Ази, Номхон далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 10 жилийн хөтөлбөрийн Сайд нарын тунхаглал, мөн Ази, Номхон далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн “Эрхийг бодит болгоё” Инчеоны стратегийн долоодугаар зорилтын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшиг судлалын хүрээлэнгээс “Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал” сэдэвт судалгааны ажлыг хийж байгаа юм.
Уг судалгааны ажлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнай оролцоотойгоор Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 60 хувь нь оршин суудаг Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд санал асуулга явуулсан байна.
Санал асуулгад тус дүүргүүдийн 100 шахам хөгжлийн бэрхшээлтэй иргэн оролцжээ. Түүнчлэн судалгаанд хамрагдсан иргэд цаашид гамшгаас хамгаалах чиглэлээр тогтмол сургалт авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Тус судалгааны ажил нь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг гамшгаас хамгаалах цаашдын бодлого, төлөвлөгөө, үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэхэд ач холбогдолтой юм.