Хятадын Хубэ мужид байрлах химийн үйлдвэрт дэлбэрэлт болж, 21 хүн амиа алдсан талаар "Синьхуа" агентлаг мэдээлжээ. Мөн хэд хэдэн хүн шархдаж эмнэлэгт хургэгдсэний гурвынх нь биеийн байдал хунд байна. Уг хэрэг Даньян хотноо болсон бөгөөд нутгийн засаг захиргааны мэдээлснээр дэлбэрэлтийн шалтгаан нь өндөр даралтад уурын хоолойд гэмтэл гарснаас гэжээ. Цагдаа нар хавтаст хэрэг нээн шапгаж байна.