09.00 цагт: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн байранд зохион байгуулна.
09.00 цагт: “Хөдөлмөр хөгжлийн үндэс” сэдэвт Хөдөлмөрийн Үндэсний чуулган- 2015” Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд болно.
10.00 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар нийслэлийн өмчийн хэд хэдэн барилга байгууламжийг бүртгэн авах, балансаас балансад шилжүүлэх асуудлыг хэлэлцэхээс гадна “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг хэлэлцэнэ.
11.00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2015 оны эхний 11 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал Үндэсний статистикийн хорооны байранд болно
13.00 цагт: Чингис зочид буудлын 3 давхрын хурлын зааланд Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ээс зохион байгуулж байгаа Монгол туургатны боксын анхдугаар тэмцээний талаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт: Нийслэлийн Хангарьд ордны 14 давхарт Архи, тамхины хуулийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнг хэлэлцнэ.