7.30 цагт "TechWeek 2025 " болон "ICT Forum Mongolia 2025" -ын бэлтгэл ажлын талаар Мэдээллийн технологийн үндэсний паркт уулзалт зохион байгуулна.
11:00 цагт УИХ-ын гишүүн О.Номинчимэг, О.Саранчулуун, Б.Мөнхсоёл, Ө.Шижир, Д.Энхтүвшин нар эмч, сэтгэлзүйчдийн төлөөлөлтэй Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөл зэрэг асуудлаар Төрийн ордны "Их засаг" танхимд уулзана.
- "Ази, Номхон далайн бүсийн кибер аюулгүй байдал бүс нутгийн хуралдаан-2025” Улаанбаатар хотноо болж байна.
- Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн галерейд гаргаж байна.
- Залуучуудын 16 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн (2025 FIBA U16 Asia Cup) Улаанбаатар хотноо үргэлжилж байна.
- Их шүтээн: Эзэн Чингис хаан тусгай үзэсгэлэн "Чингис хаан" үндэсний музейд гарч байна.
- "Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэнг "NM tower"-т дэлгээд байна.
- "Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүрэгт 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.