зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Эрдэнэбат: Цалинг бууруулж, халамжийн мөнгийг зорилтот бүлэгт өгнө

2016-8-15
0
ЖИРГЭХ

       "Эдийн засгийн нөхцөл байдал нэлээн хүндэрсэн. Бид худлаа хэлээд хэрэггүй, өөрсдийгөө хуураад явах шаардлагагүй" 

       

         Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээллийн эхэнд эдийн засгийн бодит нөхцөл байдал болон Засгийн газраас нэн яаралтай авч хэрэгжүүлэх ажлын талаар товч танилцууллаа. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Б.Чожилсүрэнгийн Монгол Улсын сангийн сайд эдийн засаг, төсөв санхүүгийн асуудлаар хийсэн мэдээллийн дараа багагүй маргаан гарсныг онцлоод үүнтэй холбогдуулж иргэд, хэвлэл мэдээлэл, гадаад ертөнцөд, гадаад дотоодын санхүүгийн зах зээлд бодит мэдээлэл өгөхөөр шийдсэнээ хэлэв.

 

Мөн “Аливаа мэдээллийг үнэн бодитой хүргэнэ гэдэг цаашдын ажлаа төлөвлөх, боловсруулах боломжийг бий болгоно. Статистик, эдийн засгийн тоо мэдээллийг буруу тодорхойлж, засвар оруулж мэдээллэвэл цаашид засч болохгүй нөхцөл байдлыг бий болгоно. Бид эдийн засгийнхаа “онош”-ийг зөв тодорхойлж байж дараа дараагийн хийх арга хэмжээ бодлогоо төлөвлөнө. Үүний үндсэн дээр бид бодлогоо төлөвлөсөн. Гэвч харамсалтай нь өдөр бүр Сангийн яаманд бүртгэл тооцоо судалгаагүй арга хэмжээ, концессийн гэрээ, төслүүд ар араасаа гарч ирж байна. Улс орон бүр нэг л төсөвтэй байх ёстой гэсэн дэлхий нийтийн жишгээс хазайх эрх байхгүй. Тийм учраас бодит нөхцөл байдалд энэ олон төсвүүдээ нэгтгэх үйл ажиллагаанд цаг хугацаа их шаардлаа” гэв. Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ хоёр үе шатанд хуваажээ. Эхний үе шатанд ойрын хугацаанд буюу 12-18 сарын хугацаанд “Макро эдийн засгаа тогтворжуулах, төсвөө эрүүлжүүлэх”-ээр төлөвлөжээ. Ингэхгүйгээр цаашаа явбал одооны алдаагаа давтаж, эдийн засгаа хямралаас гаргах боломжгүй гэж үзэж байгаа аж. Хоёрдугаар үе шатанд макро эдийн засгаа тогтворжуулж, төсвийн төлөвлөлтөө бодит эдийн засгийн хөрсөнд хүргэсний дараа “Эдийн засгаа дэмжсэн бодлого хэрэгжүүлэх” нь зүйтэй гэж үзэж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мөн “Маш сайхан зүйл ярьдаг ч огт хийдэггүй нь манай улсын нэг том хүндрэл. Өнөөдрийн жишээгээр гэхэд Улаанбаатар хотыг тойрсон 5-6 эрчим хүчний төсөл байна. Тэднээс зөвхөн нэгийг нь хэрэгжүүлэхэд л Улаанбаатар хотыг бүхэлд нь хангах эрчим хүч үйлдвэрлэх бололцоотой. Тиймээс манай Засгийн газар давхардсан олон төслүүдийг хумьж, салбар болгонд улс орны хэрэгцээ шаардлагыг хангахуйц, ард иргэдэд хэрэгцээтэй 1-2 төслийг барьж ажиллана. Үүнийгээ хэрэгжүүлсний дараа өөр шинэ төсөлд орох ёстой гэж үзэж байгаа” гэлээ. Төсвийн бодлогыг сайжруулах хүрээнд бүх төсвийг нэгтгэх ажлыг Засгийн газраас хийж эхэлжээ. Эс бөгөөс цаашид төсөвт өөрчлөлт, шинэчлэлт хийхгүй, төсвийн тодотгол хийхгүй бол оны төгсгөлд төсвийн алдагдал нь ДНБ-ний 21.6 хувь дээр ирэх төлөв ажиглагдаж байгаа юм байна. Тиймээс УИХ-ын даргад Ээлжит бус чуулганыг хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэх хүсэлтийг Ерөнхий сайдаас тавьжээ. Төсвийн тодотгол хийснээр макро эдийн засгаа тогтворжуулж, төсвийнхөө асуудлыг зөв голдрилд оруулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж. Төсвийн тодотголтой цуг “Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр” боловсруулж, өргөн барихаар Засгийн газраас бэлтгэл байгаа аж. Үүнээс гадна Ерөнхий сайд “Манайд улсын хувьд бэлэн болсон ТЭЗҮ-тэй бүтээн байгуулалтын ажил нэг ч алга байна. Жишээ нь Монгол Улс төмөр замын бодлогоо тодорхойлсон ч төмөр замаа барья гээд явчих төсөл алга. Тэгэхээр цаашид тодорхой хэмжээний эх үүсвэр олж, эхний ээлжинд хийх ажлаа тодорхойлон түүндээ ТЭЗҮ боловсруулах ажлыг Засгийн газар” гэж онцоллоо. Ерөнхий сайд мэдээллийн төгсгөлд “Эдийн засгийн нөхцөл байдал нэлээн хүндхэн байгааг хүн бүр мэдэж байгаа. Бид худлаа хэлээд хэрэггүй, өөрсдийгөө хуураад явах шаардлагагүй гэж бодсон. Хэзээ ч бид гадны хөрөнгө оруулагчдыг хуурч чадахгүй. Үнэн бодит байдлаа мэдээлж байж эх үүсвэр босгож авдаг. Аливаа тоон мэдээллийг засаж залруулснаар эдийн засагт учрах хохирол нь маш их. Тийм учраас бид эхний ээлжинд тоон мэдээллээ үнэн зөв, бодитоор гаргаж тавьсан. Цаашдаа үүндээ үндэслээд эдийн засгаа эрүүлжүүлэх эмчилгээ хийнэ" гэж мэдэгдсэн юм

 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

Олон улсын валютын сантай хамтарч ажиллана

 

-Стэнд бай хөтөлбөрт ойрын үед хамрагдах уу?

 

-Олон улсын валютын сан жил бүр улс орнуудын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгдөг. Олон улсын валютын сангийн ажлын хэсэг маргааш Монголд ирнэ. Тэд манай улсын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгөх байх. Бид тэдэнтэй хамтран ажиллана. Өмнө нь бид Дэлхийн банктай хамтран ажиллаж л байсан.

 

-Эрдэнэт үйлдвэрийг хувьчлах асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулагдаж ажилсан. Энэ юу болж байгаа бол?

 

-Ажлын хэсэг гарсан. Одоогоор ажиллаж байгаа энэ талаарх мэдээллийг УИХ-ын чуулган дээр танилцуулах болно.

 

-Төсвийн тодотголын талаар мэдээлэл өгнө үү?

 

-Төсвийн тодотголыг боловсруулж байгаа. Удахгүй бид өргөн барина. Төсвийн тодотголын хүрээнд шаардлагатай зардлуудыг оруулах, зарим үйл ажиллагааг хойшлуулах гэх мэтээр ажиллаж байна. Хэрэв төсөв энэ байдлаар үргэлжилбэл төсвийн алдагдал ДНБ-ний 21 хувьтэй тэнцэнэ.

 

-Нэг ам.доллар 2200 төгрөгт хүрлээ. Үүний шалтгаан нь юу вэ?

 

-Хэд, хэдэн учир шалтгаан бий. Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд тодорхой хэмжээний валютыг зах зээлд нийлүүлж байна. Гэхдээ 2013 онд валют огцом өсч байсан. Тухайн үед “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хэрэгжүүлэхэд 3 их наяд төгрөг хэвлэж гаргасантай холбоотой байдаг. Тэгвэл энэ байдал өнөөдөр давтагдаж байна. “Сайн” хөтөлбөрүүд, ипотекийн зээлийн хүрээнд 1 их наяд төгрөг хэвлэж гаргасан. Бид валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх ёстой. Сүүлийн хэд хоногийн дотор дэлхийн зах зээл дээр нүүрс, алтны үнэ өсөх хандлага ажиглагдаж байна. Энэ нь валютын нөөц нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлөх байх. Хоёрдугаарт, Гадны хөрөнгө оруулагчдыг татах үүднээс Засгийн газраас дэмжлэг туслалцаа үзүүлнэ, тэдний эрх ашгийг хамгаална.


- Яг нэг жилийн өмнө та Сангийн сайдаар ажиллаж байсан. Сая ярьснаас тань дүгнэвэл таныг Сангийн сайдын албан тушаалаа өгснөөс хойш улсын төсөв замбараагүй болсон юм байна гэж ойлголоо. Ер нь таныг Сангийн сайдаар ажиллаж байхад төсөв ямар байдалтай байсан юм бэ?


- Би “Намайг Сангийн сайдаар очиход их сайхан байж байгаад бууснаас хойш муухай болсон” гэж огт хэлээгүй. Ажил авахад хүнд л байсан. Эдийн засгийн нөхцөл байдал, төсөв санхүүгийн байдал хүндэрсэн байна гэдгийг тухайн үед хэлж байсан. Төсөв хэтрээд, өрийн хэмжээ хэтэрсэн байсан учраас Өрийн удирдлагын тухай хуулийг батлуулсан. Мөн Эдийн засгийн хүндрэлийг давах арга хэмжээний хөтөлбөрийг батлуулж байсан. Өрийнхөө таацыг өөрчилж байсан. Төсвийг эрүүлжүүлэхээр ажиллаж эхэлсэн. Миний үед дөрвөн төсвийг зогсоож нэгдсэн нэг төсөвтэй болгосон. Олон замбараагүй зүйлийг цэгцэлсэн.  Хамтарсан Засгийн газрын үеийн бодлогоо хэрэгжүүлээд явсан бол эдийн засаг энэ хэмжээнд хүрчихгүй байсан юм. Бид нэг жилийн хугацааг алдсан байна.


- Төрийн өндөр албан хаагчдын зардлыг хэр багасгах вэ?


- Өндөр, намхан гэж ялгахгүй шаардлагатай бүхий л зардлыг хасна. Тэвчих ёстой зардлуудаа тэвчих ёстой.  2017 оны Төсвийн тодотголоор томоохон бодлогын өөрчлөлтүүдийг хийнэ.


- Баялаг бүтээгчдийг хэрхэн дэмжих вэ?

 

- Дотоодын баялаг бүтээгчдийг дэмжих эхний шийдвэрүүдийг Засгийн газраас гаргасан. Үндэсний үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт эдлүүлэх хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байна. Татварын өрнөөсөө болж үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон байгууллагуудын дансыг шууд хаадаг хатуу бодлогыг хална. Ажиллах бололцоог нь олгоно. Төрөөс очих дарамтыг бууруулна. Хямд их үүсвэрээр хангах бололцоог нь бүрдүүлэх шаардлагатай. Бага хүүтэй зээл олгох тал дээр ч ажиллана.

Зардлыг танаж, цалинд бууралт хийнэ


- Хавтгайрсан халамжуудыг багасгана гэсэн байна. Үүнд оюутны 70 мянган төгрөг болон хүүхдийн мөнгө орох уу?

 

Хүүхдийн мөнгө болон Оюутны 70 мянган төгрөгийг зорилтот бүлэг буюу өгөх ёстой хүндээ өгье гэсэн бодлогыг баримтална. Хүүхдийн мөнгийг  төсөвт тусгахдаа зорилтот бүлгүүдэд өгнө гэж тусгасан. Сонгуулийн өмнө хавтгайруулан өгснөөр одоо хүүхдийн мөнгө олгож чадахгүйд хүрээд байна. Төсвийн тодотголын хүрээнд  халамжуудыг тодорхой зорилтот бүлгүүдэд өгөх чиглэлийг засгийн газраас барьж ажиллана.


-Төсвийн тодотголд төрийн албан хаагчдын цалинг хасахаар тусгаж өгөх үү?


-Төрийн албан хаагчдад цалингийн бууралт хийнэ. Засгийн газрын зүгээс иргэдийг аль болох ажилтай байлгахыг хичээнэ. Эдийн засаг хүндэрсэн үед иргэд ажилгүй болох тусам хүнд дарамт үүсдэг. Тиймээс иргэдээ ажилтай байлгаж, тодорхой салбарууд дээр цалин бууруулах арга хэмжээг хийхээс өөр аргагүй байна. Цалингийн түвшин бага төрийн албан хаагчид дээр бууралт хийхгүй гэсэн баримталж байгаа.


-Ипотекийг зээлийг үргэлжлүүлэн олгох эсэх асуудалд засгийн газраас ямар байр суурь илэрхийлэх бэ?


- Барилга хот байгуулалтын яаман дээр салбарын сайдаар нь ахлуулсан ажлын хэсэг  байгуулагдсан. Ажлын хэсэг ипотекийн зээлийг цаашид ямар хувилбараар олгож болох асуудлыг судлаж байна. Иргэдээс ипотекийн зээлд хамрагдах орон сууцны талөайн хэмжээг ихэсгэж өгөх, урьдчилгаа төлбөрийг багасгах, зээлийн хүүг бууруулах асуудлаар  санал хүсэлт маш их ирдэг. Энэ бүх асуудлыг бодлогны хүрээнд дахин боловсруулна. Ямар ч байсан ипотекийн зээлийг зогсоохгүй. Монголбанкин дээр мөнгө хэвлэж  эх  үүсвэрийг цаашид шийдэх үү, байгаа боломжийн хүрээнд  үргэлжлүүлэх үү гэдгийг засгийн газрын түвшинд шийднэ.


-Эрх баригч нам мэргэжлийн засгийн газар байгуулна  гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан нь эсрэг томилгоо хийгдлээ гэсэн шүүмжлэл явж байгаа. Та танхимын сайд нараа хэрхэн дүгнэж байгаа бэ?


-Манай засгийн газрын баг бүрэлдэхүүн бол сайн менежмент хийх чадвартай баг гэж би харж байгаа. Төрд тодорхой хэмжээнд ажилласан туршлагатай сайн менежмет хийнэ гэдэгт итгэлтэй  байна. Хэвлэл мэдээллээр янз бүрийн л мэдээлэл явж байна. Ийм асуудлууд дээр би тайлбар хиймээргүй байна. Ер нь МАН хуулиа дээдлэх замаар л томилгоогоо хийж байгаа.


-“Bank of china”-аас засгийн газар зээл авна гэсэн мэдээллийн тухайд?


-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад салбараа нэгээд, үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаа гадны дөрвөн банк байгаа. Одоогоор тэр дөрвийн нэрийг хэлэх боломжгүй. Тэдгээрийн нэг нь “Bank of china” юм. Бид  эдгээр банкуудыг судалж байгаа. Судалгаа тооцоогоо сайн хийж байгаад шийдвэрээ гаргана.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
"Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • Zochin (27.123.214.88)
    Toriin alba haagchidiin tsalin hasah orond tsomotgol hiih heregtei zahirgaani neg tsonhnii uilchlel ih zan ajilaa medehgui pasport avah gej 2 tsag zosson
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Шүүгчийн цалинг 50 хувь танах хэрэгтэй...
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
  • Za daa ene ch (43.242.243.144)
    Mori unasan tolgoigui hun
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.26.25)
    Төрийн албан хаагчийн цалинг багасгах бишээ, харин орон тоог доод тал нь 30 хувь цомхотгох хэрэгтэй, тийм боломж ч бий. Төрийн яам, газруудад очоод харахад л илт байгаа шдээ, илүүдэл орон тооны хий хольхисон хоосон толгойтнууд цаана чинь жоом шиг дүүрэн байгаа, тэднийгээ устга л даа, эхлээд. Харин ажлаа сайн хийж буй туршлагатай албан хаагчийн цалинг сайн нэмээд өг, тэгвэл наад ажил чинь эрх биш өөдлөх шинж орж магадгүй!!!!!!
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.26.25)
    Төрийн албан хаагчийн цалинг багасгах бишээ, харин орон тоог доод тал нь 30 цомхотгох хэрэгтэй, тийм боломж ч бий. Төрийн яам, газруудад очоод харахад л илт байгаа шдээ, илүүдэл орон тооны хий холхисон хоосон толгойтнууд цаана чинь жоом шиг дүүрэн байгаа, тэднийгээ устга л даа, эхлээд. Харин ажлаа сайн хийж буй туршлагатай албан хаагчийн цалинг сайн нэмээд өг, тэгвэл наад ажил чинь эрх биш өөдлөх шинж орж магадгүй!!!!!!
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    ES-iin hajuud suugaa ene neg muuhai urod yu ve? yamar shijgiin tsaraitai amitan be, tegeed yun dargarhuu hartstsai, biee tooson jijig amitan be? yu ve, hen be?
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
  • дэмжинэ (43.242.243.10)
    Хасах боломжтой цалинтай хүмүүс байгаа. Шүүгч нар эх оронч санаа гаргаж цалингаа 800 000 болгох хэрэгтэй. Эх оронд чинь мөнгө хэрэгтэй байна. ТЭМҮҮЖИН, баярцогт мэтийн бодлогогүй улс төрчдийн гай бас байна. МАН ч эдийн засаг муудахад багагүй нөлөөлсөнг үгүйсгэж болохгүй
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
  • ХЭХЭ (139.5.217.65)
    БОДООД БАЙСАН ЭНЭ НӨХӨР ЧИНЬ ЯАХ Ч УЧРАА ОЛОХОО БАЙЧААД ЭНЭ ТЭНД БҮТСЭН БҮТЭЭГҮЙ ЮМ ЯРИАД ЯВАА ЮМ БИШ ҮҮ. ЕР НЬ ЭНЭ НӨХӨРТ ЧАДВАР АЛГА ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ ЧАДВАР АЛГА БҮҮР ОЙД ТӨӨРЦӨН СҮРЭГ ХҮМҮҮС ЯВААД БАЙНА НӨХӨДӨӨ
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
  • ХЭХЭ (139.5.217.65)
    ТӨСВИЙН АЛБАН ХААГЧ ХЭДЭН ТӨГРӨГНИЙ ЦАЛИН АВДАГ БОЛООД ХАСАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛДОО ЧААВААС ТЭД ЧИНЬ БАЙР, ЦАЛИН, ХЭРЭГЛЭЭНИЙ ГЭХ МЭТ ӨРТЭЙ ХҮМҮҮС БАЙГААШ ДЭЭ ХЭХЭХЭХ АЛАЛЦАНАА ПИЗДАА
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (139.5.216.213)
    Бондын монгоор баяжсан хулгайчууд боож ухэх нээ.
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (104.8.1.196)
    За да Эд нар ч дээ.Ажил аа хийгээч ээ, яриад л байх юм.Цалин бууруулах дээрээ тулсан юм уу.Энэ ч нэг л бишдээ.Харж л байя.
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Тэгээд болж байна, сайхан бна гээд худлаа ярьж байх естой юу
      2016 оны 08 сарын 16
  • Зочин (59.153.113.245)
    Дэд сайд нартаа цалин өгөхийн тулд төрийн албан хаагчдын цалинг хасч болох уу
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Харин тиймээ. Дэд сайд гэж ямар ч хэрэггуй ондор хангамжтай албан тушаал. Машин унана, туслах муслахтай гэх мэт
      2016 оны 08 сарын 16
  • songuuli (103.57.92.169)
    Hohichinee ursdoo songoo bizdee
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • Balai um (202.9.40.231)
    Tsalin buuruulaad 13 ded said ni uldvel baataraar udirduulaad gudamjind garna songuuli dahij yavuulah heregtei amlaltaasaa butsana gedeg bol undsen huuli zorchij bna tsalin buuruulna gedeg bol hodolmoriin huuli zotchij bna tsalin buuruulna gesen bol yu gej ene 2 man tor barih ve dee AH yalah bsan
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • хуульч (112.72.11.134)
    Элдвийн юм бичиж байгаа та нөхөд эх оронч байгаач Цалинг хасч болно.Шүүгч нарын цалинг 50 хувь бууруулахад тэд 1500000-2000000 төгрөгийн цалин авч болно шүү дээ. Төрийн алба хаагч нараас бага цалинтай хүмүүсийн цалинг хасахгүй гэдгээ хэллээ бид ч сонслоо Эх оронд маань мөнгө хэрэгтэй байна
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
    • Moroood
      Hutsvaa chi ene teneg erdenebat uu ooriinhoo tsalingaas ehleed tatgalzaad ajildaa yavgan yav ded saiduudaa boliul geh met uildel hiivel ekh ornoo bodoh gej oroldoj boloh doo
      2016 оны 08 сарын 15
  • Zochin (61.134.100.222)
    Toriin zahirgaany alban haagch tetgevertei garahad hurtel ondor tetgemj avdag, tsalin hurtel ondor deerees ni darga naryn zardlyg tanah heregtei.
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • zagdaa (87.79.82.168)
    ingeed mongol uls дампуурлаа zarlaj bgaa ymdaa buh orduudaa daraan gazar nutgaa uguud duusaj bgaa ymdaa huurhii
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • Шударга иргэн (103.212.119.86)
    Төрийн албан хаагчдын цалинг хасах шийдвэр зөв, Байх ёстой тооноосоо давсан хүмүүс байгаа тул дургүйцэж байгаа нь гарна л биз. Хятадын банкийг нээвэл дэмий гэж боддог. Манай төлбөрийн чадваргүй банкуудаас иргэд газар барьцаалж зээл аваад төлж чадахгүй нөхцөлд манай банкууд Хятадын банкнаас зээл авах байх. Энэ нь эргэлтэндээ манайхан тойруу замаар гаүраа алдах эрсдэл үүснэ гэж би эмээдэг хүний нэг нь байна аа,
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • зочин (202.179.29.9)
    Заавал цалин гээд байлгүйгээр танагдаж хасагдах маш их үргүй зардал байгааг олж харахгүй иргэдийнхээ талхнаас хумслах гэдэг нь ядарсан хүмүүсийн уурыг барж эвгүй байдал руу түлхчих вий дээ,
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • зочин (202.179.29.9)
    Заавал цалин гээд байлгүйгээр танагдаж хасагдах маш их үргүй зардал байгааг олж харахгүй иргэдийнхээ талхнаас хумслах гэдэг нь ядарсан хүмүүсийн уурыг барж эвгүй байдал руу түлхчих вий дээ,
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • ХЭХЭ (139.5.217.65)
    ТӨСВИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН ХАСВАЛ ЭНЭ ЗАСГИЙГ ТҮЛХЭН УНАГАХ ХЭРЭГТЭЙ ЧАДВАРТАЙ ХҮМҮҮСИЙГ СОНГОХ ХЭРЭГТЭЙ АН-Д ЭХЛҮҮЛСЭН АЖЛЫГ НЬ ДУУСГАХ БОЛОМЖ ОЛГОЁ
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • ХЭХЭ (139.5.217.65)
    МАН-Ы ХУЛГАЙЧ НАР УЛС ОРНЫГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ БАЙГААД ТЭР ЧИГТ НЬ ХУЛГАЙ ХИЙХ НЬ
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • zoch (103.229.122.164)
    Ediin zasgiin bodit baidal buyu ediin zasag seheend orood baigaag ard tumnees nuuj baisan AN iin erh barigchidad hariutslaga tootsoh heregtei. UUdgui muusain nivshnuud.
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
    • ХЭХЭ
      ХЭХЭ МАН-Ы ХУЛГАЙЧ НАРЫН ГҮТГЭЛЭГ ИНГЭЖ БАЙГААД ХУЛГАЙ ХИЙДЭГ ЮМ
      2016 оны 08 сарын 15
  • zochin (150.129.143.175)
    Zov zov Toriin zahirgaanii alban haagch nariin tsaling buuruulah ni zov
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • зочин (150.129.143.175)
    Чойжоо сайдаа Сангийн яамыг цомхон чадварлаг бүтэцтэй болгооч ээ бусад яамд агентлагыг ч мөн адил. Газар-хэлтсийн давхардал ажил үүргийн давхардлыг арилгамаар байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь юу болов. Нямдорж гишүүн сайд нарыг томилж байхад Эрдэнэт үйлдвэрийг хурдан шалгаад үнэн буруу зөвийг ард түмэндээ хэлж өг гэж байсан даа. Төрийн Захиргааны албан хаагч нар ТЗ-ээр мөш өндөр цалин авдаг, энэ цалинг нь хасаж бууруулах нь зөв. Ингэж байж ядаж ахмадуудын тэтгэвэрийг хэдэн хувиар нэмнэ шүү дээ, Төрийн албаны дэл сул орон тоог багасгах хэрэгтэй дээ
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.194.28)
    Нэгэнт хуулиар олгогдсон ямар ч хүний цалинг бууруулдаггүй юмаа. Та жаахан хууль унш. Дураараа ярьж болох ч хүний амьжиргааны эх үүсвэр бсон цалинг хасаад, нөгөө рүү нь шилжүүлдэг бүдүүлэг систем дэлхий нийтэд бгүй. Боловсрол нимгэн бууны нохойнууд өөрийн толгойгүй, юу зөв, юу бурууг мэддэггүй. Үнэхээр цалин хасахаар бодож бгаа бол та төрийн цалингаар яаж хаус авч, мөн Ерөнхий сайд болов оо????? Энэ бас бодох л асуудал.....Тийм шударга бгаад энэ сэнтийд заларвуу. Бодоорой. Өөрийнхөө ард түмэнд танилцуулж буюу намтараа эргэж нэг уншаа. Би хувь сайт ард түмний Ерөнхий сайд болох хүн мөн үү гэж, эргэцүүлж бод. Чадахгүй бол шууд буу, чацга царайлах хэрэггүй. Г
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (139.5.218.224)
    МАН цалин хасна гэж сонгуулиар амалсан байгаа билүү
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (203.91.115.45)
    Цалин нэмнэ гээд амлаад байсан чинь бууруулах болоод явчихваа.
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
    • unen
      hulhiduulchihsn bn shdee.tegeed odoo yaaahavdee songuuli duussn tsaadul chini unen turhunduu orj bgaa yum daa.teverch avch unseh ni holgui bsn gishuud yarvalzaad yag uulzaj haragdaach
      2016 оны 08 сарын 15
  • Зочин (185.64.197.68)
    Amjilt husie
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (139.5.216.213)
    АН арай л дэндээд бсан юмаа...
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
    • Зочин
      Чи оороо АН ын хулгайч бна. За юу? Бондын монгоноос цусалж амьдрал чинь дээрдээ юу. Хичнээн хумуус ажилгуй боллоо. Энэ эдийн засгийг хар.
      2016 оны 08 сарын 15
    • ХЭХЭХЭ
      ХЭХЭ ЗА ЧИ БИТГИЙ ШААГААД ХУДЛАА ХУЦААД БАЙ АН ҮЕД Л БИДНИЙ АМЬДРАЛ ЖООХОН ДЭЭРДСЭН ЮМ ШҮҮ МАН-Ы ХУЛГАЙЧ МИНЬ
      2016 оны 08 сарын 15
  • Hun (202.9.40.170)
    Songuuliin amlalt muriin hutulbur=Songuuli yalalt=amlasnaa bieluuleh. ene bol undsen zarchim. ene zasgiin gazar murduh yostoi bolohoos odoo ingej yarij bolohgui. Irged ta buhniig arhaaraltai harj bga shu
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
    • man
      Hulgaichiin bolovsroltoi man.erh alban tushaal haisan novshnuud yaij tur udirdah yum man zail
      2016 оны 08 сарын 15
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    11 цаг 20 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    11 цаг 30 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    12 цаг 9 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    12 цаг 21 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    12 цаг 36 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 43 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    13 цаг 11 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК