Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийн асуудлаар эмч, сэтгэлзүйчдийн төлөөлөлтэй уулзаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир "Амандаа юм зуугаад дадал болчихсон хүүхэд дараа нь янжуур тамхи татах магадлалтай. Донтуулах үйлчилгээтэй бараа борлуулагдаж байгаа бол түүнд хяналт тавих нь улсын үүрэг" гэв.