Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол үндэсний хөгжим олон улсын фестивальд тэргүүлжээ

2016-8-19
0
ЖИРГЭХ

   Өнгөрөгч сард АНУ-д зохион байгууллагдсан 30 дахь удаагийн Springville World Folkfest дэлхийн ардын урлагийн наадамд Монгол улсаас оролцсон "Язгуур аялгуу" хамтлаг “Шилдэгийн Шилдэг” шагналыг хүртсэн бөгөөд тус хамтлагийнхан энэ тухайгаа нийт Монгол түмэнтэйгээ хуваалцахаар эх орондоо хүрэлцэн ирээд байгаа юм.

 

   Монгол улсын нэрт өв тээгчдийн нэг туульч, хөөмийч, цуурч Э.Баатаржаваар ахлуулсан гурван хүний бүрэлдэхүүнтэй  "Язгуур аялгуу" хамтлаг нь анх "Дэлхийг тойрох Монгол өв соёл" аялан тоглолтоо ОХУ-ын зүүн Сибирээс эхлүүлж, улмаар Европ, Америк тивүүдээр үргэлжлүүлснээр нийт 50 гаруй хотод Монголын дуу хөгжмийн өв соёлыг түгээжээ.

Аялалын тэмдэглэл 

"Дэлхийг тойрох Монгол өв соёл" аялан тоглолт маань Ази, Европ, Америк тивүүдийг дамжиж 98 хоног үргэлжлэн зорьсон зорилгоо амжилттай биелүүлээд өнөөдөр эх орондоо ирлээ. Тус хамтлагийн хувьд энэ удаагийн тоглолт нь өвөрмөц онцлогтой тоглолт байлаа. 

 

 Улаанбаатараас 5 сарын эхээр бэлтгэлээ базааж ОХУ-ын зүүн Сибирээс гараагаа эхлэж, машин, вагон, усан онгоц гэх мэт бүх төрлийн тээврийн хэрэгслээр хотоос хот дамжиж олон мянган км замыг туулж ямар нэгэн ивээн тэтгэгч, амар олз, хандив хайхгүйгээр Монгол өв соёлоо гаднын үзэгчид сонсогчдод хүргэж сурталчлах нэгэн зорилгын дор тоглолтоо эхэлжээ.Зөв шударгаар явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг.Бас зорилго тавьж юмыг их бага гэж бодолгүй ажлаа чанартай хийгээд явж байвал хувь заяа харна гэдгийн үлгэрээр Сибирийн хотууд, Челябинск, дундад Ази Самар, Уфа, Ставрополын край Кавказыг дамжин элэг нэгт Халимаг ахан дүүсээрэй үдлэж хэд хонохдоо төв театр, “Ойраты” театруудтай хамтарч туршлага солилцож, тоглон өвгөдийн үеээс өвлөсөн “Алтан нуурын урсгал”, “Хаан усан” “Ээвийн гол” аялгуугаа цуурдаж, “Чичирдэг”, “Ишгэмдэг” бийтэй нь хамт хоршуулж усны олон хэлэн шувуудын дуутай чашга, дудар хөгжмөө эгшиглүүлжээ.Мөн Жангарын өвтэй энэ нутагт “Баян цагаан өвгөн” туулиа хайлж сайн сайханыг бэлэгдээд тэндээсээ Волга/Ижил/ мөрний эргээр явж хойд зүг Тамбов хотоор дайрч Оросын нийслэл алтан Москвад хүрчээ.

 

Тэндээсээ Беларусь, Бузау гэх мэт олон орны экипажтай нэгдэж Минск Брестын боомтоор Польш улсад хүрч Европын холбооны улсын ХБНГУ, Бельгийн вант улс, Франц, Недерландын 50 гаруй хотод соёлын олон сайхан арга хэмжээнд оролцож дэлхийн хэмжээний олон тайз, музей цэнгэлдэхэд олон мянган үзэгчдэд Монгол дуу хуураа хүргэжээ.Энэ арга хэмжээнүүдээс гадна дэлхийн боловсрол, соёлын байгууллага ЮНЕСКО, дэлхийн бүжгийн холбоо/СИОФ/-оос  зохион байгуулагддаг Эртний язгуур хөгжмийн наадам, Сенгисляны ардын дуу бүжгийн наадам, Францын Сан мало, эртний хот Реймс, Рочи молд зохион байгуулагддаг хөгжмийн наадмуудад амжилттай оролцоод тэндээсээ Амстердамыг зорьжээ. Амстердамын “Мөнгөн үдэш” цэнгүүнд оролцоод цаашаа явах зардал мөнгө дууссанч хүн олонтой газруудаар тоглож унааны мөнгөө олоод хэдэн жилийн өмнөөс очихгээд очиж чадаагүй Гронингийн фестивальд хэдэн хоног оролцож  олон сая үзэгчтэй дэлхийн “Sibtv” телевизийн хөгжмийн суртчилгаанд 9 сараас тоглох эрх болзлыг хангаж, урлаг соёлын хөтөлбөрийнхээ аяны дөрөөг түр мулталж, Бельгийн Антиверпен хотод амьдардаг дүү дээрээ ирж  хэдэн хоног амарчээ.

 

Мөн энэ хугацаандаа Ардын хувьсгалын 95 жилийн oйн элчин сайдын яам, тэндхийн Монголчуудын холбооноос зохион байгуулсан Европын Бельги, Голланд, Францад ажиллаж амьдарч байгаа нутаг нэгтнүүдийнхээ баяр наадмын үйл ажиллагааны хүндтэй зочноор уригдаж нээлтэнд нь дуу хуураа хүргэжээ.Хэдэн хоног аяны алжаал ядаргаагаа тайлсны дараа дүүгийнхээ худалдаж авч өгсөн камерийг үүрч өвөлжингөө бэлдэж оролцохоор төлөвлөсөн АНУ-д зохион байгуулагдах Дэлхийн ардын урлагийн 30-р наадамд оролцохоор Парис хотыг зорьжээ.Парисаас нисэж Москвад онгоцоо солиод  "Дэлхийг тойрох Монгол өв соёл" аялан тоглолт дэлхийн томоохон хотуудын нэг болох Лос-Анжелес хотод иржээ.

 

Тэндээсээ Ласбегас хотыг дамжин Айдахо мужын Берлей хотод ирэхэд Монгол улсаас ирсэн Саруул хэмээх хамтлагийн гишүүнтэйгээ уулзаж маргаашнаас нь 21 хоног үргэлжлэх гурван хотод үе шаттай оролцох Дэлхийн ардын урлагийн 30-р наадам эхлэв.Эхний наадам эхэлсэн өдөр Монголынхоо алтан соёмбот туг далбааг мандуулан цагаан “Пикап” машин дээр хотын төв дундуур нээлтийн параданд оролцож ирснийхээ дараа хамтлагийн ахлагч Баатаржав өөрийн твитер хуудсан дээрээ “Сайхан зусч байна уу эрхэм найзууд аа.

 

АНУ-д зохион байгуулагдаж байгаа олон хоног үргэлжлэх ардын урлагийн 30 дах удаагийн наадамд бидний гуравхан хүнтэй "Язгуур аялгуу" хамтлаг маань дѳч, тавин хүнтэй газар газраас ирсэн хамтлаг, чуулга дотор ѳѳрийн гэсэн ѳнгѳ тѳрхѳѳ хадгалж тоглохоор сэтгэл шулуудлаа. Бид ѳвгѳдийнхѳѳ соёлыг ямар баян, ямар агуу их гэдгийг харуулахын тулд, тэр ч тусалсангүй, энэ ч дэмжсэнгүй гэж гомдоллохгүйгээр бүхий л чадлаа дайчлан чармайж байна. Энд оролцож байгаа улс үндэстэнүүдийн авьяастнууд ч гэсэн жинхэнэ язгуур зан заншлаа харуулхыг зорьж байна. 

 

Монголын маань тэнгэр биднийгээ түших болтугай” гэж бичиж байлаа.Ер нь дашрамд дурдахад тус хамтлагийн ахлагч манай нэрт өв тээгчдийн нэг туульч, хөөмийч, цуурч Э.Баатаржав маань 2011онд АНУ-ын дэлхийн том сургуулиудын нэг Харвардын их сургуульд уригдаж тоглосноосоо хойш 6 удаа тус улсад ирж Нью-Йорк, Филадельфи, баруун Калифорны Берклей, Стайнфорд их сургууль, Хавай, Аризона, Нью Мексикод “Дэлхийн эсгий туургатны өв соёл” байгууллагаарай дамжуулан хоёр орны найрамдал, соёлын харилцаанд иргэн хүнийхээ хувь нэмрийг оруулж соёлын элч гүүр болохоор чармайн ажиллаж байсан ба таван тивийн олон оронд дуу хуураа хүргэж байсаныг энд дурдах хэрэгтэй.

 

Ийнхүү тус наадамын хамгийн цөөхөн бүрэлдхүүнтэй оролцсон “Язгуур аялгуу” хамтлаг маань хүрэх ёстой газраа хүрч мянган дамнасан их соёлынхоо чанарыг амтлуулж тоглосоор “ Шилдгийн шилдэг” хэмээх хүндтэй цолыг хүртэж мянга мянган үзэгчдийг бишрүүлж алтан соёмбот далбаагаа мандуулан дэлхийн хэмжээний дүнгээ тавиулж чадаад эх орондоо ганзага дүүрэн буцаж ирлээ.

                                                                                 эх сурвалж Urlag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Даржаа (202.179.24.224)
    АНУ-д болсон урлагийн наадамд монголчууд түрүүлсэн гэдэг бол эдийн засгийн алуурчдыг арга яг мөн байна, тэд ингэж л иргэдийн толгойг угаадаг бузрууд юм.
    2016 оны 08 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    2 цаг 29 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    2 цаг 31 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    4 цаг 5 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    4 цаг 12 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    5 цаг 23 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    6 цаг 38 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    6 цаг 51 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    6 цаг 52 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    7 цаг 10 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    8 цаг 13 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    8 цаг 41 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    9 цаг 4 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    9 цаг 19 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    9 цаг 58 мин
  • Манай жүдочид ААШТ-ий эхний өдөр хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
    10 цаг 7 мин
  • “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
    10 цаг 18 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
    10 цаг 25 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа
    10 цаг 45 мин
  • Израил, Ливаны хооронд 10 хоногийн турш гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    10 цаг 54 мин
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
    11 цаг 2 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК