Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН, МАН-ын мөрийн хөтөлбөрийг эдийн засгийн бодлогын хувьд харьцуулахад

2016-6-21
0
ЖИРГЭХ

        Сонгууль болоход цөөхөн хоног үлдлээ. Манан будан гэцгээн ам мэдэн муулавч, манид чинь манангаас өөр энэ гээд заачих улстөрийн хүчин алга гэдгийг сурталчилгааны хэд хоногт сонгогчид мэдэрч байх бололтой дог. Үнэхээр ч, сонгууль дуусаад харахад хүссэн ч, эс хүссэн ч улстөрийн гол хоёр хүчин өнөө АН, МАН хоёртойгоо л сууж байх вий. Тэр нь ч дээр биз ээ. Гэв гэнэт тэнгэрийн элч биднийг аврахаар буугаад ирдэггүй юм бол Монгол хэмээх нэгэн айлын  гэрт төрж өсцгөөсөн бидний монголчууд бие биенээсээ тэгтлээ хол зөрөхгүй дэг. Хэдий муу нэр хүлээдэг ч, манан дунд чанагдсан өнөө хэдэн танил улстөрчид нь арай илүү туршлагатай байх болов уу даа. Шинэ хүмүүс гарч ирлээ гэхэд нэг хэсэгтээ учраа олох гэж төөрч будилсаар цаг алдахын нэмэр биз ээ...

 

Тэгвэл АН, МАН хоёрын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг зэрэгцүүлж үзье. Тэд ер нь сонгуулийн дараа манийгаа яаж гийгүүлэх гээд байна вэ? Гэв гэнэт өргөс авчихсан юм шиг бүх юмыг сайн сайхан болгочихгүй нь тодорхой. Хэн нь илүү бодитой бодлого бодож боловсруулаа бол?

 

Юуны өмнө хоёр намын эдийн засгийн бодлогыг харьцуулж үзье. Айлуудаар тарааж буй мөрийн хөтөлбөрийг олж авлаа.

 

МАН-ын мөрийн хөтөлбөр гээд улаан алаг өнгө хосолсон гял цал болсон сонин байна. Авсаархан гэмээр,  107 заалттай мөрийн хөтөлбөр тавьжээ. Харваас товчхон юм. Нийгмийн бодлогоор эхэлж. Эдийн засагтай холбоотой заалтыг тоолбол 47 байна.

           

АН-ын тараасан жирийн сонин хэлбэрийн материалыг үзвэл өрсөлдөгч намаасаа хавьгүй илүү өргөн хүрээтэй гэмээр, 5 бүлэг, 15 салбараар хуваасан 418 заалт бүхий мөрийн хөтөлбөр байна. Хамгийн эхний бүлэг нь эдийн засгийн бодлого, 42 заалттай юм. Дараа нь уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хөдөлмөр гээд эдийн засгийн гол гол салбар тус бүрээр 30-50 заалттай дэлгэрэнгүй бодлого боловсруулжээ. Түүний дээр, энэ мөрийн хөтөлбөрөө тайлбартайгаар 220 гаруй хуудастай ном болгон хэвлүүлснийг нь АН-ын сонгуулийн штабаас авч үзлээ. Дэвшүүлж буй заалт бүрээ нарийвчлан тайлбарласан байна. Өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн бодит байдлыг нэгтгэн дүгнэж, түүн дээрээ тулгуурлан дэвшүүлж буй бодлогынхоо учир утгыг тайлбарлажээ. Манай улсын нийгэм эдийн засгийн бүхий л хүрээг хамарсан ийм баримт бичгийг би бээр үүнээс өөр газар хараагүй санагдав. Хэдэн цаг зарцуулан байж 2 том намын мөрийн хөтөлбөрийг уншиж танилцлаа. МАН-ынхтай танилцахад тийм ч их цаг орсонгүй. Харин, эрх баригч нам АН-ын мөрийн хөтөлбөрийг уншихад овоо цаг орлоо. Эхлээд эдийн засагтай холбоотой бүлгүүдийг хөөж уншихад 200 гаруй хуудастай номын талаас илүүг уншжээ.  

 

Эдийн засгийн өсөлтийг авчрах стратеги нь юу байна вэ гээд үзэхэд МАН-ын мөрийн хөтөлбөр тийм ч ойлгомжтой биш, хэсэг зүйл хийнэ гээд ар араас нь тоочин жагсаасан мөртлөө хоорондын логик холбоос муутай юм.

 

Харин, АН нэлээн тодорхой заалтуудаар эдийн засгийн стратегиэ тодорхойлжээ. Экспорт голлосон үйлдвэржилтийг эрчимжүүлэх замаар уул уурхай гэх ганцхан тулгууртай эдийн засгийнхаа бүтцийг шинэчилж, олон тулгууртай болгоно гэсэн том зорилт дэвшүүлсэн байна. Тодорхой тоон зорилтууд ч тавьж. Энэхүү гол концепцио тойруулаад салбар бүрийн бодлогыг ойлгомжтойгоор тодорхойлжээ.  МАН-ын мөрийн хөтөлбөрт огт тусгагдаагүй бодлого олон байв. Тухайлбал, ажил эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн салбарын бодлогыг цоо шинэ шатанд гаргахуйцаар боловсруулжээ.   Уншигч авхай танд ойлгомжтойг бодолцон цөөн хэдэн үзүүлэлтээр харьцуулсан хүснэгт хийсэнтэй танилцана уу. Таны цагийг хэмнэх үүднээс ийн үйлдсэн бөгөөд хэрвээ та бүхэн гүнзгийрүүлэн танилцахыг хүсвэл намуудын вэб сайтнаас мөрийн хөтөлбөртэй нь уншиж танилцана биз ээ.

 

Намуудын мөрийн хөтөлбөрийн эдийн засгийн бодлогын харьцуулалт:

 

 

No.:

 

Харьцуулах үзүүлэлт, асуулт

 

АРДЧИЛСАН НАМ

МОНГОЛ АРДЫН НАМ

1

Мөрийн хөтөлбөрийн онцлох концепци

Экспортын чиг баримжаатай аж үйлдвэржилтийн бодлогыг онцгойлжээ. Эдийн засгийн бүтцийг шинэчлэн олон тулгууртай болгох зорилт дэвшүүлжээ.

Үйлдвэржилтийг орон даяар

 2020 онд уул уурхайн бус экспортын хэмжээг 2 дахин нэмэгдүүлж, 2 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьжээ.

Эдийн засаг дахь бүтээмжийн менежментийг шинэчлэх замаар нийт ажил эрхлэгчдийн ОРЛОГЫГ 2 ДАХИН НЭМЭГДҮҮЛНЭ.

 

 

Тодорхойгүй.

Нийгмийн бодлого, тэр дундаа халамжийг тэлэх чиглэлийг илүү онцолжээ.

Эдийн засгийн хямралыг даван туулах Мэргэжлийн засгийн газар байгуулна.

Улсын төсөвт тулгарч буй өрийн дарамтыг үе шаттайгаар бууруулна.

Импортлогч орноос экспортлогч орон болно.

Ажлын байрыг хамгийн олноор бий болгодог хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлэх 21:100 хөтөлбөрийг хэрэгжүүлж, 21 аймагт импортыг орлох, гол 100 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрийг байгуулахад бодлогын дэмжлэг үзүүлнэ.

 

2

1-ийг хэрэгжүүлэх арга зам

 

Экспортын зарчим дээр суурилсан аж үйлдвэржилтийг эрчимтэй хөгжүүлэх замаар эдийн засгийн бүтцийг шинэчлэх бодлогоо хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхай, хөдөлмөрийн салбар, мөнгө санхүүгийн салбарын бодлогодоо нарийвчлан тусгажээ.

 

Тодорхойгүй.

3

Эдийн засгийн өсөлтийг хангах стратеги

 

Эдийн засгийн өсөлтийг хангах гол стратеги нь дээр 1-д заасан эдийн засгийн бүтцийн шинэчлэл юм. Сүүлийн 4 жилд хэрэгжүүлж нийт зээлийн багцийн 3-ны 1-ийн хүүг бууруулсанмөнгөний зөөлөн бодлогоо үргэлжлүүлнэ.

Эдийн засаг дахь бүтээмжийн шинэчлэлийг өрнүүлэх замаар нийт ажил эрхлэгчдийн орлогыг дунд хугацаанд 2 дахин нэмэгдүүлэх зорилтыг тавьсан байна.

Эдийн засгийн өсөлтийг хангах стратегиэ дараах ЦОГЦ САЙН БОДЛОГООР тодорхойлсон байна:

      САЙН МАЛЧИН

САЙН ЭКСПОРТ

САЙН БИЗНЕС

САЙН ОЮУТАН

САЙН ХАШАА

 

 

Эдийн засгийн өсөлтийг хэрхэн хангах нь тодорхойгүй.

Гадаад зах зээлд экспортлох боломжтой тэргүүлэх ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний судалгаа, маркетингийг төрөөс дэмжиж, “Монгол экспорт” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн заалт байна.

4

 

Ажил эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийг тэлэх талаар хэрэгжүүлэх бодлого

 

Ажил эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх талаар нийт 30 заалт бүхий цогц бодлого дэвшүүлжээ.

Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, хөдөлмөрийн бүтээмж, ур чадварт суурилсан цалин хөлсний тогтолцоонд шилжинэ.

Хөдөлмөр эрхлэлтийн удирдлагыг сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийн суурь хуулийг боловсруулна.

Мөнгө зээлийн бодлогоор хөдөлмөр эрхлэлтийг улам хүчтэй нэмэгдүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн хүрээнд хот төлөвлөлтөд тулгуурласан уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний бүтээн байгуулалтаар хүн амын суурьшил, хөдөлмөрийн зах зээлийн зохистой бодлогыг дэмжинэ.

 

 

 

 

 

 

Байхгүй.

5

Бизнесийн орчинг сайжруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого

 

Эдийн засаг, аж үйлдвэр, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбар тус бүрээр биенесийн орчинг сайжруулах, бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн нийт ... заалт бүхий дэлгэрэнгүй бодлого дэвшүүлжээ:

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ангиллыг оновчтой тодорхойлж, баялаг бүтээгчдийн бодит хэрэгцээнд үндэслэн төрөөс зорилтот дэмжлэгээр хангана.

Үйлдвэрлэл технологийн парк, шинжлэх ухаан технологийн парк, хүнд аж үйлдвэрийн цогцолборуудын эрх зүйн орчинг шинэчлэн, эдийн засгийн тооцоо, үр өгөөжид үндэслэн инженерийн дэд бүтцийн хамт цогц хэлбэрээр байгуулна.

Нийслэл, орон нутагт татварын ялгаатай бодлого хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

ЖДҮ, бичил үйлдвэрлэл эрхлэгчдийг гадаад зах зээлд гарах, хил орчмын худалдаанд идэвхтэй оролцоход нь дэмжлэг үзүүлнэ.

 

 

 

 

 

 

Жилийн орлого 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоно.

Төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлж, хүчинтэй байх хугацааг уртасгана. Давхардсан хяналт шалгалт, хүнд суртлыг арилгана.

Хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутагт бизнес эрхлэлтийг дэмжих “Бүсийн хөнгөлөлтийн” бодлого хэрэгжүүлнэ.

 

6

Ажил эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх талаар

Эдийн засгийн үр шимийг баялаг бүтээгчдэд түлхүү хуваарилж, орлогын тэгш бус байдлыг арилгах замаар нийгмийн дундаж давхаргын хүрээг өргөжүүлнэ. Энэ хүрээнд ДНБ-д эзлэх цалин, түүнтэй адилтгах орлогын хувийг нэмэгдүүлнэ.

 

Тодорхойгүй.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлнэ гэсэн заалт байгаа ч, хэрэгжүүлэх арга зам нь тодорхойгүй.

Хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжих талаар нэг ч заалт байхгүй.

 

7

Мөнгөний бодлого, зээлийн хүүг бууруулах талаар баримтлах бодлого

 

Өнгөрсөн 4 жилд явуулж ирсэн мөнгөний бодлогын шинэчлэлээ үргэлжлүүлнэ.

Нийт зээлийн багцийн 1/3-ийн хүүг бууруулсан амжилт дээрээ тулгуурлан үйлдвэржилтийг дэмжих чиглэлд мөнгөний зөөлөн бодлогыг идэвхтэй явуулж, инфляцийг нам дор байлгаж, иргэдийн бодитын орлогыг хамгаалах бодлого явуулна.

Зээлийн хүүг бууруулна. Валютын нөөцийг нэмэгдүүлнэ гэх мэт заалтууд байгаа ч хэрэгжүүлэх арга зам тодорхойгүй.

8

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлого

Аж үйлдвэрийн салбарын бодлогоо 42 заалт бүхий бие даасан нэг бүлэгт багтаан илэрхийлжээ.

2020 онд уул уурхайн бус экспортыг 2 дахин нэмэгдүүлж, 2 тэрбум ам.долларт хүргэнэ.

Монгол Улсад ган, зэс, нүүрс-хими, нефтийн гэсэн 4 чиглэлийн суурь аж үйлдвэрүүдийг тухайн бүс, аймгийн онцлог, байгалийн нөөцөд тулгуурлан үе шаттайгаар 2020 он хүртэлх хугацаанд байгуулна.

Төрийн худалдан авалтын бодлогыг үндэсний аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний дотоодын зах зээл дэх борлуулалтыг дэмжихэд чиглүүлнэ.

 

Цөөн заалт байгаа ч тунхагийн шинжтэй, хэрэгжүүлэх арга зам тодорхойгүй.

Эх сурвалж: http://tsenzurgui.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • ариун (202.21.106.146)
    Энэ 2 гарч ирэхэн тодорхой боловсруулцсан бга юм хархад илтээр .бусдыг нь гаргая гэхээр чихээсний хүмүүс гэлтэй өөр хүн байдаггүй юму ах дүү хоёр эхнэр нөхөр гээд хувийн өмч шиг л харагдах болло энэ 2 нам
    2016 оны 06 сарын 24 | Хариулах
  • Монгол хүн (202.70.46.212)
    Энд сэтгэгдэл бичсэн хүмүүсийн дийлэнх нь аль ч намын мөрийн хөтөлбөрийг уншиж үзээгүй байна. Сонгуулийг зүгээр шифий бөглөж шалгалт өгж байгаа хүүхэд шиг л ойлголттой хүмүүс байна.Та нар төрөхдөө МАН, АН гэсэн тамгатай төрөөгүй л байлтай.Монголчуудыг хүн төрөлхтөнөөс ялгаж зааглаж байдаг зүйл бол хөх толбо.Хөх толботой төрсөн Монгол хүн л юм бол Монголын төлөө, ирээдүй, үр хүүхдийнхээ төлөө намуудын мөрийн хөтөлбөрийг залхууралгүй уншиж нам биш улс оронд минь, дарга цэрэг биш үр хүүхдүүдэд минь ямар хэрэгтэй юм гэдгийг ухаараарай
    2016 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (185.69.168.112)
    АН-ХАН ЖООХОН ИЧИХ НҮҮРТЭЙ БАЙНА ШҮҮ БАЙНА ШҮҮ. ТӨРД ГАРААД УЛСАА ОДОО ЯМАР БАЙДАЛТАЙГ ХАРААД ОДОО Л ЗӨВ СОНГОЛТ ХИЙГЭЭРЭЙ
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (185.69.168.112)
    АН-ХАН ТӨРД ГАРААД ХЭДЭН МЯНГАН ХЯТАДУУД ОРЖ ИРЭНИЙГ БИД БҮГД МЭДНЭ. МАН-ЫГ ДЭМЖИЖ УЛСАА АВРАЯ
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.6.174)
    MANiixan xalamjiin bodlogoo l barina daa belen yum ideed sursan MGL chuud teriig l xvleej bgaa Tur muxuiin shinj Ix ezen xaanii vyd baildaj xvnii yum idej bulaaj sursan ulsuud bvteen baigulalt gexeer vstei tolgoi ni arzaina MANiixan gazraa bvgdii ni xudaldana 4 jiliin daraa Xyatadiin koloni bolson bx bailgvi dee. AN iigaa songonoo yadag ch baisan
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (112.72.12.19)
    ОРЛОГЫГ 2 ДАХИН НЭМЭГДҮҮЛНЭ. ИНФЛАЦАА 2 ДАХИН НЭМЧИХНЭ. УТАГГҮЙ ЮМ. 4 жил боломж олгосон. Орлого олох ямарч үйлдвэр нэмж чадаагүй байж юу хуцдаг баас вэ. Дахиж өр тавиж дахихулАН идүүлэх гэж. МАНАН сонгохоор бие даагчаал сонгоё
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • ЗОЛО (77.247.181.165)
    АН ХАРИН СОЛИОРЧООГҮЙ БИДЭЭЭ ХХА ТА НАРЫН УУЛ УУРХАЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ ГЭЖ ЮУ БАЙХАВ БИТГИЙ СЭРҮҮН ЗҮҮҮДЛЭЭД Бай..!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! МАН МӨРИЙН ХӨТӨЛБӨР АРД ИРГЭДЭД ИЛҮҮ ОЙР БАЙНА .
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • ЗОЛО (77.247.181.165)
    АН ХАРИН СОЛИОРЧООГҮЙ БИДЭЭЭ ХХА ТА НАРЫН УУЛ УУРХАЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ ГЭЖ ЮУ БАЙХАВ БИТГИЙ СЭРҮҮН ЗҮҮҮДЛЭЭД Бай..!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! МАН МӨРИЙН ХӨТӨЛБӨР АРД ИРГЭДЭД ИЛҮҮ ОЙР БАЙНА .
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • ЗОЛО (77.247.181.165)
    АН ХАРИН СОЛИОРЧООГҮЙ БИДЭЭЭ ХХА ТА НАРЫН УУЛ УУРХАЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ ГЭЖ ЮУ БАЙХАВ БИТГИЙ СЭРҮҮН ЗҮҮҮДЛЭЭД Бай..!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! МАН МӨРИЙН ХӨТӨЛБӨР АРД ИРГЭДЭД ИЛҮҮ ОЙР БАЙНА .
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (85.25.103.69)
    АН-ХАН ЯГ АТААРХАЖ ҮХЛЭЭШДЭЭ ХАХА
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (85.25.103.69)
    АН-ХАН ЯГ АТААРХАЖ ҮХЛЭЭШДЭЭ ХАХА
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (85.25.103.69)
    АН-ХАН ЯГ АТААРХАЖ ҮХЛЭЭШДЭЭ ХАХА
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.201.31.99)
    ЭНЭ 2 НАМ ЧИНЬ НЭГ Л ТОМ НАМ КОМПАНИ ШҮҮ ДЭЭ МСS ГЭЭД Л ОЙЛГОЧИХОД БОЛНО
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.91.96)
    МАНАРСАН МАНГАР
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.91.96)
    МАН ямар МАНгар мөрийн хөтөлбөртэй юм бэ
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • сахалт (112.72.11.104)
    Ман хийх гэж байгаа ажлаа үнэнээр нь биччихвэл балрана лдаа. Тиймээс нэг иймэрхүү тунхаг төдий зүйлээр мх хийгээд гол нь гүтгэлэгээр гарчина л гэж тооцсон байх.
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин ендер настан (112.72.11.111)
    Тасархай юм. АН дэмжинэ
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • онон (203.169.50.165)
    МАН АН нэг л их сайхан амлалт өгнө амлалтаа биелүүлнэ гэж байхгүй улс шиг хөгжүүлж хүн шиг амьдруулна гээд л байсан цөөхүүлээ тэд хөлжиж ард түмэн улс орны эдийн засаг элгээрээ мөлхлөө улс орны гадаад өр 23тэрбум долларт хүрч одоо зээлийн хүүгээ ч төлж дийлэхээ болилоо ганц ч ажилын байр шинээр бий болгосонгүй өжилгүйдэл 5.2иар өслөө
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • zochin (202.179.11.194)
    ardchilalig demjigch chi bitgii dongos . ulaan luibarchinguud ard tymniig elgeer ni xebtvvlchixeed yu gej bas garax geed soliorood b . sanasni chini garz
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
    • b
      Vnen vnen.
      2016 оны 06 сарын 21
  • zochin (202.179.11.194)
    za chi bitgii xudlaa balairaad bai . chi uuruu oilgoj unshij chadsan yumuu
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • AN aa demjnee (210.94.210.191)
    Ireh 2020 on hurtel namuudin bodlogiig sain harj baij songoh heregtei shuu, MAN gej duurchihsen uls todorhoi zorilt ch tawij chadahgu zuer neg sanaand orsnoo bchsen ymuu haashain, oligtoihon nariin bodlogo ch bhgu ulstai yu yarih we de,,,, Unende demii uls ym. AN demjnee
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • n demjneee (210.94.210.191)
    Ireh 2020 on hurtel namuudin bodlogiig sain harj baij songoh heregtei shuu, MAN gej duurchihsen uls todorhoi zorilt ch tawij chadahgu zuer neg sanaand orsnoo bchsen ymuu haashain, oligtoihon nariin bodlogo ch bhgu ulstai yu yarih we de,,,, Unende demii uls ym. AN demjnee
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • n demjneee (210.94.210.191)
    Ireh 2020 on hurtel namuudin bodlogiig sain harj baij songoh heregtei shuu, MAN gej duurchihsen uls todorhoi zorilt ch tawij chadahgu zuer neg sanaand orsnoo bchsen ymuu haashain, oligtoihon nariin bodlogo ch bhgu ulstai yu yarih we de,,,, Unende demii uls ym. AN demjnee
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    7 цаг 40 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    7 цаг 46 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    17 цаг 33 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    17 цаг 46 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    17 цаг 55 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    18 цаг 17 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    18 цаг 17 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    18 цаг 17 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    18 цаг 17 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Уржигдар 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Уржигдар 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК