зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сагсчин Ц.Шаравжамцын хууль бус үйлдлийн улмаас Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

2016-9-01
0
ЖИРГЭХ

Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь нарт хүргүүлэх шаардлага


 


 
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравжамцын хууль бус шийдвэрээр төрийн албан хаагчдыг нэг дор ажлаас бөөнөөр нь 14 ажилтануудыг төрийн албанаас үндэслэлгүй чөлөөлж, эрх дураараа загнаж зарим ажилтаныг тушаал буулгах шийдвэрийг 2016 оны 8 дугаар сары 26-ны өдрийн тушаалаар гаргалаа. Үүнээс болж төрийн алба мэргэшсэн, тогтвортой ажиллах зарчим алдагдаж байна.
 
 
Биеийн тамир, спортын салбарт урд өмнө нь хүмүүсийг ийм олноор нь ажпаас хоморголон халсан үйл ажиллагаа явагдаж байгаагүй юм. Гэхдээ бүтэц, зохион байгуулаптын өөрчлөлтөөр мэргэжлийн бус цөөн хүнийг ажлын байранд тэнцэхгүй үндэслэлээр халж, заримыг нь албан тушаал бууруулж байжээ.


 
Биеийн тамир, спортын хөгжпийн төв нь 2016 оны 7 сарын 27-нд бүтцийн өөрчлөлт орж Биеийн тамир, спортын газар болсон ч тус байгууллагын орон тоо, дотоод үндсэн бүтэц хасагдаагүй мөн нэмэгдээгүй. Хуучин байгууллагын байр, хүний нөөцийн суурь дээр үндэслэн БТСГазрыг Спортын төв ордонд байгуулан үйл ажиллагааг явуулж байна.


 
Үүнтэй холбоотой Төрийн апбаны тухай хуульд “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна" гэх зохицуулалт бий.


 
Тэгэхлээр Төрийн албаны хуулийн 27.2.3 заалтын дагуу төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч ТАХ-ийн албан тушаалын тодорхойлолтонд заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг албан тушаалд нь үргэлжүүлэн ажиллуулна гэжээ. Албан тушаалтаны чиг үүрэг нь хэвээр байхад алба, газар хэлтсийн нэрийг бага зэрэг өөрчлөн бүтцийн өөрчлөлт нэрийдлээр чөлөөлсөн нь үндэслэлгүй шийдвэр болжээ.


 
Түүнчлэн бүтцийн өөрчлөлтийн улмаас халах болвол заавал нэг сарын өмнө мэдэгдэл өгөх ёстой ба бидэнд байгууллагын захиргаа энэ талаар мэдэгдэхгүйгээр шууд халсан нь хууль бус юм. Энэ шийдвэр нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчин ажлаас чөлөөлсөн байна.


 
Бид төрийн албан хаагч нар. Төрийн алба хамгаалалтай, өөрийн хуулиар зохицуулагддаг. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, 24 дүгээр зүйлд Төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх, 25 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах, 26 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл, журмыг тодорхой заасан байдаг.


 
Иймээс эдгээр хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Төрийн албан хаагчийг “мэргэжил ур чадвараараа ажиллаж чадахгүй бол эсвэл гэмт хэрэгт холбогдсон тохиолдол”-д төрийн албанаас халдаг. Энээс бусад тохиолдолд төрийн албанаас мэргэжилтэн хүн халагдах ёсгүй, Бид төрийн албаны хуулийн дагуу төрийн үйлчилгээний ангилалд хамаарагддаг хүмүүс юм.


 
Энэ удаа их ноцтой зөрчил, үйл ажиллагааг явагдсныг бид та бүхэнд нээлтэйгээр мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн, энэ асуудлыг ЭМСЯаманд ажиллаж байсан одоо БСШУСЯаманд шилжих Х.Бакытжан, О.Гэрэл /Н.Оюунбатын нөхөр/ нарын зэрэг цөөн тооны нэр бүхий хүмүүс бүлэглэн санаачлан шинэ даргыг ятгаж, үймүүлэн энэ шийдвэрийг гаруулсан байх үндэслэлтэй юм.Ц.Шаравжамц нь халагдсан хүмүүсийн оронд өөр хүмүүсийг шинээр томилох шийдвэр бас гаргажээ.Эдний зарим нэг хүн Ц.Одонбаяр, Н.Оюунбат нарын талаар АТГ-аас ашиг сонирхолын зөрчилтэй тухай энэ оны 6 сард мэдэгдэл гарч байсан ба эднийг хэлтэс, нэгжийн даргаар томилсон нь бас хууль зөрчсөн шийдвэр болжээ.


 
Хуульд заасан тодорхой үндэслэлгүйгээр хэнийг ч ажлаас халж, чөлөөлж болохгүй.Гэтэл Т.Батзориг, Б.Туяа, Б.Баярмаа, Г.Оюунчимэг, Б.Дашлхагва, Э.Энхсоёл, Д.Алтангэрэл, Ш.Бямбатогтох, Ю.Гандолгор, Н.Цэдэн, Б.Батсүх, Б.Оюун, Г.Отгончимэг, Ч.Эрдэнэтуяа нарын зэрэг спортын салбарт олон жил ажилласан, мэргэжлийн хүмүүсийг хэлмэгдуүлэн халсан байна.


 
Иймд төрийн албан хаагчийг олноор нь ийнхүү үндэслэлгүйгээр чөлөөлсөн шийдвэрээ эргэн харж, хуульд нийцүүлэх үүднээс Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравжамцын тушаалыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь өөрөө авч үзэн эрхлэх асуудлын хүрээнд арга хэмжээг авч, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 заалтын дагуу ЗГХА-БТСГ-ын даргын энэхүү хууль бус тушаалыг нь хүчингүй болгуулах арга хэмжээ авч өгөхийг хүсье.


 
Хэрэв энэ асуудлыг удирдах дээд байгууллагын шийдвэрээр хүчингүй болгохгүй бол бид иргэний хэргийн шүүхэд “Ажлаас үндэслэлгүй халагдсан” шалтгаанаар хандаж, бусад хууль тоггоомжийн хүрээнд хатуу, тууштай тэмцэхээ илэрхийлье.


 
Улаанбаатар хот 2016 оны 8 сарын 30
Биеийн тамир, спортын газраас хууль бусаар халагдан хохирогсодын төлөөлөл
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (37)

  • Зочин (112.72.12.16)
    За одоохон явж талбай дээр очиж үсээ хусж дарга болы
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.124.20)
    Энэ өндөр нөхөр сайн сагсчин байж болно. Сайн удирдагч байх нь юу л бол. Тэгээд ч энэ халаа сэлгээг өөрөө хийсэн биш байхаа. Цаад эзэн нь???????? Хурууны үзүүрээр хөдөлж байгаа хүүхэлдэй их сонин биш шүү.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Zochin (27.123.214.107)
    Jaran yamaand zuun ukhna gegchiin yum bsan yumoo khalsan zob ted bailaa geed yu giigyylsen yum
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • ман ман-даад лантуудаж байна (112.72.12.71)
    Умнэх засаг ч ингэж халаагуй юм шуу ман-д мандуулсан хумуусийн тоо борооны дараа муэг шиг усэж байна
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Гүн (202.131.252.217)
    Хийх ёстой зүйлийг цаг алдалгүй хийх хэрэгтэй. Залуучуудын төлөөлөл болсон энэ хүн энэ салбарт шийдэмгий зүйл хийх хэрэгтэй.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • bats (122.201.31.34)
    Hen negniig halj orond orchood odoo uuriig halna geheer uhlee uy lalaruud aa um eeljtei
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.43.193)
    ardchilsan nam tor barixdaa bas eree tseergvi xvmvvsiig xalj joloochoo xvrtel dargiim mestendeer tabijil baisan ene xoer balai nam er ni bolimoor yumdaa
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.43.193)
    ardchilsan nam tor barixdaa bas eree tseergvi xvmvvsiig xalj joloochoo xvrtel dargiim mestendeer tabijil baisan ene xoer balai nam er ni bolimoor yumdaa
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • зочин (87.214.37.106)
    МАН-д мөнгө төлөөд дарга болсон юм чинь шархаа нөхөж илүү олох хэрэг гараа биз бүү уурал та нарын сонголт.
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.91.150)
    Ene muu demii gonzgoid bolovsrol gej um baidag umuu. Hudalch erguu gar
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.26.194.192)
    Дэмий гонзгойгийн боловсрол гэж юу байнаа.Хууль бусаар халж болохгүй гэдгийг мэддэггүй нргүү юм байх даа.
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (122.201.21.52)
    Өндөр Шараваа ажилгүй найз нарыгаа ажилтай болгох гэж хүн халсан
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.57.95.242)
    АН 2000 шахам төрийн мэргэшсэн албан хаагчийг үг дуугүй, хууль бусаар халж, оронд нь АН-ын аль нэг эрх мэдэлтний цүнх барьж гүйсэн хүмүүсийг төрийн албанд шахаж билээ. Түүний гороор төр, бодлогоч үгүй, чаддаг ажил ч үгүй, хариуцлага гэх үг архивт орж, энэ балгаар улсын ажил унаж, эдийн засаг сүйрсэн. Одоо төрлийн албыг төрийн болгохоос өөр арга байхгүй.
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • ЗОЧИН (103.57.95.242)
    ЗӨВӨӨ ЗӨВ. НАМ ДАГАЖ ДАЛДГАНАСАН ХҮМҮҮСИЙН ГАРААС АЖИД ГАРАХГҮЙ. ТЭДНИЙГ ЧӨЛӨӨЛӨӨД ХАРИН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЁОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮНДСЭН ДЭЭР МАШ ХАТУУ ШИЛЖ АВАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • баянаа (202.9.43.153)
    Би цүнх барьж гүйснээ их юм сурсан гэж ойлгож байсан нь маш буруу болж. Тушаал гэж юуг хэлээд байнаа.
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.10.23.69)
    Нам дагаж орож ирсэн хэрэгүй хүмүүсийг халах нь зөвХарин дахин нам дагсан хэрэгүй хүн авч ажилуулаж болохгүй МЭДЛЭГТЭЙ САЛБАРАА САЙН МЭДДЭГ МЭРЭГЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧЭНГ ХАЛАХ ТИЙМ ТЭНЭГ ДАРГА БАЙХГҮЙ
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.10.23.69)
    ТӨРИЙН АЛБАНД МЭРЭГЖСЭН ТУХАЙН САЛБАРА САЙН МЭДДЭГ МЭРЭГЖЭЛИЙН ХҮН БАЙХ ЁСТОЙ НАМ ДАГСАН МЭРЭГЖЛИЙН БИШ ТОМИЛГОО ХЭРЭГҮЙ
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • uupo (202.9.43.179)
    AN-s neg ch amid amitan uldeehgui bugdiig ni hal. MAN-g demjigch bid ch ajiltai bolmoor bna
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • иргэн (202.70.34.98)
    Харагдаач. Эрдэнэбат нь дэмий гонзгойгоо өмөөрөөд салаавч өгөх байлгүй.
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • dorj (202.9.43.25)
    ene huuhedeer ajil hiilgehgui um b.a daa. Hedeh heruulch nuhduud bii dee.
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (122.201.22.136)
    Өндөр хүний тархи нь хөгждөггүй.юм шүү. Энэ шинжлэх ухааны үндэслэлтэй юм. Үнэн тэнэг. МАН д Гонзгойгоос өөр хүн олдоогүй юм байх даа. Монголд ажиллах боловсон рүчин алга уу танай намд. Шараваа сонгуулийн үеэр сагсны тэмцээн зохиож өгсөн юм гэсэн.
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.25.95)
    sagchin odoo yu hiihew dee zailuul.
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • зочин (59.153.87.3)
    Монгол Улсад төрийн албаны зөвлөл гэж байна уу. Байгаа юм бол төрийн албан хаагчдынхаа эрх ашгийг хамгаалах хэрэгтэй ш дээ. Яагаад бүлх үмхчихсэн юм шиг дуугүй суугаад байгаа юм бэ?
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • vnen vgt (202.9.43.13)
    92 onii hvvhed oilgohgvi kkk hvvhdin mongo ogohgvi bol hvvhde tejeej chadahgvi bn uu kkk oorsdoo oorsdiigo tejeeh tsag bolson
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • bat (122.201.21.230)
    AN nam bay MAN nam ch bugd hudlaa MAN ajiltai bolgono gesen yasan bee huuhdiin mungiig 100huvi ugnu yaasan be bas deerees ajiltai bgaa humuusee tsomtgono gej bgaa ene buur deer namaig huuhed bhad 1992 ond baahan humuus ajilgyi bolj bsan biz dee unengee helehed odoo talhaa hudaldaj avch chadahgyi ulsuud l yavch bna shuu turiin tom baasnuudaa
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • vnen vgt (202.9.43.13)
    za teheer heseg hvmvvsiig halje te ter hvmvvst hetsvv baiga te za tegvel ardchilsan nam toriin erhend garad heden hvniig halj bsaniig heleh hvn bn uu baihgvil bizde alich uls toriin hvchin garsan hezeech iim baidal vrgeljien bid yajij chadahgvi hvmvvsiin ajiliig yaj avsan tvvn shige ogchihgvi yasan ih yum yaridiin harinch halaa selgee neh hiigdehgvi bn ugni 4 jiliin omno ajild orson bvhniig halah ni zvitei baisiin odo teged yahgeed baigan zvgeer ajilla hiine l gej hutsahvi bidni ajiliig vndeslelgvi halj avj bsan tvvh bii bvgdiin halah tun
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • ЦАГ БҮҮ АЛД (112.72.6.86)
    шууд шүүхэд хандаа, өөр сонголт байхгүй Та нарыг хэлэх хэлэхгүй үгээр зовоож хагалган бутаргах үйл ажиллагаагаа эхлүүлэх болно Цаг бүү алд?????
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • тунгаан бодогч (139.5.216.85)
    зөвхөн ганц Шарваа биш яг одоо 2016 оны сонгуулиар гарсан ЗГ яг ингэж бүх шатанд ажиллаж бна. Ардчилсан намынхан хиарч ардын намынхан чаддаг ч чаддаггүй ч, мэргэжилтэй ч мэргэжилгүй ч, эрүүл ч бай солиотой ч бай хамаагүй болж бнаа. Би аль намынх биш битгий улс төржөөрэй. Харсан сонссоноо бичлээ
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.31.50)
    эртхэн шүүхээр яваа 1 жилийн дараа ороод ирнэ. Тэр ерөнхий сайд чинь мэдээгүй л юм шиг явна даа. Наад шараваа чинь зүгээр утсан хүүхэлдэй өөрийн толгой бхгүй
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (182.160.39.241)
    сайханбилэг баярцогт нар нь гадагшаа зугтсан. одоо з.энхболд алцантуяа лаларбатүүл нар нь шалгуулна.
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.21.116.2)
    Ардчилсан намын үе шиг замбараагүй, цаас шиддэг, нэгнээ муулдаг, өөрийгөө хамгийн хамгийн гэдэг үе чинь өнгөрсөн хөөе. Эртхэн гудамжинд гарч лааз олохоо л бод. Сайханбилэг хэлээгүй юм уу.
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Zochin (27.123.214.115)
    Turiin alba eeljtei b.dag shyy de.Dandaa tuhlah sanaatai...
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (112.72.11.124)
    Оюун ,Эрдэнтуяа мэтийн ажилаа мэддэггүй дарга царайлсан малнуудын буянгаар олимпод ямар амжилт гаргасныг хараа биздээ? Энэ Хар цүнхний Жагаа захиалгаар ийм юм бичиж хүний дургүйг хүргэж байж өөрөө шоронд орох вий дээ хаха Юун ажлаас халагдах бүүр шоронруу явуулах хэрэгтэй. Муусайн хулгайч нарыг.
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (112.72.11.124)
    Мэргэжлийн бус хүмүүсийг бүгдийг нь халж дан мэргэжлийн хүмүүс авсан. Шараваа даргаас өөр хүн бсан бол ингэж зоригтой алхам хийж чадахгүй бсан шүү. Дотроо фракц болчихоод бие биенрүүгээ хялалзаад бсан асуудхлыг хэдхэн хоногийн дотор шийдчихлээ. Багийн спортын хүн аргагүй ондоо байдаг юм б5а. Та нар одоо манай ажил дээр ирээд өөрсдөө харцгаа ,ямар гоё уур амьсгалтай болсоныг. Мэдэхгүй хүнээ захиалгаар муулах чинь эргээд өөр,өд дээр чинь муу юм болж очино гэдгийг сайн санаж яваарай!
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.57.95.242)
    Зөв зөв наад газарт чинь ажил хийчих сэтгэлтэй, чадвартай хүн маш цөөн шүү.
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Иргэн (103.57.95.242)
    АН-ЫН УЛС ТӨРИЙН ШАЛГУУРААР ДҮҮРГЭСЭН ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮСИЙГ СОЛИХООС ӨӨР АРГА БАЙХГҮЙ. ЮУ Ч ХИЙЖ ЧАДДАГҮЙ ЮМНУУД ЯАМ, ГАЗРААР ДҮҮРСЭН Ш ДЭЭ. МАН ЗОРИЛТОО ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТУЛД БОЛОВСОН ХҮЧНИЙ АСУУДЛАА ШИЙДЭЭД Л ЯВАХ НЬ ЗӨВ.
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • зочин (103.9.88.162)
    МАНгарууд та нар ч бас бөөн хүмүүсийг гэнэт халуулаад л байсан биз дээ.
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • зочин (103.9.88.162)
    энэ бүхэн хуучин МАНаас эх үүсвэр угшилтай заваарсан ёс заншил юм
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • зочин (103.26.193.229)
    Муу чадваргvй юм байж улс тержихее болил доо Терийн албан хаагчдаар оролдох бол хамгийн муу ажил. Цеехен Монголчууд улс тержеед яахнав дээ сайн ярьвал бугд л хамаатан садан болно ш дээ хеерхий. Шараваа хэн юм бэ муу муудаа дээрэлхуу муна гадсандаа дээрэлхуу гэж ч унэн юм даа
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • зочин (139.5.219.34)
    спорт хүртэл намаараа талцаад монгол улс дампуурах замдаа оржээ.энэ бүхэн хуучин ман ийс эх үүсвэр угшилтай заваарсан ёс заншил юм
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (182.160.38.219)
    АН-хан 12 онд жинхэнэ хоморголон халалт хийж архичидаа албанд дүүргэж билээ. одоо зайлах ёстой АН-ы өтнүүд ээ?
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
    • хэхэхэ
      хэхэ зөв юм хийж байж дээ тэгвэл хэхэхэ
      2016 оны 09 сарын 01
  • Зочин (202.21.111.162)
    Та нар ч бас бөөн хүмүүсийг гэнэт халуулаадл томилогдож ирж байсан биз дээ. Ирсэн шигээ явж сур.
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
    • Зочин
      Yav zov
      2016 оны 09 сарын 01
  • Зочин (203.91.117.8)
    АН- аас томилогдсон хог шаарнуудыг гаргаж хаях хэрэгтэй. Манайд л гэхэд эмэгтэй хүн зоддог,гэр бүлээрээ хулгай хийдэг, ажлын чадвар чансаа байхгүй,мэдлэг боловсролгүй, хамаг цалинг нь авчихдаг хогийн гарууд АН-аар үүрлэж, ажил хийлгэдэггүй юм билээ.
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.21.106.128)
    МАН-гасдаж байгаа юмуу
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (27.123.214.89)
    Ман дээр үеэс ийм мулгуу дарга дагасан юмнуудын гараар могой бариулж сурсан улсаа одоо яахав сурсан занг сураар боох биш бидны сонголт
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.31.242)
    ямар ч боловсролгүй дэмий гонзгойгийн гаргах шийдвэр яг мөн дөө
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.29.6)
    ЭНЭ АЛБАН ТУШААЛД ДУРТАИ ГАР БИ ҮХЭХЭЭР ЧИ ҮХ ГЭЖ БАИГАА ЮМ БОЛ ӨӨРИИГ НЬ ГАРВАЛ ТААРНА
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Mgl (202.70.46.238)
    Erdene huvalziin sagsan bumbugiin holboog tatan buulgah heregtei
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Mgl (202.70.46.238)
    AN halahaar boldog MAN boldogui yu
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.43.45)
    Ene demii gonzgoi bas soliortoi yum shivdee turiin alband 1 honog ch ajillaj uzeegui shuudee
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • АН гэж үнэндээ дандаа ДЭЭРЭМЧИН сэтгэхүйтэй ЛУЙВА (139.5.219.51)
    АН гэж үнэндээ дандаа ДЭЭРЭМЧИН сэтгэхүйтэй ЛУЙВАРЧИН гарууд голдуу байдаг. ХАЛАХ ХЭРЭГТЭЙ БҮГДИЙГ НЬ. ШАРАВАА БОЛ ЭХ ОРОНЧ ЗАЛУУ!!!
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Төв (202.179.31.66)
    Шараваа ах тэр МҮСБХ газрын хөрснөөс арч. Ахиж цухуйхгүй болтол нь үндсээр нь сугал!
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • zochin (124.158.107.48)
    Zuv khumuusee niileed ingeed temtseed bgaarai. Uursdiinkhuu tanil tal, akh duug l avakh gej ter.
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • zuv shoo (203.91.116.34)
    undeslelgvi 20d jil ajillasan xvniig xalsan bjiij odoo bolxoop uursdiin eelj irexed ingene gdg ch dee iishhh shuuxeeree yavad diilexgvigee mdj bgan bn tgd l ingej ner turd n xaldaad bgan bn shde shark ajilaa sain xiij bgan bn ajil sain xiideg xvmvvst xel am urgelj bdag gj ....
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (125.149.84.249)
    Шизотой ч юм шиг юм яриад солиороод хийрхээд явдаг байсан юм яг ийм хийнэ лдээ өөрт нь бол ямарч чадвар байхгүй
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (122.201.31.211)
    quiza ntr iin derged jinhene bolovson huchin shu.
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Би (59.153.87.3)
    Төриин албанд 10 жил үүнээс 3 жил нь удирдах албанд бсан хүн энэ ажлыг хиих хуультай. Байгаа насаараа гудманд бсан шаравжамц яаж энэ албыг авсбм бол? Төриин албаны зөвлөлиинхөөн хариулаач
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
    • Зочин
      АН гэж үнэндээ дандаа ДЭЭРЭМЧИН сэтгэхүйтэй ЛУЙВАРЧИН гарууд голдуу байдаг. ХАЛАХ ХЭРЭГТЭЙ БҮГДИЙГ НЬ. ШАРАВАА БОЛ ЭХ ОРОНЧ ЗАЛУУ!!!
      2016 оны 09 сарын 01
  • Зочин (103.9.90.130)
    энэ мангар бацаан бөмбөгөө хөөгөд л явна биздэ шал дэмий гонзгой
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (122.201.24.181)
    Demii gonzgoi
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • солонго (202.21.106.103)
    Өндөр хүмүүс цаанаа л нэг хөлдүү.
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
    • АН гэж үнэндээ дандаа ДЭЭРЭМЧИН сэтгэхүйтэй ЛУЙВА
      АН гэж үнэндээ дандаа ДЭЭРЭМЧИН сэтгэхүйтэй ЛУЙВАРЧИН гарууд голдуу байдаг. ХАЛАХ ХЭРЭГТЭЙ БҮГДИЙГ НЬ. ШАРАВАА БОЛ ЭХ ОРОНЧ ЗАЛУУ!!!
      2016 оны 09 сарын 01
  • Зочин (103.26.195.6)
    Энэ шуналт ажил хийж харагдаач
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • йййй (122.201.25.46)
    Энэ өндөр л болохоос сайн тамирчин биш шүү дээ хөдөлгөөн удаан модон, за энч яахав энэ нөхөр улс төр болон хүн удирдах албан тушаалд тэнцэхгүй дэмий гонзгой шүү дээ
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • дэмжигч (183.177.109.38)
    зөв шүү дээ, дахин төрд гарч ирэхгүйгээ мэдсэн нөхдүүд өнгөрсөн 4 жилд танил тал, хамаатан садан, ангийн нөхөд гээд л ямар ч мэргэжилгүй хүмүүсийг татвар төлөгчдийн мөнгөөр тэжээж ирсэн, тэгээд сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг битгий хал гэх юм, тэр хууль бусаар төрийн байгууллагад шургалсан хүмүүс бол хэзээ ч төрийн албан хаагчид байгаагүй, тэднийг өмгөөлөх хэрэггүй, монгол улсад яагаад ажил явдаггүй вэ гэхээр ажил хийдэггүй сул цалин авдаг нөхдүүд төрийн албан хаагч нэрийн дор бугшиж буглаж, чадвартай хүмүүсийг шахаж хавчиж ирсэнтэй л холбоотой, ямар замаар ажилд орсныг нь шалга, чадвартай залуу хүмүүс хэрэгтэй байна. тэгэхгүй бол чөлөөт, жүдо-гоо та нар хардаа, ямар ч хариуцлага, ичих нүүр алга, хайран татвар төлөгчдийн мөнгө
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Мао дарга (150.129.142.198)
    Өнгөрсөн 4 жилд төрд ах дүү хамаатан садан намаараа ирж бүгсэн шаарнуудыг цэвэрлэхгүйгээр улсын ажил алхамч явахгүй Ямар аймшгийн чадвар боловсрол мэдлэг туршлагагүй нөхдөөр дүүрсэн гэж санана. Сайн цэвэрлэ
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • ь (202.9.40.43)
    шарваагийн зөв өө, юм хийдэггүй, цалингийн баруулуудыг хуу хал. наадуул чинь хийсэн ажилгүй байж бүгд ээлж дараагаар гавьяатад бие биеэ тодорхойлсон новшнууд
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
    • зочин
      наад Шарваа чинь зун болгон эгийн гол дээр зовшооролгуй баахан загас алж идээд хууль есны шаардлага тависан баацаагчийг хэл амаар доромжилдог оодгуй новш байгаа юм
      2016 оны 09 сарын 01
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
    13 цаг 12 мин
  • Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийн санал хураалт эхэллээ
    13 цаг 27 мин
  • "Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 120 цэг ажиллана
    13 цаг 31 мин
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
    13 цаг 43 мин
  • Амралтын өдрийн жор: Пицца паста
    14 цаг 22 мин
  • Улаанбаатарт 35 градус дулаан байна
    14 цаг 24 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 16 цаг 03 мин
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
    Уржигдар 15 цаг 44 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 12 цаг 38 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
    Уржигдар 12 цаг 23 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх замыг хааж, борооны ус зайлуулах шугам татна
    Уржигдар 11 цаг 38 мин
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
    Уржигдар 11 цаг 17 мин
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
    Уржигдар 10 цаг 36 мин
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 10 цаг 09 мин
  • Ихэнх нутагт өдөртөө 30 хэмийг давж хална
    Уржигдар 09 цаг 56 мин
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
    2025-06-20
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
    2025-06-20
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20
  • Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
    2025-06-20
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
    2025-06-20
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК