Түүнд холбогдох хэргийг сөхвөл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 (Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих), мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 (Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах), мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 (Хээл хахууль авах) дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус, тус үйлдсэн гэж яллагдагчаар татан байцааж эхлээд байгаа юм.
Тэгвэл түүний хэргийг прокурорын байгууллагаас хянаж байгаа эсэхийг тодруулахад "Н.Энхбаярт холбогдох хэрэг одоогоор прокурорын байгууллагад шилжиж ирээгүй байна" гэсэн юм.
Сэтгэгдэл (2)