зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинжээч 24: Эдийн засгийн биш улс төрийн форум боллоо

2016-4-01
0
ЖИРГЭХ

Энэ жилийн эдийн засгийн чуулган улс төрийн чуулган болж өнгөрлөө. Тэгэхдээ бүр дарга нар нь гадныханы өмнө Монголоо доромжилсон чуулган боллоо. Үүнийг олон нийт шүүмжлэн ярьж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадныханы өмнө нэг хэсэг хүмүүсийг далд утгаар шүүмжилсэн бол УИХ-ын дарга З.Энхболд "Манайд мэдрэлийн өвчтэй хүмүүс байдаг" гэж зарлав. Харин Ерөнхий сайд хоёр хөршөөсөө эхлээд улс төрийн өрсөлдөгч намууд, улс төрчдийг нэр заан доромжлов.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Бизнест хүний итгэлийг алдсан улсууд улс төр рүү зүтгэх юм

Хөрөнгө оруулагчдыг урьдаг чуулган дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон сюрприз барив. Тэрээр шууд л ярианыхаа өнгийг УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг нар руу чиглүүлэв. Ямар ч байсан Монгол Улсын Ерөнхийлөгч улс орны эдийн засаг, ард түмний амьдрал маш хүнд болсныг хүлээн зөвшөөрөв. Тэгээд буруутныг хайв. Тэрээр "Улс төрд орсон хүн бүхэн муу биш байх. Гэхдээ заримдаа харж байхад бизнест хүний итгэлийг алдсан улсууд улс төр рүү зүтгэх юм. Бизнест хүний итгэлийг алдаад, өөрийгөө хүндэлдэг ямар ч хөрөнгө оруулагч өөрт нь итгэхгүй болоод, бүх итгэгчдээ алдсан хүн улс төр рүү зүтгэж байгаа юм. Улс төрд тэгж орсон хүн эргээд олны итгэлийг хүлээж, олны итгэлийг дааж явна гэж байдаагүйг бид нар харж байгаа. Бизнесийг хулгайн аргаар хийх гэсэн хүмүүс улс төрийг тийм л аргаар хийх гэж оролддог юм байна... Яг үнэндээ ингэж ард түмний амьдрал доройтсон. Ийм байдалд оруулсан улсууд нь зүгээр л уснаас хуурай гарах гэж янз бүрийн арга саам зохиож байгаа" гэж хэлсэн юм. Түүний энэ үгийг Х.Баттулга гишүүнд зориулсан гэж тайлбарлан тайлах хүмүүс ч байна. Мөн "Үнэхээр улстөрчид хариуцлагагүй байгаа. УИХ-ын нэг гишүүн мэдэгдэл хийж байсныг санаж байна. “Би том төсөл зогсоосноороо бахархдаг” гэж. Эм, тарианы мөнгөгүй болоод явж байгаа иргэд, сонгогчдоо тэр УИХ-ын гишүүн бодоогүй л юм байх даа. Иргэд, сонгогчид маань эм, тарианы мөнгөгүй болно. Аягүй бол эмийн санд ирээд “Тэтгэврийн дэвтрээ өгье. Надад миний эмийг өгөөч” гэж өвгөчүүд гуйна. Хүүхэд нь өвдсөн эмэгтэй ирээд халамжийн дэвтэр, төрсний гэрчилгээг нь бариад “Хүүхдийн минь тариаг өгөөч. Илүүчлээч” гэж гуйна. Ингэтлээ мөнгөгүй болчих юм биш биз дээ гэж бодоогүй л байх даа" хэмээн ярьсан юм. Энэ бол УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгт дайсан үг. Учир нь Л.Эрдэнэчимэг гишүүн нэгэнтээ "Би Тавантолгойг зогсоосондоо бахархдаг" гэж яриа өгөөд бөөн шүүмжлэлийн бай болсон. Энэ удаа Ерөнхийлөгчийн үгийн бай боллоо.

 

Энэ бүхнээс дүгнэж үзвэл Ерөнхийлөгч өнөөгийн эдийн засгийн хямралын гол буруутнууд бизнес эрхлэгчид биш, улс төрчид гэж шууд зарлаж байна. Бас Ц.Элбэгдорж улс төрч нь улс төрөө, бизнес нь бизнесээ хий. Энэ хоёрыг салгах ёстой гэж шууд зарлав. Үүгээрээ бизнестэй байсан, бизнес эрхэлдэг, хувьцаа эзэмшдэг олон улс төрчийг "чимх"-ээд авлаа.

 

УИХ-ын дарга З.Энхболд: Манайд ийм мэдрэлийн өвчтэй хүмүүс зөндөө байдаг

Учир нь өчигдөр УИХ-ын дарга руу АН-ынх нь гишүүн Л.Наранбаатар гэгч оймс шидэж "Монголын ард түмнийг та нар ядууруулж, өрөнд оруулсан биз дээ" гэж орилжээ. Түүний хариуд нь УИХ-ын дарга З.Энхболд "Манайд ийм мэдрэлийн өвчтэй хүмүүс зөндөө байдаг" гэж хэлсэн нь ихээхэн шүүмжлэл дагууллаа. Учир нь төрийн гурван өндөрлөгийн нэг, УИХ-ын дарга хүн гадны хөрөнгө оруулагчдын өмнө "Манайд ийм мэдрэлийн өвчтэй хүмүүс зөндөө байдаг" гэж хэлсэн нь олон салаа утга дагуулж байна. Нэгдүгээрт, монголчуудаа мэдрэлийн өвчтэй гэж хэлсэн үү? Хоёрдугаарт, манай намд мэдрэлийн өвчтэй хүмүүс зөндөө байдаг гэж хэлсэн санаа юу? Гуравдугаарт, эдийн засгийн чуулган дээр манайд мэдрэлийн өвчтэй хүмүүс байдаг гээд байхаар манай улсад хөрөнгө оруулах улс олдох уу? Дөрөвдүгээрт, УИХ-ын дарга өөрөө мэдрэлийн өвчтэй хүмүүсийн өмнө үг хэлээд байгаа нь юу гэсэн үг вэ? гэх мэт олон асуултыг дагууллаа.

 

Жирийн бизнес эрхлэгч яаж ч бухимдсан байж болно. Гэхдээ түүнийг, монгол улсын бизнес эрхлэгч залуугаа гадныхны өмнө мэдрэлийн өвчтэйгээр нь зарлаад байх нь төрийн гурван өндөрлөгийн хийх ажил мөн үү гэдэгт хэн ч хариу өгнө. Ер нь Л.Наранбаатар гэгч нь удахгүй бид мэдрэлийн өвчтэй биш гэж заргалдаад шүүх эмнэлэгээр яваад өвчингүй гээд тогтоолгочихвол УИХ-ын дарга нэр төрд нь халдсан болох уу? гээд ээлжит асуулт ч гарна. Өнөө өглөө цахим ертөнцөд идэвхитэй байдаг УИХ-ын дарга руу оймс шидсэн хэргээр баригдсан Л.Наранбаатар "Ардчилсан Монгол Улсын иргэн би төрийн хуулиа дээдэлнэ. Оймсны хэргээр өнөөдөр үргэлжлүүлэн байцаалт өгнө. Санаа тавьсан та бүхэнд баярлалаа" гэж жиргэсэн байна  Тэгэхээр тэр гадуур байцаагдаж байгаа аж.

 

УИХ-ын даргын дараагийн сюрприз нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байлаа. Бас үндэсний аж ахуйн нэгжүүд байлаа. Тэдэнд зориулж хатуухан үг хэллээ. Тухайлбал тэрээр "Шенхуа компанийн удирдлагууд авилгын хэргээр шоронд орсон бол ММС компани нь дэфолтоо зарлаад удаагүй байна. Ийм компаниудад Таван толгойн лицензийг 60 жилийн хугацаатайгаар, хоёрхон хувийн роялтитайгаар  зүгээр шахуу өгөх гэсэн Засгийн газрын үйлдлийг хууль бус гэж үзэн Улсын Их Хурал зогсоосон нь хуулиа дээдэлсэн хэрэг мөн.  Энэ бол хуулийн засаглал. Энэ бол ардчилал юм. 1990-ээд оноос өмнө Улс төрийн товчооны 9 гишүүн суугаад бүх шийдвэрийг ард түмнээсээ асуулгүйгээр гаргадаг байсан. Энэ цаг өнгөрсөн. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд гурав сууж байгаад “тэр толгойг түүнд өгье” гэдэг шийдвэр гаргах боломжгүй. Өнөөдөр энэ чуулган дээр Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг би сонссон. Ерөнхийлөгч маань Шенхуа, ММС компаниудад Таван толгойг өгөхийг хүссэн зарим нэг хүний буруу тайлбарт итгэсэн байна. Тэр хүмүүс Ерөнхийлөгчийг буруу мэдээллээр хангаж байсан байна" гэж олон нийтийн өмнө зарлав. Эндээс дүгнэж үзвэл тэрээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрыг буруутгав. Дампуурсан аж ахуйн нэгжүүдэд Тавантолгойг өгөх гэсэн гэж шууд яллав. Зас Засгийн газрыг нэр заан шүүмжлэв. УИХ-ын дарга З.Энхболд анх удаа Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг буруутган тайлбар хийв. Урьд өмнөх УИХ-ын дарга нар Ерөнхийлөгчийнхөө үгэнд гадныханы өмнө ингэж тайлбар хийж байгаагүй. Бас ММС-г дефолт болсон гэж УИХ-ын дарга хүн зарлаад байх сайхан зүйл биш. Үндэсний аж ахуйн нэгж хүнд байдалд орсонд баярладаг УИХ-ын дарга байж болох уу? гэж асуувал эргэлзээтэй байдал үүснэ.

 

Ерөнхий сайд бүхнийг доромжлох эрхтэй юу?

 

Ерөнхий сайд гадныханы өмнө "Хоёр хөршийн оролцоогүйгээр бид шийдвэрээ гаргадаг болоод 26 жил болж байна" гэсэн агуулгатай үгийг элчин сайдуудын өмнө хэлчихсэн гэсэн шүүмжлэл саарал ордноор түймэр шиг тарж байна. Үүнд дипломатууд л үнэн зөв хариу өгөх байх. Түүний үгийг харвал МАН, МАХН, ХҮН намууд руу дайрсан өнгө аястай зүйлийг ярив. Ялангуяа МАН, МАХН-ын бодлогыг ихэд шүмжлэв. Хөрөнгө оруулагчдын өмнө улс төрийн үг хэлж өрсөлдөгч намуудаа муулаад зогсох Ерөнхий сайдыг гадныхан юу гэж ойлгосныг мэдэхгүй. Монголчууд, бизнес эрхлэгчид шүүмжилж л байна лээ.

Ерөнхий сайдын дараагийн цохилтын бай нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, О.Содбилэг нар байлаа. Тэдний компаниуд их өртэй гэж зарлав. Ер нь сүүлийн үед өрийн асуудал ихээхэн дуулиан дэгдээхээр байна. Ерөнхий сайдын хэлсэн үнэн байж болох ч их өрийн нэг хэсэг нь энэ гишүүдийнх гэж Ерөнхий сайд хэлэх нь зохимжгүй л харагдсан.

Үүнээс гадна Ерөнхий сайд далд утгатай үгээрээ МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Х.Баттулга нарыг дайрч доромжилсон гэж ярих хүмүүс байна. Ерөнхий сайдын хэлсэн далд утгыг гадныхан ойлгоогүй байж болно. Монголчууд амархаан тайлаад уншчихсан зарлаад явна. Ялангуяа "Босоо Ганбаа хэвтээд өглөө" гэж хэлсэн нь олны инээдийг барав. Нэг УИХ-ын гишүүнийг хэвтүүлсэнээ хөрөнгө оруулагчдын өмнө зарлах бахархах зүйл мөн үү? Эсвэл хөрөнгө оруулагчид босоо Ганбааг хэвтүүлэхийг Ерөнхий сайдаас хүссэн болоод түүнийг биелүүлсэнээ зарласан юм болов уу? Энэ мэтээр Ерөнхий сайд өөрийн намынхаа гишүүдээс эхлээд хүний намын гишүүд рүү, өөрийн намаас эхлээд өрсөлдөгч намуудаа, хөршүүдээсээ эхлээд үндэсний аж ахуйн нэгжүүд рүүгээ гадныханы өмнө дайрч довтлох сайхан зүйл байсангүй. Улсын Ерөнхий сайд шиг харагдсангүй. С.Баярын хэлдэгээр "хов баздаг" хүн шиг харагдав.  

 

Дүгнэлт

 

Энэ жилийн эдийн засгийн форум кинон дээр гардаг шиг "харах юмтай, хариад ярих юмтай боллоо". Гэхдээ сайнаар биш. Төрийн гурван өндөрлөг нь зөрчилтэй байгааг гадныхан ч, дотныхон ч харлаа. Шууд л хөрөнгө оруулагчдын өмнө бие, биерүүгээ дайрч байна. Төрийн өндөрлөгүүдийн зарим нь үндэсний аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс, өрсөлдөгч намуудаас халиад хоёр хөршрүүгээ чичлэх нь хэрээс хэтэрлээ. Тийм ч учраас саяхан "Эм Си Эс" холдингийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал яриа өгөхдөө "Төр барьж байгаа улс төрчдийн зүгээс дотоодын аж ахуйн нэгжүүдээ үгүйсгэсэн, гүтгэсэн, доромжилсон зүйлсийг байнга ярих нь хэрээс хэтэрч байна" гэж хэлэхэд хүргэсэн биз. Төрийн гурван өндөрлөг нь ийм зөрчилтэй байхад Р.Амаржаргал гишүүний хэлдэгээр "доогуураа ямар байх нь ойлгомжтой". Бас УИХ-ын дарга руу нэгэн залуу оймс шидэж хурлыг "чимэв". Хүмүүс форумын бодлого шийдлийг биш энэ асуудлыг л ярьж байна. Монголчууд өнөөдрийг болтол төрийн гурван өндөрлөг рүүгээ ингэж дайрч байгаагүй. Тэвчээрийн хүлээс алдагдаж байна. Ард түмэн мөнгөгүй ядуу байна. Хүнд байдалд орсон байна. Энэ байдал нь ийм алхам хийхэд хүргэв гэж ярих иргэд ч олон болов. Ерөнхийдөө энэ жилийн эдийн засгийн форум улс төрийн форум болоод дууслаа. Дараа жилийнх ийм битгий болоосой. Төрийн гурван өндөрлөг нь бие биерүүгээ түмний өмнө дайрдаг ийм форумыг ирэх жил эсвэл битгий хийгээсэй. Монгол муухай харагдаж байна. 

 

Ингээд форумын үеэр хэлсэн хэн хэн юу хэлсэнийг хүргэж байна.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...
“Алтантүлхүүр” хадгаламжийн нөхцөл илүү таатай болж шинэчлэгдлээ
Apple Pay урамшуулалт хөтөлбөр зуны турш үргэлжлэхээр боллоо
Happy Pay – Happy Summer Бритточууддаа зориулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (44)

  • Irgen (59.153.112.88)
    Ichmeer onigootoi yumaa
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • иргэн (150.129.141.237)
    Ам нь л сайн ажиллах юмдаа
    2016 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (122.201.24.29)
    Дээрээ суудалаа олохгүй бол Дороо гүйдлээ олохгүй гэдэг үг байдаг. Эдийн засгийн чуулган... дээр ирсэн гэдгээ мартсан уу???
    2016 оны 04 сарын 02 | Хариулах
  • Иргэн (202.9.42.2)
    Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд маань эдийн засгийг буснуулаад зогсохгүй үндэсний аюулгүй байдалд ч халгаатай шог гараа тоглолоо доо. Олон улсын төлөөлөгчдийн өмнө хөрш 2 их гүрнээрээ тохуурхаад байхдаа ч яахад дээ. Хошин урлагийн МАКС-ын гурав ч ингэж намбаа алдаагүй юм шүү
    2016 оны 04 сарын 02 | Хариулах
  • Zochin (27.123.214.122)
    Ganbaatar sursan zangaaraa hudlaa shaaj chalchignaj baigaad namyn heden zaluusdaa haga daruulj chansaagaa medsen ni, nam kevtsen ni bol unen. Saihanbalig tooj ugendee oruuldag ni harin teneg.
    2016 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.40.106)
    УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хоёрын хагарал ийнхүү ил гарлаа.Тэгэхдээ бүр олон улсын хэмжээнд шүү. Ерөнхийлөгч хэний захиалгаар ажиллаж, сүүлийн үед хаа ч хамаагүй газар, хэнийг ч хамаагүй харааж загнаад байсны учир тайлагдав. Зи дарга Хэсэг хүмүүс Ерөнхийлөгчид маань буруу ойлголт өгсөнөөс ийм юм ярьдаг болсон байх гэж хэлэхдээ цаанаа хөх инээд нь хүрч байсан байхаа даа.Ёстой нам авлаа даа.
    2016 оны 04 сарын 02 | Хариулах
  • zidaa (122.201.24.188)
    bid uursduu iim medrel muu enh boldiig songson baidag chi muu ard dvmniig medrleen duudah eosgvi sentii gedgiig haraarai muu medrel muut
    2016 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.131.252.213)
    Би бол үүнийг эерэгээр харж байна. Хэзээ ЭЗ хөрөнгө оруулалтын асуудлууд ийм ил тод нээлттэй байлаа, хэзээ улс төрчид ийн бүхэнд нээлттэй мэтгэлцэж байлаа. Ард түмэндээ ил хэлж хэвлэл мэдээллээр хэлэлцүүлэх боломж олгож байлаа. Өнөөдрийг хүртэл нэг намыг, нэг хүнийг тахин шүтэж тойрон бялдуучлаж ганц хүний шийдвэрээр явж ирсэн болох нь батлагдаж байна. Гайхах зүйл үгүй
    2016 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.131.252.209)
    АН-хан Төр засаг удирдах хүмүүсээ онож сонгоогүйн гайг улс орноороо үүрч байна.АН дотор эднээс илүү хүмүүс байж таараа.Одоогийн нөхдийн ямар арчаагүй нэр хүндгүй, бас муугаа мэдэхгүй дээрэнгүй биеэ тоосон сэтгэл муутай, барьцгүй зан чанарыг харлаа.
    2016 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.9.90.228)
    Өнгөрсөн 25 жилийн турш Эдийн засгийн цэгцтэй бодлогогүй явж ирсэн нь үнэн. Төрийн бодлого бизнессийн орчинд байнга садаа болж байсан нь бас үнэн. Улс төрчдийн алдаа нь гбизнессийн орчинг үгүй хийж байна гэдгийг зоригтой хэлж ярих хэрэгтэй. Үүнээс ичээд байх хэрэг юу байгаан. Тэртэй тэргүй гадныхан биднээс илүү мэдэж байгаа.
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • Zochin (103.9.90.228)
    Mongoliin ediin zasgiin hundreliin shaltgaaniig uls turchduus bolson gedgiig Turiin 3 undurlug huleen zuvshuurnu gedeg chuhal zuil. Unuugiin ediin zasgiin hundreliin shaltgaan ni MAN turiin erh barij baisan uyees ehleed AN-aar damjsan bodlogiin aldaatai holbootoi. Uuniig huleen zuvshuurch baigaagiin yu ni muu baigaam.
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
    • Зочин
      тэнэг минь АН ийм болгочлоо. Хараач малаа
      2016 оны 04 сарын 01
  • Зочин (103.57.94.102)
    ER NI BIZNES ERHLEGCNDEE NAMAAR NI UALGABARLAH GADUUJHAJ IIM HURLIIN ILTGEL DEEREES UNSNIJ BAIDAG ERONHII SAID MANAIHAAS OOR BAIHGUI DEE, ESTOI OMNOOS NI ICNLEE
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • Eruul mend (122.201.21.16)
    Mongol gedeg ni medrel muutai gesen utga buhii anagaahyn helleg bolsonyg tiimbish geed zalruulah geed zarim irged zutgej baihad UIH yn darga notlood baigaa yum uu
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • ХУУЛЬЧ (103.11.192.34)
    З.ЭНХБОЛД, Ч.САЙХАНБИЛЭГ НАР БОЛ ЯАВЧ УЛС ОРНЫГ АВЧ ЯВЖ ЧАДАХ ХҮМҮҮС БИШ. ТӨРИЙН АЖИЛД ҮНЭХЭЭР БАЛЧИРДАЖ БАЙНА. ХУРДАН СОНГУУЛЬ БОЛЖ ЗАЙЛУУЛААСАА.
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
    • Unschigch
      hoshgiruulagchiig bas oruulchih heregtei, za tegeed deer ni batkhuu, s.erdene metiin shaaruudiig sonsoj bolohgui!
      2016 оны 04 сарын 01
  • Зочин (185.64.196.224)
    Mongolchudiig heden heseg hubaasan tenegud .Huduu aimag sumdad ochij uraldaj bie bienee muulj guiseer baital naad huduu nutagt chin biznes hugjihgui bolson gej bn.Yagad gebel Ardchilsan namin gishun hun MAN gishunii delguurt orj uichluulbel bolohgui geed Man - n delgurt ordogui gejin.Ard tumen ingej bie bienee namaar hubaaj hagarah yamr shaardlga bn.Uunees chin bolj ger bul hurtel nuluulj bga.Ta nar mongoliig hubaj hagardulj muuhai haragdulj bui humus medebuu!!!!
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • зочин (43.228.129.94)
    за за Наранбаатар МАН 2 шовуугаа хийж байна тийм үү?
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (185.64.196.224)
    Ediin zasagch ,biznesmen humuus huran tuglaagui um uu Ed nar odoo hediidee ediin zasagch bolsiim be ha ha ha ha ha
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (185.64.196.224)
    Монгол улсыг ямар хүмүүс удирдах гээд чадахгүй хов ярьж ,алдаагаа Бусад хүн рүү тохох гэж оролдож байгаа нь харагдсан байна,хөгөө хөлдөө чирсэн тэнэгүүд
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (104.131.89.85)
    Иймэрхүү хурал цуглаан бусьнуулагчаас болж хамаг хэрэг мандах юм одоо бүр гадныхан бөөн баяр хэний цахиалгаар хийсэн юм болдоо МАН 7 сарын 1 нэгэнд нэг иймэрхүү үйлдэл гаргадаг хүнээр үймээн үүсгэж байраа шинчилж авсан энэ үйлдэл юу үйсгэх гээл байна энэ хүнд МАН сайдын суудал амалсан байх аль исвэл улсан их хуралд нэр дэвших эрх өгсөн нь тодорхой боллоо
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
    • Зочин
      uu hha hooson tolgoi bishee olgoi
      2016 оны 04 сарын 01
  • Заяа (43.228.129.94)
    УИХ-н даргын тэвчээр нь алдарсан байх. Олон чуулган болоход МАН дандаа л бухимдлыг нь төрүүлж төрийн ажлыг хойш татаж, Улсынхаа төлөө хийсэн зүйлтэй намыг Монголыг сүйрүүлсэн гээд л, адаг сүүлдээ чухал шууд хэлэлцүүлгийн үеэр зарим нэг сумтай ямар нэг хүний гар хөл болсон бууны нохойнууд ингэж танхай авирлаж байхад энэ хүн юу гэж зүгээр байна гэж. Тэвчээрт бас хязгаар байдаг ш дээ.
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (178.62.120.191)
    Муу Монгол улсаа тоош хийсэн мэдрэл муутай үйлдэл хийж суудаг хүнээ муулаач юмаа хийж чадаж байгаа хүмүүсийг муулж суудаг юмар завтай юм бэ энэ доор муулж юм бичиж Монголыг нь доромжилж байгааг анзаараач гадныханы амны зугаа болгочих юм байналдаа энэ муу малыг Монголоос зайлуулаад өгөөч ингэж улсаа гутаах гэж гутал ч билүү бээлийч билүү иргүү малаа чи Монголоос зайлаарай тэр үйлдэлээс чинь болж гадныхан зоргоороо муулж МАН бөөн баяр болж байна тэгхэд зарим нэг дарга нь Хятадад комныст намын урилгаар улсын баялагаа зааж өгөөл явж байдаг
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.85.185.69)
    үнэн шударга хэлсэн нэгнийгээ яах гэж энгэж байдын хэлэх гэснээ ханаас ч хэлчдэг зоригтой улс төрчид шүү
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.85.185.69)
    үнэн шударга хэлсэн нэгнийгээ яах гэж энгэж байдын хэлэх гэснээ ханаас ч хэлчдэг зоригтой улс төрчид шүү
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (59.153.113.31)
    Зарим нь гадныхнаас ичсэн үү яасан хулмаганаж хулгасаар гараад алга болов. Сарандаваагийн лекц энэ форумын дэргэд ямар өргөн ирцтэй, итгэл үнэмшилтэй харагдсаныг фото зургаас харьцуулаад харлаа. Ёстой онигоо юмаа.
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
    • Зочин
      turuuvchee dallaad l bai hugshuun hha
      2016 оны 04 сарын 01
  • Зочин (59.153.113.31)
    Энэ форум өнөөгийн эрх баригчид ямар ч нэгдсэн бодлогогүй байгаа төдийгүй тэд ихээхэн хагаралтай байгааг харуулав. Эдийн засаг, түүнийг хямралаас гаргах гарцыг ярихын оронд улс төр ярьцгааж, гудамжны хэрүүл шиг үг хэлцгээж тарав. Наранбаатар ингэж бухимдсан нь олон түмэн, мэргэжлийн хүмүүс тэсэхээ больж байгааг харууллаа. Гадны хөрөнгө оруулалт татах байтугай, дайжиж болгоомжлоход л хувь нэмэрээ оруулчих шиг боллоо доо.
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • МАШ ОСОЛТОЙ ФОРУМ БОЛЛОО (183.81.171.135)
    МОНГОЛЫН ТӨРД ҮНЭХЭЭР ТӨРИЙН НҮДТЭЙ ХҮН, УЛС ТӨРИЙН ХҮЧИН БАЙХГҮЙ БАЙГААГ ХАРУУЛЛАА. ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМААР ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД СОНИРХОЛ ИТГЭЛ ТӨРҮҮЛЭХ ТӨРИЙН БАТАЛГААТАЙ ШИЙДЭЛ, САНАЛ ХЭРЭГТЭЙ БОЛОХООС ТЭР ЭНЭ ИНГЭСНЭЭС БОЛЛОО ГЭХ ЮМ УУ ГАДААД УЛС РУУ ДАВШИЛСАН УЛС ТӨРИЙН ДАЙСАГНАЛ ХЭРЭГГҮЙ БҮҮР ЗУГТАНА ГАДНЫХАН, ҮНДСЭНДЭЭ УЛС ТӨРИЙН КАРЬЕРАА ӨӨРСДӨӨ ДҮГНЭЧИХЛЭЭ. МОНГОЛ ИНГЭЖ ЦААШ ЯВЖ БОЛОХГҮЙ ЭД НАР ЛАВ БИШ ЮМ БАЙНА. САМБУУ ӨВӨӨ 2 ХӨРШТЭЙГЭЭ ЭВТЭЙ БАЙЖ УЛС ОРНОО ҮЙЛДВЭРЖ ҮҮЛЭН, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЛГЭЧИХСЭН ЮМ. ЭД НАР ХАРИН ДАЙСНЫ ЦЭРЭГ ДУУДАЖ МАГАДГҮЙ БОЛТОЙ.
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
    • иргэн
      Бугшсан идээ бээрийг шахах юу буруу байна.Бидэнд нууж хаагаад байх зүйл алга гадныхан тэртэй тэргүй мэдэж байгаа.Харин ч гурван өндөрлөг үнэнийг ил тод хэлсэн.Үнэн зүйл ярихаар л МАН энэ намаар хүмүүжигчид боож үхчих гээд байдаг юм
      2016 оны 04 сарын 01
    • Зочин
      AN yrij chadahaas hiij chaddaggui bas medleg muutai n neg tod uzegdel shuudee!
      2016 оны 04 сарын 01
  • Зочин (103.9.90.130)
    Тийм ээ Бизнесийнхэн нь бизнесээ хий Улс төрчид нь улс төрөө хий энэ хоёрыг салгах ёстой салгахын тулд хатуу хууль гаргах хэрэгтэй энэ саналыг харин дэмжиж байна шүүү!!!!!!!!!!!!!!!!!!!! Энэ чинь л яг одоо хийх цагаа олсон ажил болно шүү
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • ӨВӨӨ (103.57.92.244)
    ӨМЧ ХУВЬЧИЛЛААР ДАЛИМДУУЛАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРИЙГ УСТГАСН ӨӨРТӨӨ ДОЛООН ОРЦТОЙ БАЙР ЗҮГЭЭР АВСАН УИХ ЫН БОЛОН АН ЫН ДАРГЫГ ШУУД БУЛААЖ АВСАН СОЦДЕК БЭЛТРЭГ ОДОО ӨЛӨГЧИН ЧОНО БОЛСОН УНХБОЛДООС АН ЫГ САЛГАХ ХҮН АЛГА УУ АРДЧИЛЛАГЧИДАА ЭНЭ АРДЧИЛАЛ МӨН ҮҮ СОЦДЕКҮҮД ТӨРИЙН БҮХ АЛБАН ТУШААЛЫГ ЗАЙДАГНАЖ БАЙНА АН Д ХҮН БАЙХГҮЙ ЮМ ЧИНЬ ХОХЬ НЬ
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.55.191.76)
    Монголчууд доромжлуулж байхдаа таарсан амьтад
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • ZOCHIN (202.180.216.19)
    ARDHILSAN NAMYN DARGA, UIX-N DARGA Z.ENKHBOLD RUU OIMS SHIDSEN SHVV DEE…
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • mate (103.9.90.130)
    Manaihan mungugui bish mungutei baigaa. Gudamjind garaad har ldaa. Land 200 gedeg mashin heden myangaaraa yavj baina. iim mashin unaj baigaa ard tumniig mungugui gehuu
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (182.160.32.174)
    2009 оноос Монгол улс дээр доргүй тэмцэлдсэн бужигнасан гэмт хэрэг авилга архинд живсэн бие биенээ үзэн ядсан шүүх цагдаа орон шорон болсон аймшгийн хар дарсан зүүд мэт боллоо. төрийн толгойд буруу хүн гарсаны гай ингэж аймшигтайгаар хар хорон нийгэм болж хувирах гэж.
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (112.138.35.55)
    OMHII PIZDAA NARIG BUUDCHIHGYI YASIN
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • баяр (182.160.34.68)
    Үхэр толгой удахгүй үхээрийн толгой болох байх. 2017 онд Монгол улс дефолт зарлаж үхдэл улс болно.
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • зочин (112.72.11.106)
    төрийн бодлого маань алдагдаад байна уудаа гэж бодож л сууна даа
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.9.91.214)
    Эдийн засгийн фоурм биш онигоо болоод дуусчээ.
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • иргэн (103.9.89.108)
    Энэ сэтгүүлчийн харах өнцөг нь МАН-ын улс төржүүлсэн харах өнцөг байна. мэдэхгүй юмынхаа талаар мэддэг юм шиг ярьдаг л нийгэм юм даа хөөрхий. Сэтгүүлч хүн дүгнэдэг юм уу? аль эсвэл мэдээлэлийг үнэн зөв хүрэгдэг юм уу? дүгнэх гээд байвал улс төрч судлаач болооч.
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
    • irgen-d xariulax n
      toriin 3 undurlugiin archaagyi baidlaas bolj Mongolyn irgen byr uls tor sudlaach bolsnyg CHI odoo boltol medeegyi T1 baina daa…
      2016 оны 04 сарын 01
  • Зочин (216.123.206.82)
    Олгой хагаравч тогоондоо... Ийм бохир улс төрийн шоу үзсэн хөрөнгө оруулагч нар Тэнэг, Мангарыг нь гайхаад цаг үрж дэмий суулаа гэж байна лээ... Тэд хаана юунд хөрөнгө оруулах ямар боломж байна? гэдгийг сонирхох гэж ирсэн болохоос биш хэн хэнтэй ямар өс хонзонтойг сонсох гэж ирээгүй
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
    • Zochin
      Setguulch ta 2 zuv dugnejee. Forum turiin 3 undurlug bie bie ruugee ug shideed duusav aa huurhiis
      2016 оны 04 сарын 01
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • BLAST.tv Austin Major 2025: Эхний шат өндөрлөлөө
    14 цаг 11 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
    18 цаг 8 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    21 цаг 21 мин
  • Спортын шилдэг 5 кино
    21 цаг 35 мин
  • Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
    22 цаг 7 мин
  • Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    22 цаг 12 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    22 цаг 23 мин
  • Амралтын өдрийн жор: Овъёосны кекс
    22 цаг 29 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    22 цаг 32 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 51 мин
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
    Уржигдар 17 цаг 19 мин
  • Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Бан Ги Мүн: Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь дэлхийн дулаарлын эсрэг Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр
    Уржигдар 16 цаг 36 мин
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Баянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо
    Уржигдар 14 цаг 53 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа
    Уржигдар 14 цаг 50 мин
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа
    Уржигдар 13 цаг 09 мин
  • Том Круз амь өрссөн үйлдлээрээ Гиннесийн дээд амжилт тогтоожээ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • Монголын Муайтай боксын шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө
    Уржигдар 11 цаг 13 мин
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Дараагийн засагт дайх үг
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
  • Л.Гантөмөр: Шуурган дундуур хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм, тийм гэж ярих нь жудаггүй хэрэг
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
24 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК