Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үнээгээ алж идэх үү, эсвэл тэжээж тэнхрүүлэх үү

2016-9-01
0
ЖИРГЭХ

 

Тэртэй тэргүй хямарч, орлого нь эрс багассан иргэд, аж ахуйн нэгжүүддээ "Илүү их татвар төл" гэж хэлэхэд их л тэнэг эр зориг хэрэгтэй дээ.

 

МАН хоёрхон сарын өмнө ярьж байсан амлалтаасаа холбирон ухарч эхэллээ. УИХ-д 65 суудалтай үнэмлэхүй олонхи болгосон ард түмнээсээ нүүр бурууллаа. Үүнийгээ гарцаагүй нөхцөл байдал гэдгээр тайлбарлаж буй бололтой. Өөр арга байхгүй гэдэг ганцхан шалтгаар тэд татвар нэмэхээр санаа шулууджээ.

 

МАН хоёрхон сарын өмнө ярьж байсан амлалтаасаа холбирон ухарч эхэллээ. УИХ-д 65 суудалтай үнэмлэхүй олонхи болгосон ард түмнээсээ нүүр бурууллаа. Үүнийгээ гарцаагүй нөхцөл байдал гэдгээр тайлбарлаж буй бололтой. Өөр арга байхгүй гэдэг ганцхан шалтгаар тэд татвар нэмэхээр санаа шулууджээ. Эдийн засгийн хямрал нүүрлээд буй энэ үед эрх баригчдын зүгээс найман төрлийн татварыг нэмэх бодлого боловсруулан хэлэлцэж байна. Хувь хүний орлогын албан татвар 10 хувь байсныг 25 хувь хүртэл өсгөнө. Үүнийгээ өндөр орлоготой иргэд буюу сард 2.5 саяас дээш орлоготой хүмүүст зориулагдсан гэж омойтож буй. Гэтэл ядарсан иргэдийнхээ халаас руу гар шургуулж байгаа ялгаагүй л ядмаг үйлдэл гэж харагдаж байна. Учир нь 2.5 саяас дээш орлоготой иргэд гэвэл улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 70-аас дээш хувийг бүрдүүлдэг мөнөөх хувийн хэвшлийнхэн л шүү дээ. Тэгвэл хувийн хэвшлийнхэнд татвар, татаас, дарамтаас илүү төр засгийн дэмжлэг хэрэгтэй байгаа ийм үе. 

 

Түүнчлэн шинээр бий болох нийслэлийн татварын хүрээнд бараа, бүтээгдэхүүний худалдан авалтын шат бүрт нэг хувийн татвар тавигдсанаар дөрвөн хувьд хүрэх аж. Мөн “Hybrid” хөдөлгүүртэй авто машинуудаас Онцгой албан татвар авч эхлэх нь. Монголчуудын унадаг мөнөөх “Prius” машины татвар нэмэгдэж, үнэ нь өснө гэсэн үг. Бусад машины татвар ч ялгаагүй нэмэгдэнэ. Хуучин сэлбэгээс өдийг хүртэл авч ирсэн 5 хувийн татварыг тав дахин буюу 25 хувь болгож өсгөнө. Архи, тамхины онцгой албан татварыг 20 хувиар нэмнэ. Алт олборлогчид Монголбанкинд алтаа тушаас­ныхаа төлөө өнөөдөр төлж байгаагаасаа хоёр дахин их татвар төлнө. Мөн Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэхээр ярьж байна. Тодруулбал, НДШ-ийн хувь хэмжээг 1-2 пунктээр өсгөх гэнэ. Гэтэл үнэндээ даатгуулагчийн төлж буй НДШ-ийн өнөөгийн хувь хэмжээ бусад орнуудтай харьцуулахад өндөр болохыг хууль тогтоогчид ч хүлээн зөвшөөрдөг. Учир нь даатгуулагчийн сар бүр төлөх НДШ-ийн хувь хэмжээ нь хөдөлмөрийн хөлс, олох орлогынх нь 10 хувь бол ажил олгогч 10-13 хувийг төлөх үүрэг хүлээдэг. Нийлбэр дүнгээрээ орлогын 20-23 хувьтай тэнцдэг байна. Ийм атал шинэ Засгийн газар төсвийн дарамтыг бууруулах зорилгоор НДШ-ийн хувь хэмжээг дахин өсгөх санал оруулж ирэв. Ингэснээр иргэдийн гар дээрээ авч буй цалингийн 30 хувь нь хураагдана гэсэн үг л дээ. Энэ нь ямархан хэмжээний дарамт болох тухай ярих нь бараг л илүүц. Учир нь хүн бүхэн үүнийг мэдэж, ам уралдан шүүмжилж байна. 

 

Хямралын үед байтугай эдийн засгийн өсөлттэй үед ч төр засаг нь иргэд, тэр дундаа хувийн хэвшлийнхнийхээ халаас руу өнгийх, гар дүрэхийг төдийлөн зөв бодлого гэж үздэггүй.

 

Хямралын үед байтугай эдийн засгийн өсөлттэй үед ч төр засаг нь иргэд, тэр дундаа хувийн хэвшлийнхнийхээ халаас руу өнгийх, гар дүрэхийг төдийлөн зөв бодлого гэж үздэггүй. Олон улсын жишиг ийм. Харин Монголд төр засгийн буруутай, алдаатай бодлогоос үүссэн төсвийн алдагдал, хямралыг ард иргэдийнхээ нуруун дээр үүрүүлэхээс өөр гарц олж хардаггүй бололтой. Төсвийн бүрдэхгүй байгаа орлогыг нөхөх үүнээс өөр мэх, үүнээс өөр мэргэн санаа МАН-д төрсөнгүй. Тэгвэл энэ зөв бодлого мөн үү. МАН ердөө хоёрхон сарын өмнө үүнийг маш буруу бодлого, тиймээс бид огт татвар нэмэхгүй гэж амалж байжээ. Нэг хүнд хоёр ам байх учиргүй. Харин нэг намд хоёр ам байгаад зогсохгүй нэг амаараа нэгийг хэлэвч нөгөө амаараа түүнийгээ үгүйсгэдэг ажээ. 

 

Эргэн санацгаая. МАН-ын мөрийн хөтөлбөрөөс эшлэе. “Татвар нэмэхгүй. Шинээр татвар бий болгохгүй” гэх бүлэгт дурдсанаар бол “Монгол Улсад бүртгэлтэй 126 мянга гаруй аж ахуйн нэгж байгаагаас 2015 оны байдлаар 62,3 мянга гаруй нь үүд хаалгаа барив. 2012-2016 оны хооронд ажлын байр хоёр дахин буурав. Улсын бүртгэл статистикийн газрын судалгаагаар, 2012 онд монгол айл өрхийн орлого 40 хувиар өсч байсан бол 2015 онд 13 хувиар буурлаа. Цалингийн өсөлт үнийн өсөлтөөс гурав дахин удааширлаа. Эрх баригчид төсвийн орлогоо бүрдүүлэхийн тулд татвар, хураамж, торгууль, хүүний хэмжээг нэмж, шинэ татварууд олныг санаачиллаа. Сүүлийн дөрвөн жилд хүү, торгуулийн хэмжээ дөрөв дахин нэмэгдэв. Худалдаа, үйлчилгээ, бизнес эрхлэгчдийг торгох ажиллагаа гаарав. Авто зам ашигласны төлбөрийг 50 хувиар, цахилгааны суурь хураамжийг хоёр дахин нэмэгдүүлж, үнийг нь 20,8 хувиар, дулааны үнийг 15 хувиар, цэвэр усны үнийг 71 хувиар, бохир усны үнийг 88 хувиар нэмэгдүүлэв. Шатахууны онцгой албан татварыг гурав дахин нэмэгдүүлэв” гэх зэргээр тэрхүү мөрийн хөтөлбөрт бодит байдлын тухай тоочжээ. Тэгвэл “Бид ингэж шийднэ” гэсэн хэсэгтээ МАН юу гэж амалж байж вэ. “Жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоно. Төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийг гурав дахин цөөрүүлж, хүчинтэй байх хугацааг уртасгана. Давхардсан хяналт шалтгалт, хүнд суртлыг арилгана. Хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутагт бизнес эрхлэлтийг дэмжих “Бүсийн хөнгөлөлт”-ийн бодлого хэ­рэг­жүүлнэ” гэх зэргээр татвар нэмэхгүй байх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байх юм. Үүнийхээ ч үр шимээр УИХ-д үнэмлэхүй олонхи болсон нь саяхан. Ард түмэн тэдэнд бус, тэдний мөрийн хөтөлбөрт итгэж саналаа өгсөн нь дамжиггүй. 

 

 

Ингэж амлаж, ийн баталж байсан эрх баригчид өнөөдөр татвараа нэмэхээс өөр арга чарга алга гэж ичих ч үгүй мэлзэж, мэтгэж, нүүрээ ширлэж сууна. Тэд татвар нэмэхийг хүндрэлийг даван туулах хамгийн шилдэг арга гэж итгэж байгаа бол үүн шиг том эндүүрэл байхгүй. Дээрх төрлийн татваруудыг нэмсэнээр улсын сан хөмрөг, төсвийн хэтэвч зузаарна гэж найдаж байгаа бололтой. Үгүй дээ, тэгдэггүй юм. Хатуухан хэлэхэд, их санаж хэт найдаад дэмий дээ гэмээр байна. Татвар нэмсэнээр орлого нэмэгдэхгүй, харин эсрэгээрээ далд эдийн засаг цэцэглэн хөгжих болно оо. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч л болж, олсноосоо татварт тав арван төгрөг илүүчилдэг байсан иргэд, аж ахуйн нэгжүүд татвараас яаж бултах вэ гэж тархиа уралдуулж эхлэх болно. Хамгийн энгийн жишээ хэлье. Монголбанкинд тушаасан алтнаас авах татварыг нэмчихвэл одоогийн тушааж буй алтны хэмжээ эрс багасна. Алтны 68 хувийн татвар оногдуулахад жилдээ улсын санд 700 кг алт тушаагдаж байв. Гэтэл тус татварыг тогтоохоос өмнө улсын санд жилдээ 13 тонн алт тушаагддаг байсан ажээ. Бусад бүх алт нууцаар хил давдаг байсаан гэсэн үг. Ийм л бүтэхгүй үр дагавар дагуулах шийдвэрийн эрх баригчид бодож олжээ. Бас нэг жишээ бол архи, тамхины онцгой албан татварыг нэмэх тухай юм. Төсөв хүндэрсэн, урсгал зардлаа даахаа болих бүрт сөхөгддөг энэ яриа дахиад л гарч ирлээ. Гэхдээ аль ч улсад, аль ч нийгэмд архи, тамхины татварыг нэмэх бус, тогтвортой байлгахыг хичээдэг. Яагаад гэвэл цаад талд нь нийгэмд асар том хохирол дагаж байдаг болохоор тэр. Стандартад нийцсэн бүтээгдэхүүний үнэ өсөхөөр стандарт бус, шулуухан хэлэхэд шагийн архи л гарч ирдэг. Найрканаас болж өчнөөн олон хүн эрүүл мэндээрээ хохирдог, бүр амь насаа алддаг гашуун жишээ Монголд ч бий. “Азийн чоно” хэмээх архинаас хордож хэчнээн хүн хорвоог орхилоо?! 15 хүн шүү дээ. Иймээс л согтууруулах ундааны татварт маш болгоомжтой хандах ёстой. 

 

Нийтлэлч Баабар энэ тухайд “УИХ байгуулагдангуутаа л татвар нэмсэнээр архины улсын хяналт шууд 10 хувиар буурч найрка гараад ирдэг. Ийм статистик дуулсан уу” гэжээ. Мөн тэрээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн ачааг хүндрүүлж, татвар нэмэх тухай Засгийн газрын саналын талаар “Татварын хүрээг нэмж төсвийн орлогоо нэмэгдүүл. Хувийг нь нэмчихээр орлого багасдаг. Адгийн тэнэг төрөөс ухаантай” гэж жиргэсэн нь үнэнийг хөнджээ. 

 

Татвар нэмсэнээр эрх баригчид далд эдийн засгийг цэцэглүүлсэн алдаагаа дахин давтах гэж байна. Одоо мөрдөгдөж буй татвар, нийгмийн даатгалын шимтгэл аж ахуйн нэгж, иргэдэд ямар хэмжээний дарамж учруулж, үүнээс үүссэн ямар олон хүндрэлүүд бий болсныг санах хэрэгтэй.


Алддаггүй хүн гэж байдаггүй. Харин нэг алдаагаа хоёр удаа гаргавал тэр тэнэг хүний шинж гэдэг дээ. Татвар нэмсэнээр эрх баригчид далд эдийн засгийг цэцэглүүлсэн алдаагаа дахин давтах гэж байна. Одоо мөрдөгдөж буй татвар, нийгмийн даатгалын шимтгэл аж ахуйн нэгж, иргэдэд ямар хэмжээний дарамж учруулж, үүнээс үүссэн ямар олон хүндрэлүүд бий болсныг санах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд зарим аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа НДШ-ийг төлөөгүй гэх үндэслэлээр шүүхийн хаалга татаж, торгууль төлсөн. Үүнээс сүйхээлж ихэнх нь хоёр данс хөтөлсөн. Ингэж л далд эдийн засаг бий болж, УИХ-аас энэ алдааг засахын тулд Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хууль гэгчийг баталж байсан билээ. Уг хууль хэрэгжсэнээр 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болсон нь бас л саяхны хэрэг явдал шүү дээ. 

 

Татварын орлого бүрдэхгүй байгаа нь аж ахуйн нэгжүүдийн борлуулалт буурсантай холбоо­той болохоос биш татварын хувь хэмжээ бага байгаатай учир холбогдолгүй. Үүнийг энэ удаагийн төр засаг олж харахгүй байгаа нь хачин. 25 хувь болгож өсгөх Хүн амын орлогын албан татварыг зөвхөн 2.5 саяас дээш орлоготой иргэд л төлнө гэдгээр энэхүү шийдвэрээ хаацайлж буй. Уг нь ямар ч татвар хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Нөгөөтэйгүүр, татварын хувь хэмжээг бууруулж, татвар төлөгчдийнхөө хүрээг тэлэх нь нэмсэнээсээ илүү орлого төвлөрүүлж ч болох талтай. Өөрөөр хэлбэл, татварын дарамт багасах юм бол иргэн бүр, аж ахуйн нэгж бүр татвараа дуртайя төлөх болно. Тэр хэрээр татварын бааз суурь бий болж, аж ахуйн нэгжүүд томорч, улмаар татвараар бүрдэх орлого өсөн нэмэгдэж таарна. 

 

 

Үнээгээ шууд алаад идэх үү, тэжээж тэтгээд сүү саалийг нь нэмэгдүүлэх үү л гэдэг энгийн томъёо шүү дээ.  Өндөр татвар оногдуулж, иргэд, аж ахуйн нэгжүүдээ улам л сөхрүүлэн мөлхүүлэх зам руу тууж байгаа өнөөгийн эрх баригчдын бодлого бол үнэндээ үнээгээ шууд алж идэх сонголт мэт харалган, бүдүүлэг арга гэж эдийн засагчид дүгнэж байна. Саалийн үнээнээс их сүү авахын тулд саваа томруулаад ямар ч нэмэргүй. Сүү савнаас биш, үнээнээс гардаг болохоор тэр. Түүнтэй адил тэртэй тэргүй хямарч, орлого нь эрс багассан иргэд, аж ахуйн нэгжүүддээ “Илүү ихийг төл” гэж хэлэхэд их л тэнэг эр зориг хэрэгтэй дээ, эрх баригчид минь.  

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Qcx (103.212.118.86)
    AV AV BUGDIIG NI AV. IDEED HAHAJ UHEEREI UMHII MIYEGIIN MELGEREE
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.26.195.160)
    Нэг бурхэг хуулирхуу юм гарагчихаад тэрииг нь еер еериихеерее таилбарлаад маниас менгии нь саачихна .угуи бол нэг журам гаргаад мань нь дашии шоог болно биз дээ
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.120.25)
    ogii l do bolku n yu bn kkk
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (112.72.8.130)
    Tatvar nemeh ni tyiliin byryy tsyglahgui bgaa tatvariig nemeed ch tsyglahgui harin dald ediin zasag ,avilga,2r dans hotloh geed l tatvaraas byltah argyyd nemegdene
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (112.72.11.112)
    urshuuliin huuli garsan baital 10 jiliin umnuh tatvariin uriig neheed bdg uchir ni yu yum be.
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.131.252.209)
    10 саяын цалингаас 2-3 саяыг татварт өгөхөд яагаад болохгүй гэж.боож үхэх юм биш.Төрийн албаныхан сум дүүрэг 380-540 мянган төг-н цалинтай.
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Эрхэм (103.9.90.98)
    Сайн байцгаана уу сэтгүүлч нэрт нөхрөө худал мэдээлэл цацаж ард түмнийг айлгах хэрэггүй татварыг зөвхөн тансаг хэрэглээнд нэмж өндөр цалинтай хүмүүс хадгаламжийн хүүнд нэмэх саналтай байгаа юм байна лээ
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • зочин (103.229.122.7)
    Ард түмнийг битгий төөрөлдүүлэд бай, АН-ын сүйтгэсэн эдийн засгийн уналтыг зогсоох гэж ажил эхэлж байна, зөв ч алхамууд хийх гэж байна, ард түмний мөнгийг хөндсөн зүйл алга, өндөр цалинтай хэдэн хүн хямралын үед бага зэрэг хасуулах юу ч биш, ингэж байж эдийн засагаа тогтворжуулах нь чухал гэдгийг бүгд ойлгож байгаа байх аа, энд АН-ын хорлон сүйтгэгчид олны санааг үймүүлэх зорилгоор янз бүрийн юм бичвэл бүү тоогоорой
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
    • зочин
      МАН-ынхан ч бас хорлон сүйтгэгчид шүү дээ. Тэднээр гайхуулаад байх юм ерөөсөө байхгүй.Өнгөрсөн он жилүүдэд тэдний явуулсан буруу бодлого хямралт байдалд их л гай тарьсан даа.
      2016 оны 09 сарын 01
  • Зочин (202.131.249.2)
    BIDNEES YU AVAH NI VE ? DEEREMCHIDEE ODOO BOLIOCHEE
    2016 оны 09 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    10 цаг 51 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    10 цаг 53 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    12 цаг 27 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    12 цаг 35 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    13 цаг 46 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    15 цаг 0 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    15 цаг 14 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    15 цаг 14 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    15 цаг 32 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    16 цаг 36 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    17 цаг 3 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    17 цаг 27 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    17 цаг 41 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    18 цаг 20 мин
  • Манай жүдочид ААШТ-ий эхний өдөр хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
    18 цаг 29 мин
  • “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
    18 цаг 41 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
    18 цаг 48 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа
    19 цаг 8 мин
  • Израил, Ливаны хооронд 10 хоногийн турш гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    19 цаг 16 мин
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
    19 цаг 24 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК