Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж байгаа "Шарилжгүй Улаанбаатар" хөдөлгөөнд зарим байгууллагууд нэгдлээ.
"Шарилжгүй Улаанбаатар" хөдөлгөөнд нэгдсэн байгууллагууд төмөр замын Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэлх хамгаалалтын бүс доторхи шарилжны анхны хадалтын ажлыг наймдугаар сарын 15-19-ний хооронд зохион байгуулахаар болов.
Цаашид уг ажлыг жил бүрийн тавдугаар сараас есдүгээр сарын хооронд зохион байгуулж, төмөр замын хамгаалалтын 2 талын бүс дагуу есдүгээр сарын 25-наас дээрх газруудад мод тарих юм байна.