Идэр залуугаараа бөхийнхөө дэвжээг орхиж буйгаа зарлан бөх сонирхогчдыг шуугиулж, элдэв сэжиг таамаг хэвлэлийнхэнд бий болгож орхисон А.Сүхбат тухайн үедээ Монголын үндэсний телевизийн "Та хариулахгүй ч байж болно" хэмээх нэвтрүүлэгт орж "Барилдахгүй гэсэн шийдвэр гаргасныхаа дараа сэтгэл санаагаар унаад 1000-ын архи уусан. Тэгээд хордлогонд орж муухайг нь мэдээд ард түмнийг сайн архиар хангая гэж шийдсэн. Хайж хайж хамгийн сайн технологийг олсон" гэх мэтийн зүйл ярьсан. Түүний ярьсан зүйл төдийлөн үнэмшилтэй сонсогдоогүй шигээ шал худлаа аж. А.Сүхбат архины үйлдвэрлэл эрхэлж байгаа. Түүний эзэмшдэг "Дамон" үйлдвэрийн архи маш чанаргүй, 700 төгрөгөөр борлуулдаг, манайхны "Найрка" гэж нэрлэж дассан архи байдаг аж. Түүнийг нь уудаг "өвгөнтийнхөн" Дархан хотод бий болоод байгаа гэнэ. "Ард түмнээ эрүүл чанартай хүнсээр хангана гэж том амлаад байсан А.Сүхбат улам дордуулж байна. Нэмэр болохгүй юм бол нэрмээс болохоо багасгаасай" гэж Дарханыхан ярьж байна.
Эх сурвалж: Дээдсийн хүрээлэн
Сэтгэгдэл (14)