зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хортой шийгуа орж ирэх замыг хилийн дээсэн дээр таслан зогсоогоосой

2016-8-15
0
ЖИРГЭХ

ТАРВАС ИДЭХ ТААТАЙ САЙХАН Ч...

Та хэрвээ хятад хэл гадарладаг бол доорх ханз үсгээр бичигдсэн гарчгийг гүүглдээд үзээрэй. 有毒西瓜怎能穿越大半个中国害人  "Хортой шийгуа яагаад дийлэнх Хятад хүмүүсийг хордуулаад байна вэ?" гэсэн утгатай юм л даа.

 

Өнөө жилийн шийгуа хавьгүй эрт гарсныг ажигч хүн лав анзаарсан байх аа. Эхнэр бид хоёр ч эхний ургацын шийгуа байна гэж олзуурхаад гэрийнхээ ойролцоох "Миний" дэлгүүрээс хамгийн том шийгуаг нь шилэн байж аваад идэх гэтэл өнгө амт нь нэг л биш болоод явчихсан тул идэлгүй хаясан даа. "Манайхан л болсон хойно Хятадын жил дамнасан хуучин шийгуа худалдаж авчраад зарж байгаа хэрэг байж таарна." гэсэн шүү юм хоорондоо яриад өнгөрсөн санагдана. 

 

Дараа нь би гэдэг хүн бас л хашралгүй саяхан "Миний" дэлгүүрээсээ тал шийгуа худалдаж авсан нь амьхандаа өнгө зүс гайгүйтэйг сонгосон ухаантай юм. Тэгээд авчирсан оройгоо идэж байгаад үлдсэн хагасыг нь маргааш өдөр амтлах гэтэл амт нь гашуун, шүүс нь угаадас шиг цэхэр юм болон хувирчээ. Тийм зүйлийг гэдэс рүүгээ явуулалтай биш бас л хаясан даа.

Манай жимс ногооны худалдаачид агуулахад удсан шийгуа оруулж ирээд байгаа юм байна гэсэн миний онош буруу болохыг саяхан хятадын хэвлэл уншиж байхдаа ойлгож авсан нь дээрх гарчиг бүхий өгүүлэл билээ.

 

Уг өгүүлэлд бичсэнээр хортой шийгуа хятадад чамгүй том асуудал дэгдээгээд байгаа ажээ. Шийгуа тариалагчид эрт ургацын тарвасыг хурдан зах зээлд гаргаж ахиу орлого олохын тулд фосфорын бордоо зохих хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэхийн сацуу ургаж байх явцад нь "эстроген" нэрт бодисыг ахиу тунгаар тарьчихдаг нь амт чанарт нь нөлөөлөх болсон аж.

Хэтрүүлэн хэрэглэсэн фосфорын бордоо тарвасны дотор шингэж хор болон хувирахын зэрэгцээ монголоор эм гормон гэж орчуулж болмоор эстроген гэдэг бодис нь тарвасны хэмжээг богино хугацаанд томруулдаг боловч тийм шийгуаг идсэн бага насны охидын бойжилт түргэсэж хөвгүүдэд эм шинж төрх давамгайлж болох талтайг уг өгүүлэлд дурдсан байна лээ.

 

Уг өгүүлэлд эрүүл сайн чанарын тарвасыг ялгах онцлог шинжүүдийг дурдсан нь та бүхэнд хэрэг болж мэдэх юм. 

01. Тарвасны дундаж жин 4 орчим кг байвал зохистой байдаг гэнэ. Түүнээс биш 8-10 кг гэх зэрэг бидний шунан дурладаг хэт том тарвас асуудалтай байж мэдэхээр байдаг ажээ.

 

02. Тарвасны ширхэглэг эдийг Монголоор угтаа "мах" гэдэг юм л даа. Үүнийг Я.Цэвэлийн "Монгол хэлний тайлбар толийг" сөхөөд харчихад төвөггүй мэдэж болно. Тарвасны мах нь жигд улаан биш доорх зурган дээрх шиг шар хөгц мэт зүйл тодорсон байвал эстрогеноор тариулсан байж болзошгүй байдаг байна.

 

03. Тарвас худалдан авахдаа хэмжээнээс гадна хэлбэрийг сайтар нягтлан харахыг дээрх өгүүлэлд зөвлөсөн байна лээ. Ер нь бөөрөнхий буюу эсвэл зууван бөөрөнхий тарвасны хэлбэрийг зөв хэмээн тооцдог юм байна. Хэрвээ аль нэг тал нь хэт том, голоороо хонхойсон зэрэг буруу хэлбэртэй тарвас бол худалдан авч идэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй байдаг ажээ.

Одоо Улаанбаатараар дүүрэн "Ховдын тарвас" худалдаалж байгаа нь яамай даа. Сайны дунд саар гэгчээр "Ховдын тарвасны дунд хортой шийгуа" цохиж явахыг хэн байг гэхэв хэмээн бодоод энэхүү сэрэмжлүүлэх бичлэгийг орууллаа.

 

Төр засгийн холбогдох байгуулагууд энэ асуудлыг онцгой анхаарч Хятад даяар асуудал дэгдээгээд байгаа "Хортой шийгуа" орж ирэх замыг бүр тэртээ хилийн дээсэн дээр таслан зогсоогоосой. Чанар муутай фосфорын бордоо, эстроген зэргээс гадна Хятадын агаарын бохирдолд агуулагдаж байгаа химийн хортой хүнд элементүүд хөрс усанд шингээд жимс ногооны чанарт ихээхэн аюул учруулж байгаа тухай та бүхэн уншиж байсан биз ээ. Манай улсын мэргэжлийн хяналтын байгууллага энэ асуудал дээр үүргээ төдийлөн сайн гүйцэтгэж чадахгүй байгаа өнөөгийн нөхцөлд нэг хэсэгтээ Хятадаас үр жимс импортлох асуудлыг хязгаарлан хориглочихвол хүн ардын эрүүл мэндэд тустай сайн хэрэг болж улмаар дотоодын жимс ногооны үйлдвэрлэл хэдхэн жилийн дараа л сэгхийгээд босоод ирмээр санагдах юм. Тэр цагт бид өөрсдөө Монгол хөрсөндөө ургасан сайн чанарын жимс ногоогоо өмнөд хөршид экспортлож яагаад болохгүй байх билээ. 

 

Үүнийг УИХ-д шинээр сонгогдсон уран зохиолчид, уяач, бөх дуучид маань эрхбиш болгоож байдаг байлгүй дээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (103.10.23.114)
    ӨӨРТ БАЙГАА САЙХАН ЗҮҮЛЭЭН УСТГАЖ ХОРТОЙ МУУГ ГАДНААС ОРУУЛАЖ ИРДЭГ ТӨР БАЙХ ГЭЖ ДЭЭ
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.10.23.114)
    НОГОО ГАДНААС НЭГ МӨР ОРУУЛАХЫН ХОРИГОЛ ӨӨРИЙН ТАРЬСАН НОГОО ХҮРЭЛЦЭЭТЭЙ ИХ БАЙНА ИРГЭДЭЭ УЛС ХУДАЛДАЖ АВААД ЖИЛИЙН ХЭРГЦЭЭГЭЭ ХАДГАЛ
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.21.224)
    Хортой шийгуаг 1. Эх орны хөрсөнд, 2. хилийн дээсэн дээр таслан зогсоогоосой.
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
  • зочин (122.201.21.224)
    Монголын мэргэжлийн хяналтын газруудын мэргэжлийн хяналт хийдэг гэх байцаагч нар нь түүнийг ялгах эрдэм, мэдлэг, чадваргүй юм биш үү.
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
  • zzz (89.217.200.133)
    hynsnii ayulgui baidliin hyanalt shalgalt baihgui yu Mongold ????????????????????????
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • zochin (119.40.97.107)
    tiim shuu yag vnen heduulee bilee bid hil deer oruulahgui horih heregtei zuv medeedel tavisand bayarllaa
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • УЛИН ХУЦАГЧ (202.179.29.49)
    БАЯРАЛЛАА ЭНЭ НИЙТЛЭЛИЙГ БИЧСЭН ХҮНД. ЗА МОНГОЛЧУУДАА ХҮНСНЭЭСЭЭ ХОРДОЖ ҮХДЭГ НЭГЭН УЛС БАЙДАГ. ҮҮНИЙГ МОНГОЛ ГЭНЭ. ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛТАЙ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ НИЛЭЭД ДОГЬ ПЭЭДГЭР ОРНЫ ТООНД ОРНО. ЭДИЙН ЗАСАГ НЬ ТУРААЛТАЙ АРД ИРГЭД НЬ ТУЙЛЫН ЯДУУ АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛЬ ӨНДРӨӨ АВСАН ЭНЭ УЛС МААНЬ ЭЗЭН ЧИНГИСИЙН ӨЛГИЙ НУТАГ ГЭЖ БАЙГАА. ЭХ ОРНЫХОО ХӨРСӨНД ТАРЬСАН УЛААН БУУДАЙ ХҮНСНИЙ НОГООГ МЭРГЭН ТӨР ЗАСАГ НЬ ДАРАН СӨНӨӨЖ УРД ЗҮГЭЭС ГАХАЙ ИДДЭГ ТӨМС БАЙЦАА ЛУУВАНГ ИХЭЭР ОРУУЛДАГ ҮҮНИЙГ ИДСЭН ЭРЭЛХЭГ МОНГОЛЧУУД УДААНААР ОЮУН УХААНАА ГЭЭЖ ЗӨВХӨН ХҮНИЙ ХЭЛСНЭЭР Л ДОНХОЛЗДОГ ДОНДОГ МААМАА ШИГ БОЛЦГООНО. ГАДААДААС НЭГ Ч ШИРХЭГ ХҮНСНИЙ БҮТЭЭГДХҮҮН ОРУУЛАХАА БОЛИВОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ СЭВХИЙТЭЛ БОСООД ИРНЭ. ЭХ ОРНЫХОО ГУРИЛ ХҮНСНИЙ НОГООГ ИДЭЖ ӨССӨН 60 70 аад ОНЫХОН ОДОО ӨВӨӨ НАР БОЛСОН Ч ОЮУНЫ БОЛООД БЭЛГИЙН ЧАДАВХИ АЙМААР ӨНДӨР ЗАЛУУ ОХИДЫГ ЧАРЛУУЛАНХАН БАЙНА. ЭНЭ НААД ЗАХЫН ЖИШЭЭ. ҮҮНИЙГ БОДОЛЦООРОЙ.
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • u (202.21.125.17)
    bayarlalaaa yag une shuu tom tal shiiguya avaad neg honohgui buun us dotorh ni muudchihsan bdag dahij avahgui ee
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (122.201.21.224)
    Хүнсний аюулгүй байдал л гэнэ. Үгнээс хэтрэхгүй байна. тухайлбал Эх орны хөрсөнд ургасан экологийн бүтээгдэхүүн л гэнэ. Баталгаа алга даа. Тухайлбал 1. Хятадын хортой ногоо 2. Монголын хөрсөнд ургасан боловч яг хятад аргаар хордсон ногоо байна. Ховдын шийгуа гэхэд хордлого өгдөг болсоор олон жил болж байна даа.
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
    • зочин
      монгол ногооны талаар хятад ногооноос ялгаагүй борддог гэсэн бодолтой явдаг маань үнэн
      2016 оны 08 сарын 15
  • Зочин (202.9.43.67)
    Хил гаалиараа хянахгүй оруулж ирж Монгол орон даяар тараачихаад, дараа нь сэрэмжлүүлээд ч яах юм билээ. Манайхан хоол ундандаа анхаардаг нь хэд билээ, анхаарах сөгөөгүй хоногийн хоолоо яая гэж яваа нь хэд билээ.
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
    • зочин
      идээд л хордоод л байхаас
      2016 оны 08 сарын 15
  • zochin (203.91.116.94)
    Мэргэжлийн хяналтын газрын өмнөөс мэдээлэл өгч сэрэмжлүүлсэнд баярлалаа
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    11 цаг 21 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    11 цаг 31 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    12 цаг 22 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    12 цаг 37 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 44 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    13 цаг 13 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК