийн дүнгийн зөрүүнээс хамаарах 4.9 ам доллараас БНСУ-ын “Самсунг СТ” компанид 57.3 сая ам долларын цэвэр ашиг оржээ. Үүнийг шударга нийгэмд бол ашиг биш “Гэрээний залилан” гэж нэрлэдэг аж. Нэмж дурдахад “Samsung C&T” компани ерөнхий гүйцэтгэгчийн гэрээний дагуу тухайн ажлын менежментийн зардалд 30 сая ам доллар, ашиг орлого 56 сая ам долларыг урьдчилсан авсны үндсэн дээр ул шорооны ажлаа эхлүүлжээ.

“Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтцийг барих ажил нийтдээ 8.6 жилийн хугацаа зарцуулагдсан боловч нэг см төмөр зам баригдаагүй

Өнөөдрийн байдлаар үндэсний 13 компани нийт ул шорооны ажлын 85 хувийг хийж гүйцэтгэн 112,6 тэрбум төгрөг буюу 56,2 сая ам долларыг гэрээний дагуу хүлээн авсан ч “Samsung CT” компани санхүүжилт орж ирээгүй гэсэн үндсэн шалтгаанаар ажил зогсоон үлдсэн төлбөрийг өгөлгүй өнөөдрийг хүрчээ.

 

Үүнтэй холбогдуулан “Самсунг СТ” компанийн удирдлага болон Зам тээврийн яамны дарга асан Б.Батзаяа, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх нарыг улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгаж байгаа юм.

 

Тэгвэл Улс орны эдийн засагт онцгой ач холбогдолтой  “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтцийг барих ажил нийтдээ 8.6 жилийн хугацаа зарцуулагдсан боловч нэг см төмөр зам баригдаагүй байна. Энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр, Засгийн газар дөрөв, Зам тээврийн сайд зургаа, “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал мөн зургаан удаа солигджээ.

 

Харин монголчууд бид төмөр замын бүтээн байгуулалтанд нийт 265.6 сая  ам.доллар, 6.3 тэрбум төгрөг зарцуулжээ.

 

“Транском” ХХК-ийн дэд захирал Б.Хүдэр-Ян “Үндэсний 13 компани улс оронд нэн хэрэгтэй энэхүү бүтээн байгуулалтанд ашиг хонжоог тэргүүнд тавьж оролцоогүй. Бид улс орондоо хэрэгтэй бүтээн байгуулалт хийх үүрэгтэй л гэж оролцсон. Гэтэл одоо гаргасан зардлаа ч нөхөж чадахгүйгээр хохироод байна. Өнөөдөр яагаад бүтээн байгуулалт хийдэг үндэсний компаниа Монголын төр засаг, яам, тэдний харьяа төрийн өмчид улсын компаниуд хохироогоод байдаг ийм зэвүүн цаг ирсэнд үнэхээр харамсч байна. Бид хэдийгээр “Самсунг СТ” гэгдэх компанийн туслан гүйцэтгэгчээр шалгарч гэрээ байгуулж ажилсан ч Монголын төрд итгэж энэ бүтээн байгуулалт оролцсон. Иймээс Монголын төрөөс зарласан бүтээн байгуулалтад оролцож үндэсний 13 компанид санхүүжилтыг нэн яаралтай олгохыг Зам тээврийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК-иас шаардаж байна” гэлээ.

 

Ингээд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын ажилд оролсон компаниудын нэгэн төлөөлөл "Халын шинэ төмөр зам" компанийн захирал З.Баасандоржийн "100 чухал сэдэв" нэвтрүүлгэд орохдоо дээрх зовлонг мөн өгүүлж байсныг хүргэе.

 

Эх сурвалж: today.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (182.160.0.112)
    Энэ залуугийн мөнгийг түргэн өгөх хэрэгтэй. Жэнко үнэндээ эх оронч нөхөр биш.
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (31.39.170.147)
    Jenko hudlaa gar da jinhen shunaltai
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (45.117.34.3)
    амиа хорлохоор цалин өгдөг хэрэг үү? балай юм бичихээ больдоо ????
    2016 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (73.8.115.250)
    Battugagin maf s munguu neh
    2016 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.40.173)
    Jenkogoos mongoo nexee.
    2016 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.11.192.86)
    Самсунг монгол туслан гүйцэтгэгчдийн мөнгийг өгөөгүй мөртлөө солонгос туслан гүйцэтгэгчийн мөнгөө өгсөн байгаа юм даа. Нисэхэд байдаг нэг солонгосын зуурмагийн компани байдаг. Тэднийд их хэмжээний мөнгө өгсөн гэдэг нь тогтоогдсон байгаа. Аймаар новшийн компани. Захирал нь гэж нарийндаа хатсан солонгос өчнөөн харилцагчдын мөнгийг өгөхгүй байгаа.
    2016 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.41.156)
    ХАЙРАН МОНГОЛ МИНЬ...... ХУУЛИЙНХАН УЧРЫГ НЬ ОЛЖ ЭНЭ ХЭРУУЛИЙГ ДУУСГАХ ЕСТОЙ
    2016 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.126.91.216)
    хэдхэн жилийн өмнө тэдэн тэрбум идсэн гэдэг байсан одоо тэдэн зуун тэрбум гэдэг болж ингээл нэмэгдээд байх уу идсэн мөнгө ард түмээн, энэ төмөр замд чингис бондны мөнгөнөөс 200 сая доллар буюу одоо 400 тэрбум төгрөг гаргасан гэсэн хаана байна тэр төмөр зам
    2016 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (59.153.114.215)
    tend aajillasan ajilchdaa tsugluulaad jagsaagaach bid hamt shaardlaga tabiad ta nartaa tuslaya. Bidnii tsaling ogohgui yaaj zobooj bailaa.Jenko bol tomor zamiin tosloos hulgai hiiheer l ajillasan shuu dee. Solongoschuud ten u hiisen um be. Buh ajliig mongolchuud bid hiigee biz dee.Tomor zamiig mongolchuud l barij chadna gedgiig ene 13 kompani haruulsan shuu.Ulsiin mongoor saihan togloson um bainaa ene jenko chini. Buzriin hulgaich um.
    2016 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (182.160.0.131)
    Худлаа эх орончдийг илчлэх хэрэгтэй. Адгийн шаарын эцсийн оромж нь эх оронч болох гэдэг юм билээ. Уянга, Жэнко, Гансүх Ганбат, Бат эрдэнэ, Н.Энхбаяр
    2016 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.26.192.154)
    Халтмаагийн баттулга чинь худлаа эн оронч цараа гаргачаад үнэн чанартай хорлон сүйтгэгч байж.
    2016 оны 03 сарын 30 | Хариулах
  • lodoi bayanhongor ygyyl (112.72.11.123)
    Jenkogoor tolvvleh estoi!!!8jil orgon nariin gej gatsaan odoo nvrs ni orspldoh chadvargui bolson.so nartai niilj mongoliin heden kpmpaniyydaar baahan shoroo ovoolyylj dampyyryylsan iim hvn YIHgishuun bolood bj bdag Mongold horlon svitgegch iim ber hvndtei bdag bh
    2016 оны 03 сарын 30 | Хариулах
  • zochin (202.9.41.241)
    tenderchingyyd ee gej
    2016 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (216.123.206.82)
    Женко-гийн гарууд идчихээд гадаад руу зугтчихсан. Ану ийм нэвтрүүлэг хийсэн болохоор нь Женко-гийн маш том бүлэглэл мань хүний талаар хар ПР хийсэн юм биш үү? Ард иргэд авилгал хээл хахуулийнх нь хэргийн талаар сонирхоод эхлэнгүүт анхаарлыг нь өөр тийш татах зорилгоор Мөнхбаясгалан-гаа ашиглан МҮҮН гэдэг сенсаац дэгдээж үзэв... Одоо Энержи Рейл гэдэг компаниас мөнгөө ав гэх утгатай зүйл ярьж эхэллээ... Дараа нь ямар сценар өрнөх бол?
    2016 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (59.153.112.152)
    Женко ах нь далдагаруудтайгаа идчихсэн
    2016 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.126.89.215)
    шал худлаа
    2016 оны 03 сарын 30 | Хариулах
  • kiko (59.153.113.152)
    yah gej gadnii company oruulsan yum mungu ugaah l helber .bolovsrolgui hund iim tom ajil hariutsuulsanii gor ni odoo garch bna.Ene hulgaichiig hen sain maneger geh yum.
    2016 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (122.201.25.46)
    battulgaar toluul
    2016 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (182.160.36.101)
    шал худлаа .
    2016 оны 03 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    2 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    13 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    1 цаг 10 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    2 цаг 17 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    2 цаг 39 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    4 цаг 1 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    4 цаг 32 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    4 цаг 39 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    4 цаг 49 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    4 цаг 53 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    5 цаг 49 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    6 цаг 15 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    6 цаг 23 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    6 цаг 46 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    6 цаг 51 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    7 цаг 3 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    7 цаг 8 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    7 цаг 9 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    7 цаг 27 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    7 цаг 27 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК