Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайн хөтөлбөрүүдийн автор “Сайн” Б.Нямаа ерөнхий сайдын ахлах зөвлөх болжээ

2016-8-15
0
ЖИРГЭХ

 Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын нийт гадаад өр 23.5 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар тооцвол 49.7 их наяд төгрөг хүрсэн хэмээн Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн нь эдийн засгийн шинжээчдийн анхаарлыг татаад байна. Түүний мэдээлсэн эргэлзээгүй бол манай улсын нийт гадаад өр энэ оны хүлээгдэж буй Дотоодын нийт бүтээгдэхүүний 210 хувийг даваад байна гэсэн үг. Сангийн сайдыг мэдээлэл хийсний дараа гаднын хөрөнгийн зах зээл дээр арилжаалагдаж буй манай улсын бондын ханш унасан бөгөөд дотооддоо хууль бусаар санхүүжүүлсэн, төсөвт тусгагдаагүй хэд хэдэн хөтөлбөрийг зогсоож буйгаа мэдэгдсэн. Хууль зөрчин санхүүжүүлсэн “Сайн” нэртэй хөтөлбөрүүдийг зогсоолоо хэмээн мэдэгдсэний цаана нэгдсэн төсвийн орлого 1.8 их наяд төгрөгөөр тасарсан зэрэг бодит үнэн буй. Ийм байхад Төсвийн хууль зэрэг бусад хууль тогтоомжийг зөрчин зарлагаа өсгөсөн нь нэг ёсондоо ард түмнийхээ өрийг л нэмэгдүүлсэн ноцтой алдаа гэсэн Сангийн сайдын үг үнэний ортой.

 

Гэхдээ хамгийн хачирхалтай нь гадаад өрийг нэмэгдүүлсэн, хууль бус хөтөлбөрийг санхүүжүүлсэн хүмүүс нь хариуцлага хүлээхийн оронд тушаал дэвшээд явж байгаа нь эргээд Сангийн сайдын үгийг эргэлзээнд оруулж байна. Учир нь, С.Баярцогтыг Сангийн сайд байхад хэлтсийн дарга байснаа АН-ын Засгийн газрын үед тушаал дэвшин Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга болоод Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ч Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын даргаар үргэлжлүүлэн ажиллаж байсан Б.Нямаа өдгөө Ерөнхий сайдын ахлах зөвлөх болоод байгаа. Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газар гэдэг бол нэг ёсондоо Засгийн газрын өр, хэрэгжүүлэх хөтөлбөр, гаднын хөрөнгийн зах зээлд улсын нэр хүнд хэр байх зэргийг тодорхойлдог газар. Товчхондоо өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан намын Засгийн газрын хийсэн ажил, хэрэгжүүлсэн бодлого буруу байсан бол үүрэлцэх хүмүүсийн нэг нь яах аргагүй Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга нь. Б.Нямаа зөвлөх Чингис, Самурай бонд муухай, “Сайн” хөтөлбөрүүд муу гэж ярих ёсгүй, тодруулбал эрхгүй хүн. Энэ талаар баримт өгүүлье.

 

2014 оны нэгдүгээр сарын 24. Монгол телевизийн “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөрийн зочноор Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга Б.Нямаа оролцлоо. Тэрбээр “... самурай бонд эдийн засгийг урт хугацаанд дэмжих төслүүдэд зарцуулагдана. Японы зах зээлээс цаашдаа томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг татах, тэндээс санхүүжилтийн эх үүсвэрийг босгох бололцоотой болж байгаа... ” гэж ярьж байлаа. Энэ ярилцлагаас Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Нямаа тухайн үед ард түмний тархийг хэрхэн угааж байсныг харж болно. Үнэхээр л Чингис, Самурай бонд өнөөдөр яриад байгаачлан муугийн жишээ нь үнэн бол шүү дээ. Түүний ярилцлагаас сонирхуулъя.

 

- Сэтгүүлч: Гадаад дотоодын шинжээчид Монгол Улс ойрхон бонд гаргах нь эрсдэлтэй, сөрөг талууд их бий гэх юм. Өрийн хэмжээ хэтэрчихсэн байгаа юу?

 

- Б.Нямаа: Монгол Улсын өрийн хэмжээг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоож өгсөн хязгаарт барих ёстой. Энэ нь  2013 оны хувьд ДНБ-ний 50 хувьтай тэнцэх хэмжээнд байх ёстой гэсэн хязгаартай. Өнгөрсөн оны эцсийн байдлаар 49.7 хувьтай тэнцэх хэмжээнд гарсан байгаа. Самурай бонд энэ өрийн хязгаарт багтаж гарч байгаа. Цаашдаа бид эдийн засгийн идэвхжүүлэх энэ чиглэлээр тодорхой хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр босгох шаардлага гарна гэж байлаа.

 

Тэрбээр мөн л Үндэсний олон нийтийн телевизэд өгсөн ярилцлагадаа “Монгол Улс өрийн хязгаараа эвдээгүй” хэмээн баталж байлаа. Түүний МҮОНТ-д өгч байсан ярилцлагыг хүргэе.

 

- Сэтгүүлч:Энэ онд улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэх ёсгүй хуулийн зүйл заалттай. Сая 290 сая ам.доллартай тэнцэх 30 тэрбум иенийн “Самурай” бонд гаргалаа. Энэ нь хуульд заасан өрийн дээд хязгаарыг эвдсэн гэж үзэж болох уу?

 

- Б.Нямаа:Бид энэ онд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 20.5 их наяд төгрөг хүрнэ гэж тооцсон. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улсын өр үүний 40 хувиас хэтрэх ёсгүй гэсэн үг л дээ. Үүгээр тооцвол өмнөх дээрээ нэмж энэ онд 1.5 их наяд төгрөгийн зээл авах бололцоотой гэсэн судалгаа гарсан. Тиймдээ ч энэ оны төсөвт шинээр үүсгэх өрийг 1.5 их наяд төгрөг байхаар тусгаж өгсөн. Үүнд гадаадын төдийгүй, дотоодын зах зээлд гаргах бонд бүгд багтах ёстой. Хөгжлийн банкны сая арилжаалсан 290 сая ам.доллартай тэнцэх 30 тэрбум иенийн бонд дээрх 1.5 их наяд төгрөгийн хүрээнд гарсан юм. Өөрөөр хэлбэл, энэ онд тодорхой хэмжээний орон зай гарсан учраас “Самурай” бондыг Японы зах зээлд арилжаалсан гэж ойлгож болно.

 

- Сэтгүүлч:Энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүн тооцоолсон хэмжээнд хүрэхгүй бол, нэмж бонд гаргах асуудал нэлээд хүндрэлтэй болох нь ээ?


- Б.Нямаа:Энэ онд манай дотоодын нийт бүтээгдэхүүн төлөвлөсөн, тооцоолсон хэмжээнд хүрэхгүй бол Засгийн газар бонд болон шинээр үүсгэх өрөө багасгах шаардлага гарна. Тэр ч үүднээс холбогдох байгууллагууд эрсдэлийг урьдаас тооцож, нийт гаргахаар төлөвлөсөн “Самурай” бондын тал орчим хувийг гаргалаа. Оны дундаас эдийн засгийн байдал тодорхой болохоор хэдий хэмжээний бонд нэмж гаргах вэ гэдгээ тооцоолох боломжтой болно гэж ярьж байжээ. /http://www.mnb.mn/i/15790/

 

Сангийн сайдын мэдээлэлд дурдсан гадаад өрийн хэмжээ хэтрэхэд гол нөлөө үзүүлсэн бондуудыг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Нямаа лав тухайн цаг үед магтан сайшааж байж гэдэг нь дээрх хоёр ярилцлагаас харагдана. Тэгвэл эндээс Ардчилсан намын үед албан тушаалд томилогдсон, улсын санхүү, өрийн бодлогыг дөрвөн жил хариуцсан залуу Ардын засгийн үед яагаад дахин тушаал дэвшив гэдэг сонирхолтой асуулт урган гарна. Боловсон хүчний нөөц бололцоо сайтай гэдгээрээ гайхуулдаг намынхан яагаад заавал АН-ын тамгатай, Чингис, Самурай бондод оролцоотой, “Сайн” хөтөлбөрт хүрэлцээтэй хүнээр Ерөнхий сайддаа зөвлүүлээд байна вэ. Арай бонд авахад гарын үсэг зурсны гавьяа нь энэ засгийн үед үнэлэгдээд байгаа юм биш биз. Тэгвэл МАНАН Монголын улс төрөөс мөддөө сарнихгүй гэдэг улс төр судлаачдын үг үнэн болж таарах нь. Б.Нямааг АН-ын лидер С.Баярцогтын баруун гар гэдэг, бас сонгуулийн өмнөхөн боловсруулсан таван “Сайн” хөтөлбөрийн авторын нэг гэдэг шүү дээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Зочин (202.9.43.48)
    aaw min buh amidraliiha turshid negch udaa hunig luiwardaj, hunees hahuuli awj uzeegui hun shuu. oorsdoo hiij buteej giigulsen yumgui baij yadaj hiih geed zorigloj bga hunige yah gej doosh n tatdag yumdee? ideed bna l gehiin, ta nar oorsdoo ene ulsiha tuluu yadaj joohon ch gesen yum hiij uzsimu? yadaj undesni uildwerlelee demjsen uu? doromjild dairhaasa umnu yu hiij buteew gedgiig n har!
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • зүрх судас (202.179.29.48)
    Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэн цус шингэлж , холестрин бууруулах үйлчилгээтэй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян. Курс нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас 96665038. Танилцуулга билчэг httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
    2016 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (192.99.6.166)
    Нямаа бол жинхэнэ төрөөс төрсөн тэрбумтан ш дэ, тэр тусмаа сүүлийн 4 жилд тасарсандаа, айж ичихээ ч больсон доо, хэдэн тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй, жил бүр шинэ Лехус 570 авч унаж бга төрийн албан хаагч шүү дээ, худлаа гэвэл шалгаад үзээрэй, таньж мэдэх улсуудаас нь асуучихаарай...
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
    • Иргэн
      Хөршийнхээ эсрэг худал мэдүүлэг өгдөг хүн болбоос Илд, хурц үзүүртэй сум, шийдэм мэт буоү. Төрөө, ард олноо хараадаг хүн хараагдах болно гэж бичигдсэн байдаг. Йимд хэнийг ч бүү хараа, харин ерөөцгөөе тэгвэл төр болон тэнд ажиллаж байгаа хүмүүс зөв шийдвэр гаргаж бидний амьдрал дээшлэх болно. Хараавал эсрэгээрээ байх болно. Хэнийг ч шүүхгүй байя. Хэнийг ч хараахгүй байцгаая. Хэнийг ч худал гэрчлэхгүй байцгаая!!!
      2016 оны 08 сарын 16
    • Зочин
      ajil hiivel am tosdono. chi lav end iim setgegdel bichih zavtai bj bga ajil hiiged bn gej bodohguil bn
      2016 оны 08 сарын 16
  • зочин (103.9.90.130)
    одоо сайн төрөл садан сайн уяач засгын газар хөтөлбөр хэрэгжүүлнэ
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Гое хэллээ
      2016 оны 08 сарын 16
  • зочин (27.123.214.89)
    АН-ын гэдэгийг зайлуулагч ээ
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
  • bolitsgoo (150.129.142.28)
    Төрийн албан хаагчдыг солилоо гэж шуурна Төрийн албаараа явж байгаа чадвартай залуусаа хэдэн намд нүүртэй гэж шоглоно ичэцгээ та нар
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (59.153.114.107)
    Төслүүд, төсвөөс унагаж, угааж, зувчуулж авсан мөнгөөрөө аль ч төрийг хахуульдаад үлддэг янзын авилгач даа. Зөвлөөд сэхээхийг нь харъя.
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • zochin (203.91.112.214)
    Сангийн яам, Хөдөө аж ахуйн яам зэрэгт аль ч төрд нүүртэй тендер хахуулиар баяжсан газар хэлтсийн даргаас салдагүй нэг хэсэг нөхөд байнаа байна
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • zochin (203.91.112.214)
    Сангийн яам, Хөдөө аж ахуйн яам зэрэгт аль ч төрд нүүртэй тендер хахуулиар баяжсан газар хэлтсийн даргаас салдагүй нэг хэсэг нөхөд байнаа байна
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.11.193.242)
    Ungursun jIluudiin AN tur barihad hamgiin ih bayjsan hun dee, MAN-d ch mungutei bol hen ch hamaagui l dee
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.11.193.242)
    Nyamaa hunii huvid ch ih muu hun dee
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • МАН-ыхан ЗҮТГЭНЭ (103.26.194.149)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • МАН-ыхан ЗҮТГЭНЭ (103.26.194.149)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • zochin (202.70.36.107)
    yalsan nam bur manaih gesen uriatai, Bayartsogtiin gariin hun dee. Mongolbankaar sain-hutulburuudee yarij yavsaar sain-nyamaa gej hoch avsan gesen. Ene zasagt zuvluchihuur oligtoi hun MANd baihgui dee. zuvzuv Nyamaad amjilt! naad MANgaruudiinhaa tolgoig sain erguul
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
    • Zochin
      Ahlah zuvluh shorond yavdag jamtai bolson baih, Bayartsogttoigoo hamt moriloh bailgui.
      2016 оны 08 сарын 15
  • Bbbbbbbbbbb (202.179.23.241)
    Ардын намын сүүлийн үед хийж байгаа томилгоонууд нэг л биш ээ
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • grgfr (202.131.233.190)
    ИЙМ НА ДАМЖСАН БАЛАЙ ЮМНУУДААР ТОЛГОЙГОО УГААЛГАДГАА БОЛИОЧЭЭ.
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
    • Zochin
      Ene yachihsan MAN be? AN-iin Bayartsogtiin gariin hunee boliochee
      2016 оны 08 сарын 15
  • Зочин (103.10.23.114)
    ТӨРД ОЛОН ЖИЛ ҮҮРЭЛСЭН ЛУЙВАРЧИН ГАДААДЫН ТЭЖЭЭВЭРҮҮДЭЭ ТАА НАРЫН ГАЙГААР МОНГОЛ ИРГЭН ӨНӨӨДӨР ШУДРАГ БУСААР ДОРОМЖЛУУЛЖ ЯВНА ҮҮНИЙГ ХАРИУГ ГАДНИЙХАНААС БИШ ТАА НАРААС АСУУЖ БАЙНА ЭНЭ ИХ ӨР ЗЭЭЛИЙГ АРД ТҮМЭН АВААГҮЙ ТАА НАР ХУЛГАЙЛАЖ ХУВААЖ ИДСЭН ЭНЭ ИХ ГАЗРЫН БАЯЛАГ БА ГАДНААС АВСАН ЗЭЭЛ АРД ТҮМЭНД ОЧООГҮЙ ХУЛГАЙЧ НАРАА ТАА НАР ТӨРИЙН НЭРЭЭР БҮХ ЗҮҮЛИЙГ ХУЛГАЙЛАЖ ДЭЭРЭМДЭЖ ЛУЙВАРДАЖ ХАГАРТЛАА БАЯЖСАН ҮҮНИЙ ЧИНЬ ГАЙГААР АРД ТҮМЭН ЯДУУРЧ НЭР ХҮНДЭЭ БАРАЖ БУСДЫН ТОГЛООМ БОЛОЖ БАЙНА
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (203.91.115.44)
    Huuliin hureend baigaa bolomj l yarisan bainashdee. Sain mergejilten hun hen ch zadagt baisan huuliin hurend zuvluh l uuregtei. Ajlaa l hiij baigaa zaluu.
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
    • Nyamaa
      Ooriigoo omoorohod bolohgvi yu bn. Daraa ni AN yalahaar Sangiin said bolno za.
      2016 оны 08 сарын 15
    • Зочин
      kkk chi ooroo yum bishyy
      2016 оны 08 сарын 15
    • uuruu bicheed
      uuruu uuriiguu umuurch bichdeg boloh ni l dee hahaha
      2016 оны 08 сарын 15
  • Зочин (203.91.115.44)
    Huuliin hureend baigaa bolomj l yarisan bainashdee. Sain mergejilten hun hen ch zadagt baisan huuliin hurend zuvluh l uuregtei. Ajlaa l hiij baigaa zaluu.
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
    • Хуулиийн дагуу хулгайлж???
      Хуулйн дагуу хулгайлсан гэсэн үгүү? Тэгвэл хуулийн дагуу хулгай хийх боломжийг АН-д зааж өгсөн одоо МАН д зааж өгөх гэж байна гэж ойлгож болох нь зөв үү?
      2016 оны 08 сарын 15
  • Үнэн (203.169.50.147)
    Аль ч засагт нүүртэй хэнийх нь ч бөгсний үрчлээг толийтол долоож сурсан баагийнууд мөнгөө хаанаас олсон байх уу. Маш ойлгомжтой байгааз дэээ
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
    • Nyamaa
      Yadgiin. Bi ugaasaa doloodgiim.
      2016 оны 08 сарын 15
  • Анар (203.169.50.147)
    АН-ын үед баахан дагаж шааж мөнгөтэй болчоод одоо мөнгөтэй болсон юм чинь хүссэн газартаа мөнгөө хадагаа барьж гүйж очоод албан тушаалд томилогдсын байна лдаа. Сайн ах гэдэг шиг бас сайн луйвардсан нөхөр юм байна тээ. Мөнхийн эрх ашиг гэж байхаас мөнхийн нөхөрлөл гэж байхгүй гэдгийг энэ хөгийн амьтнаас тодхон харж болж байна шүү дээ. МАХН анх нөгөө 60 тэрбумын албан тушаалын наймааны асуудал хөндөхөд шууд л шалгах байсын. Энэ шүүх цагдаа юу хийгээд байгаан бээ, Улайм цайм нүдэн дээр явагдаад байгаа наймааг зүгээр л хараад суухын. Үнэндээ ойлгох юм алгаа
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • Эрхмээ (176.10.104.243)
    Монгол улсын дархлаа муу бхын нэг шалтгаан энэ ингэж урваж шарваж өгсөн хахуулаа буцаж авахын төлөө Эх орноо золихоос буцахгүй хүмүүсээс болж бгаа юм даа энэ сайн гэсэн хөтөлбөрөөсболж Монгол улс хямарсан байж магадгүй хэрэгжүүлэх гэж олон жил болсон
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (176.10.104.243)
    Мөнгөтэй хүмүүс нь албан тушаалд очиж болдогийн нэг жишээ Б Нямаа гээч урвагч нөхөр харуулж бна Монголын төрд ийм зүйл байж болохгүй шдээ шууд хөөх хэрэгтэй Сайн хөтөлбөрөөс Гарсан зардлаа буцааж нөхөж чадахгүй болохоор яаж Монгол улс хөгжих вэ дээ
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    sejgiin hoyor nuurtei baliar hog ve, mongol turoos zail
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • Oo huurhii (118.102.25.156)
    ene uls chene yag yachihsan yum be? soliloo gsn bas l ene met parasite uud ni zasag damjaad uls oron horlood yavah yum
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Парамаунт болон Уорнер Брос Дискавери компанийн нэгдлийг Холливудын 1000 гаруй уран бүтээлч эсэргүүцэв
    3 цаг 1 мин
  • "МАД" уран сайхны кино дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүрнэ
    3 цаг 22 мин
  • ОБЕГ: Хээрийн 3 түймрийг унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа
    5 цаг 40 мин
  • Олзныхоо ясаар хуяг хийдэг авгалдай олджээ
    6 цаг 59 мин
  • М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
    7 цаг 14 мин
  • Сэрэмжлүүлэг: Нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурна
    7 цаг 57 мин
  • Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу
    8 цаг 1 мин
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    18 цаг 14 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    18 цаг 17 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    23 цаг 33 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    Өчигдөр 13 цаг 56 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    Өчигдөр 13 цаг 36 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    Өчигдөр 09 цаг 35 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 06 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    Өчигдөр 08 цаг 58 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    Өчигдөр 08 цаг 51 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК