Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас 80 км-т Эрдэнэшанд 3-р багийн нутаг Хаамаа голд тус сумын харъяат 5 хүн голд живж нас барсан байна. Уг мэдээллийг холбогдож байгууллага шалгаж байгаа аж. Мөн Өвөрхангай аймаг Хархорин сумын Орхон голд тус сумын харъяат Г, Т нар живж нас баржээ.
Урин дулааны улиралд иргэд голын эрэг хавиар амарч зугаалж, гол усанд сэлэх тохиолдол ихэсдэг. Ийм үед иргэн та анхаарал сэрэмжээ алдахгүй байж, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл (1)