Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 сургууль, 3 цэцэрлэгийн их засварын ажилд 523,5 сая төгрөг, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2 сургуулийн их засварт 169,0 сая тус тус батлагдсан билээ.
Тиймээс барилгын өргөтгөл болон их засвартай сургууль, цэцэрлэгүүдийн захирал, эрхлэгч нарын ээлжийн амралтыг хойшлуулсан байна. Тодруулбал засварын ажлыг дуустал хойшлуулсан юм байна. Дээрх барилгуудын засвар үйлчилгээний ажлыг 08 сарын 20-ны дотор дуусгахаар төлөвлөгөө гаргаж хяналт тавьж ажиллаж байгаа юм байна.