зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Саалийн үнээ” гэгдэх Эрдэнэт үйлдвэрээ бусдад алдсан уу

2016-9-30
0
ЖИРГЭХ

        УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн асуудлаар ноцтой мэдэгдэл хийлээ.

 

Гурван сарын өмнө УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарын гишүүд "Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын 49 хувийг монголчууд авч буй нэрээр хувийн компанид хямдхан зарсан байх магадлалтай" хэмээн анх олон нийтэд мэдэгдсэн.

Тэднийг ингэж мэдэгдээд удаагүй байтал Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яарч, сандран мэдэгдэл хийж "Монгол Улс өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг эзэмшдэг. Харин Оросын тал хувьцаагаа зарах санал гаргаж, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үр дүнд Худалдаа хөгжлийн банк ОХУ-ын эзэмшиж байсан  49 хувийг худалдаж авахаар болсон. Ингэснээр тус үйлдвэр 100 хувь монголчуудын эзэмшлийнх боллоо" гэсэн юм.

 

Ямартай ч "Эрдэнэт" үйлдвэрийн Оросын талын эзэмшдэг 49 хувь Худалдаа хөгжлийн банкны дэргэдэх "Монгол зэс" компанийн мэдэлд очиж буй нь түүний мэдэгдлээс тодорхой болсон юм. Тэгвэл гурван сарын дараа буюу өчигдөр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Худалдаа хөгжлийн банк нь "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг авахдаа ямар эх үүсвэрээр авсан, худалдаалсаны дараа ямар хуйвалдааныг явуулсан талаар өөрийн олж авсан мэдээллийг дэлгэв. Түүний ярьснаас дүгнэвэл Монголын төр Эрдэнэт үйлдвэрээ бүхэлд нь алдсан нь тодорхой байна.

 

Өнгөрсөн зургадугаар сарын 27-ны өдөр Сангийн сайд Б.Болор нууцаар хоёр тушаал гаргаж хувьцаа эзэмшигчдийн удирдамж гэдгийг баталсан. Б.Болор сайдын уг тушаалаар Эрдэнэт үйлдвэрийн Монголын талын 51 хувийг Оросын талын 49 хувийг авсан Худалдаа хөгжлийн банкинд үнэгүй шилжүүлсэн байна. Түүний хэлснээр Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь Худалдаа хөгжлийн банкинд өгчихсөн байх магадлалтай байгаа юм.

 

Энэ бүх ажиллагааны цаана ХХБ, УБ банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг бий юу

        УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хэлж буйгаар энэ бүх ажиллагааны цаана ХХБ, УБ банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гэдэг хүн байгаа аж. Д.Эрдэнэбилэг нь “Худалдаа хөгжлийн банк“-ны ТУЗ-ийн дарга, Улаанбаатар банкны 99 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд "Эрдэнэт" үйлдвэр тойрсон бүх асуудал энэ хүнээр дамжсан байна. "Худалдаа Хөгжлийн Банк" нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануур, III, IV цахилгаан станцуудыг хувьчилж авахаар бэлтгэлээ хангаж байгаа аж. Хамгийн ноцтой нь арилжааны банк ийм үйл ажиллагаа явуулах хориотой юм байна. "Худалдаа хөгжлийн банк" нь Монголын Засгийн газрыг давж Оросын талтай харилцсан байх ч магадлалтай аж. "Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан гэх компаниас хууль ёсны мөнгөөр нь авсан бол улс буцааж авах арга байгаа аж. Зургадугаар сарын 28-нд Эрдэнэтийн асуудал сөхөгдсөний дараа "Худалдаа Хөгжлийн Банк"-ны гүйцэтгэх захирал О.Орхон гэж хүн Монгол ТВ-ээр ярихдаа хоёр жилийн өмнөөс гэрээ хэлцэл эхэлсэн гэж үг алдсан. Яагаад Засгийн газар нь яриагүй байхад нэг банк энэ талаар хэлэлцэж байдаг билээ гэж Ц.Нямдорж хэлэв.  Тэгэхээр энэ бол УИХ-ын тогтоолыг яагаад давж гишгэсэн бэ, УИХ яагаад мэдээлэлгүй байна вэ? гэдэг асуулт хамгийн түрүүнд гарч ирсэн зүйл болж байна. Мөн ард түмний өмчийг өөрсдөөс нь асуулгүй хувийн компанид шилжүүлсэн нь тодорхой байгаа юм.

 

"Эрдэнэт" үйлдвэр ноднин жилийн байдлаар 284 тэрбум төгрөгийн татвар төлж байсан. Энэ жил 20 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй "Оюутолгой" компани 244 гаруй тэрбум төгрөгийг татварт төлчихөөд байхад "Эрдэнэт" үйлдвэр 10 дахин бага татвар төлсөн. Яахаараа нэг нь ийм багыг төлдөг билээ. Эрдэнэтийн мөнгөөр Эрдэнэтийг өөрийн болгох луйвар үүний цаана харагдаж байна гэж тэрбээр мөн хэлсэн юм.

 

Ц.Нямдорж  Засгийн газарт уг асуудлаар хандаж Засгийн газарт ажлын хэсгийн дүгнэлийг яаралтай хэлэлцэж, Сангийн сайд Б.Болорын "Эрдэнэт"-ийн 51 хувийг нөгөө талд бэлэглэсэн хоёр нууц тушаалыг хүчингүй болго. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг шинээр хийж, төрийн төлөөллийг хэрэгжүүлэх хүмүүсийг шинээр томилж, ТУЗ, гүйцэтгэх удирдлагыг томилж, дүрмийг батлахдаа 51:49 гэсэн харьцааг хатуу баримтал. Мөн "Эрдэнэт"-ийн 49 хувийг ямар эх үүсвэрээс худалдаж авсан бэ гэдгийг шалгахыг хүссэн бичгийг хүргүүлжээ.  Уг асуудлыг цаашид хэрхэх вэ гэдэг нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (83)

  • Зочин (202.131.252.213)
    hai ya uhertii hundii uildver 2 manaih aa
    2016 оны 10 сарын 03 | Хариулах
  • Монголдоо хайртаа иргэн (202.9.44.37)
    сСиймхийч гэр минь сэгсгэрч эх минь Нямдорж даргад баярлалаа бидэнд учир ойлгуулах мэдээлэл гаргасанд бид гэнэн шуналгуй тор засгагтаа унэнч хумуус ийм юм хийгээгуй байлгуй гээд л унэмшээгуй ард тумний омчинд эзэн суух гээд байгаа хумуустэй 8 настайгаасаа эхлээд 80 настангууд хуртэл тэмцэх болгно шуу ард олныг бага доромжлоорой шуналтангууд цоохон шуу шудрага эх оронч аавын хуу ээжийн охид олон шуу
    2016 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.44.227)
    AN gesen heseg nuhud ali 96 onoos luivardaj avah gesen sanaa tsuhaldag baisan shuu Ene shunlaa saya guitseesen b .a Mongolin ard tumen gazar shoroo ed baylaginhaa tuluu bosoh tsag bolood b.a shuu Ard tumeen
    2016 оны 10 сарын 02 | Хариулах
  • zochin (202.179.24.47)
    doorhi zochin estoi ynen hellee nyam dorj ynen zevyyn hyn shdee dandaa hynii ul shagai hel am heryyl temtsel hiihees oor yum medehgyi baliar amitan dald orohgui yhsenee hiij ergej irsen yum
    2016 оны 10 сарын 01 | Хариулах
  • ЗОЧИН (202.126.91.95)
    НЯМКА ТА ЭХЛЭЭД ӨӨРИЙНХЭЭ УЛСААС ЛУЙВАРДСАНАА БУЦААГААД АГЧИХ, ЭРДЭНЭТЭЭС ХУВЬ ХҮРТЭЭГҮЙДЭЭ БҮҮ ХОРС, БАТЛАГДААГҮЙ, НОТОЛГООГҮЙ АСУУДЛЫГ БҮҮ УЛС ТӨРЖҮҮЛЖ СҮРЖИГНЭ, ЧАМТАЙ ЧАМГҮЙ ЭЛ АСУУДЛЫН УЧРЫГ НЬ ОЛНО,НЭГ ИХ ТОМ АСУУДЛЫН УЧРЫГ ОЛЧИХСОН ЮМ ШИГ ТОМ ТОМ БААХАА БОЛЬ, ЧИНИЙ ХОШНОГООР ЧИНЬ БАГАТАХГҮЙ, БОЛЬЖ ҮЗ, ӨМХИЙ ДҮРВЭД ЭЭ.
    2016 оны 10 сарын 01 | Хариулах
  • suree (202.70.46.227)
    Sain shalgah heregtei bn .ajiglaj bgaa shu
    2016 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (182.160.2.233)
    deer ni eswel elbegdorj baigaan bolowuudaa nowsh gej hurdan solih ymsan
    2016 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (182.160.2.233)
    eniigee shiidej es chadwaas ard tumneesee huulia murd gej buu shaard
    2016 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (182.160.2.233)
    ter bolor said asang shalgaach hahuuli awch togtool gargasan baij taaraa her ih hemjeenii mungu haana orsniig ni shalgahadl garaad irnedee
    2016 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (182.160.2.233)
    ene odoo yu we erdenebileg gej hunl buh zuiliig hiichehsen baihad hench shalgaagui udiig hurchihsen ymuu ene atg tsagdaa tagnuul yagaad shalgaagui ym boloo shlagaachee ard tumnii umchiig luiwardaad awchihsan bainshtee
    2016 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (78.180.164.168)
    Komnist beejin hav , beejingiin tejeever gulug Nymdorjoo chi ingej hudlaa medeelel taraagaad daraan ymar negen jaahan paakt olj uuriiguu hamgaalah geed humuusiig helmegduuldeg shuu ugui bol shalgadag gazraar n shalguulaad unen boditoi paakt luivar ilruuleed gargaad ir. Tegvel bi chamaas uuchlal guina
    2016 оны 10 сарын 01 | Хариулах
  • davaa (103.229.120.69)
    Shalgah heregteiATG ene bvh medeellin araas vnen ch bai hudal ch bai.Erdenet ulsin medeld bsan dr.Ashigtai geh bolgonig huvichilj qvaad ulsad toloh tatvar buurdag luivrig taslan zogsoogoochee.Ene okigarhuud gedes ni tsatgalanch bondgor ni olsgolon bh iumdaa.Hytadin barivchilgaa shig 1 arga avaachee .Yachihsan ydarsan doroi huuli heregjvvlegchtei uls ve manaih.
    2016 оны 10 сарын 01 | Хариулах
  • Члнын сургийн зодоон (103.26.194.219)
    Нямдорж гуай ардын нам хоер нэг нартай сайхан удэр шударга унэний ариун нумрэг нумрээд гараад ирлээ гэвэл чоно махнаас гарсантай адил зуйл болох биз. Тууний ярианд унэн гэж угуй. Тэд нар унэн яриад унаваас нар баруунаас мандах буйзаа. Зугээр л луйваочид олзоо булаацалдаж чоны сурэг бие биенээс ноцож буй хэрэг. Нээх шударга гэж иргэдийг хуурахаа зогсоо. Шударга уосыг уландаа гишгэдэг увайгуй уйлдлээ боль
    2016 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.44.57)
    АРД ТҮМЭН БОСООЧЭЭ! Нямдоржоо хэдэн томилгоо хэдэн төгрөг аваад амиа хамхиулав аа!!!! БУСАД 76 ХУЛГАЙЧ ДУУГААРААЧ ХУДЛАА ГАРУУДААС ГАРЫН БЭЛЭГ АВЧ СОНГОСОН ХҮМҮҮС ХОХИНО
    2016 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (122.201.31.39)
    Nyamka ah uneheer shudarga shuu sahal erdenebilegiig tsaazal
    2016 оны 10 сарын 01 | Хариулах
  • Санаа зовогч (202.9.44.193)
    Төр төмөр нүүрээ гаргаж төр өмчөө буцааж аваач ээ
    2016 оны 10 сарын 01 | Хариулах
  • mgl (78.182.72.92)
    oros shig ulsiin omch idsen oligarhuudiig bygdiig shorond hataaj tor omchoo ergyylen abh heregtei odoo byr ulsiin gants tom yildbriig ooriin ni mongr abdag luibarchidiig bygdiig barij byh horongiig ni huraa ger byliin tom tom obiekt tom brendiin delgyyryyd gh met tedend wu bsan ynendee wu ch baigaagyi byh wm ni ulsiih uls ooriinbolon ard tymnii omchiig wu ch yldeelgyi abah heregtei ted gudamjind l bsan tendee ochih hergtei
    2016 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (122.201.31.48)
    Манай ардчилагчид дэндүү наглый загнасан даа Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт ,Монголроссцветмет үйлдвэрүүдийн Монголын талын албан ёсны оролцогч болох ТӨХороо Төрийн өмчийн хороог бодлогтойгоор эхэлж татан буулгаж дээрхи үйлдвэрүүдийг эзэнгүйдүүлж байгаад Чоно борооноор гэдэг шиг Оросын Ростех-тэй үгсэн хуйвалдаж байгаад хусчихаж байгаа юм даа муусайн хулгайчууд
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • монгол (202.21.106.111)
    ийм үйлдлийг хариуцлага хүлээхгүй орхиввол монгол улс хууль ёс ярих ард иргэдээс хууль биелүүлэхийг шаардах эрхгүй болно бүгдээрээ хулгай хийх зөв юм бишүү
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • жирийн иргэн (202.21.106.111)
    энэ луйварчидыг цаазаар авч өмч хөрөнгийг хураах хэрэгтэй ард түмнийг доромжилж басамжилж тавлаж байна ардчилалын нэр барьсан луйварчид өөрсдөө баяжиж шулж бирдийн шунал нь хэтийдэж байна хатуу гар хэрэгтэй
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (78.180.169.129)
    Komnist beejin hav Nymdorjoo bitgii hudlaa sensaatslaad baigaachee yu gej turiin medliin 51 baihgui boloh ve? yaj ch bodson huviin kompand bugdiin uguh ve dee jaahan hamjaargatai bur hugshin hun baij. Oron nutgiin songuuliin shou bolgoj Ardchilsan namiig gutgej harluulj bain ard tumen iim ymand tarhia ugaalgahgui baihaa beejingiin tejeever hav minee!!!
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • зочин (202.9.41.241)
    Нямка дарга шахааны бизнесгуй болчихлоо гээд боож ухчихгээд байгаа байлгуй дээ оросоос унэгуй авсан бол болоош дээ нэг монгол нохой хоолтой болоо биз еерт нь ашиггкй бол ээжийхээ нэрийг ч сольж мэднэ дээ нямка дарга
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.14.36.6)
    Улсад өгөх татвараа багасгах юм бол 49 хувийг нь худалдах шаардлаша байгаа юм уу.ер нь татвараа, үйлдвэрлэлээ, ашигаа нэмэх гэж гэж нэг ёсондоо хувьчилж байгаа биз дээ.Энэ тал дээр хуульчид, эдийн засагч нар тайлбарлах хэрэгтэй
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.14.36.6)
    Монголын компани авсан байж болно, гэхдээ нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэдэг шиг улсад өгөх татвар яахаараа ингэж буурдаг, дутдаг байна аа. 2015 оны өдийд 200 гаруй тэрбум төгрөг татварт тушаасан мөртлөө 2016 оны мөн өдийд 20 тэрбум гэдэг чинь юу гэсэн үг вэ, ???, !!!.
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.41.201)
    элбэгээгийн хийж буй ажил
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.218.19)
    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна.
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • туяа (59.153.113.151)
    51 хувийг үнэгүй шилжүүлнэ гэдэг юу гэсэн үг вэ. ганц ширхэг талх биш
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (110.22.114.138)
    хэдэн уеэрээ елсгелен явсанаараа Элбэгээ л ингэж их шунаа биз.....
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • mmmmm (202.9.44.179)
    ERDENEBILEG l geh yum ard Badamjunai gej tom akul bgaag Nyamdorj yagaad zarlahgui bna.Medseer bj bitgii hun amitnii tolgoi ugaagaad bai chi
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
    • ooo
      Erdenebileg gedeg todorhoi yum chi Badamjunai hadam ni bur asuudalgui iim amarhan yuman deer ard tumniig erguutuuleed bjee
      2016 оны 09 сарын 30
    • zochin
      Erdenebilgeer Badamjunai bgaag heluulehed hetsuu. Ilruulie l geh yum bol uun shig amarhan yum daan ch alga
      2016 оны 09 сарын 30
    • yizenhuar
      Badamjunai baigaa gedgiig zarlaachee
      2016 оны 09 сарын 30
    • sasha
      Badamjunai bga shuu
      2016 оны 09 сарын 30
    • bold
      odoo l zuv zam ruu yavj bna
      2016 оны 09 сарын 30
  • Зочин (78.180.169.129)
    Songuuliin umnuh MANgaruudiin eeljit shou gujirdlege yvj bn. Busdad aldaagui harin busdaas butsaaj avch bain Mongoldoo 100 orj irsen. Ardchilsan namd bayr hurgey ta nar chadlaa 30-40 Orsuudad aldsan baisan saaliin uneeg erguulj avch irsend bayrallaa
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
    • Зочин
      AН бол зугээр л Луйварчид Дэрэмчид
      2016 оны 09 сарын 30
    • zochin
      erguulj awlaa geed ulsad tushaah tatwar bagashaar ymar hereg bsn ym. estoi nuguu nuuhiig ni awah geed nudiig ni sohlow geech l bolloo.ym l bol shou gj yridag boljdee. ulsiin tusuwd uguh tatwaraar tsalin tetgewer geed ih ajil nugaldag baisan baih shuu
      2016 оны 09 сарын 30
  • зочин (150.129.142.220)
    Э ч ноооххооойй нь ч нохой л юм шив гэхдэ манай нохой юм биш ү?
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Дож (202.21.117.202)
    Эрдэнэтын энэ асуудлыг хууль яналтын байгууллага шалгаж ард түмэнд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна.
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • zochin (203.59.109.92)
    MAN namd buh erh medel n baigaashdee.buruu gargasan shiidver buhniig n tcutclaad dahin tushaal,shiidver gargahgui yu.toriin erh barij bj olon ugeer yah ve dee.ard tumen buruud durgui.
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.131.252.217)
    uls n avah heregeti bhaa
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Эрдэнэт (150.129.141.191)
    Монгол хүн л авсан бол болоо юм биш үү. Энэ өөрөө авч чадаагүйдээ л боож үхэх гэж байгаа байх. мАН-н шахааны бизнес дуусгавар болж дээ ашгүй
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
    • Зочин
      AН бол зугээр л Луйварчид Дэрэмчид оор хэнч биш
      2016 оны 09 сарын 30
  • зочин (202.179.23.165)
    Энэ Эрдэнэбилэг шууд сургууль төгсөөд банкны захирал 2 жил банкны захиралаар ажиллаад л ХХБ.ны 65,8.г эзэмшээд л гэрлиин хурдаар ид шидтэй нөхөр юмаа???
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • zochin (202.9.44.106)
    erdenet uildweriinhen ajil hayahad beldej bga,nemelt tsalin uramshuulluud bugd baihgui bolson,bugd erdenebilegiin huwiin dans ruu orj bga gesen
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (76.236.126.78)
    Ene joohon degs songuuliin umnuh show bolchihloo. Jild tatvart 200 garui terbum opuuldag bsan ene ond 20 terbum oruulaad bn gedeg ni. Erdenetig songuulitai barag zereg huvichilaa bizdee. Ehnii hagas jil ulsin bhdaa hedig tulsun suuliin 2 sar hedig tatvart tulsun gej avch uzeh ni zuv boluu?
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (78.180.169.129)
    MANgaruud bitgii hooson shou hiigeed bai ta nart yruusuu itgehgui yaj ch gutgej guivuulj harluulah nam bol tanai komnist ugshiltai nam . Erdentiig gadnii hen negen mungutei nuhurt ter tusmaa tanai Hytadiin komnist namd uguugui gadniihan avaagui bolhoor dotooddoo hen avsan n hamaagui ehnii. 5-10 jildee daraan dotroo uurchilj zasaj bolno hunii nohoi ideheer uuriin nohoi id gej ug bii Nymdorjoo bitgii hii uls turjuul Hytadiin tejeever beejin hav min hytaduudadaa avch ugch chadaagui bolhooroo uurlaad bain.uu
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.217.149)
    Хоер намууд ээлжлэн терийн емчее монголоо ард тумнээ тэжээдэг бухнээ терд ээлжлэн гарч хулгайлж худал яриж гадныхантай нийлж целмеж байгааг хянадаг шалгадаг газар гэж Байна уу хуулийн емне тэгш эрхтэй гэдэг Сайханбилэг хамсаатангуудыг нь шалгах хэрэгтэй
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • иргэн (202.179.31.124)
    МАН-ын нэг шахаа ч гэсэн алга болсонд баяр хүргэе Нямдорж ууртай байна хамгийн найдвартай ашигтай газар нь байхгүй болсон юм чинь
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
    • Зочин
      AН бол зугээр л Луйварчид Дэрэмчид
      2016 оны 09 сарын 30
  • ЗОЧИН (116.7.67.226)
    ТӨР ТОЛГОЙЛОЖ БАЙГАА ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРТ МОНГОЛ УЛСАД ӨМЧӨӨ ХУЛГАЙЧААС ХАМГААЛАХ ХУУЛЬ,БАЙГУУЛАГА БАЙНА УУ? ЭСВЭЛ АН,МАН,МАХН ТӨРД ГАРААД ЭНЭ ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫГ ҮГҮЙ ХИЙЧИХСЭН ЮМ УУ? ТИЙМ БИШ БОЛ ЭНЭ ЭРДЭНЭТИЙГ ӨӨРИЙН БОЛГОЖ АВСАН НӨХӨД ТҮҮНД ГАР БИЕ ОРОЛЦОЖ ТУСАЛСАН АН-ЫН ТӨР БАРЬЖ БАЙСАН АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦООЧЭЭ.
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.72.242.5)
    тагнуулын хүмүүс юу хийж байна вэ. түргэн шалгаад учрыг нь олооч дээ
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Guest (202.131.242.154)
    Eniig zasah estoi..ter erdenbileg gedeg huniig olond il bolgo.nyamka tanii tald shvvv
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Erdenetchuud bocoj temtseech ee (202.21.120.62)
    Erdenet chuud bosoj temtscen deer baihaa . Yamar hultsengyi yumbe
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (182.160.39.105)
    гол хэрэгтнүүд нь сайханбилэг з.энхболд нар шүү дээ.
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • зочин (150.129.143.182)
    Көөркий нямка-д хувь олдсонгүй дээ.монголын бүр анхны ашигт.малт-ын хуулийг орондоо засч гадны сонирхолд нийцүүлж шан харамжаа авсан тэр цагаас хойш монголын маань уул уурхай өөдлөлгүй өдий хүрсэн шүү. Замдаа маш олон дахин олигарх нарын гарт бөмбөрч блаа даа монголын минь нутаг ус гол мөрөн.тун нүгэлтэй хүн дээ.одоо миеэ-гээ унагаж ерөнхийлөгчд санаархахдаа тун тохитой хүний дүр эсгэн нутгийн тэнэг хар ухаант чойжоо зэргийгээ худал муулж олон хүний дээгүүр гишгэчих санаатай хар хөх хорт мэнгэт дээ.
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
    • Зочин
      чи бас ардчиллын луйварчидын гар хөл үү. Мал минь
      2016 оны 09 сарын 30
  • иргэн (202.126.89.145)
    Одоо Монголчуудад уух сүү байхгүй болсон Баяртай Харин энэ хулгайч нар Щвейцарт амьдрахаар зэхэж буй сайханбилэг тэдний дунд бий
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв 130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний хүн чанараар хэмжигддэг ажгуу. Самуэл Смайлс
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Залхуурал хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. Самуэл Смайлс
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. Эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. Тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. Күнз
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    МАХН МАН , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. Баабар Батбаяр
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. Саллюстий
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. Цицерон
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
    • ИРГЭН
      ХУЛГАЙЧ, ХУЛГАЙЧАА БАРЬДАГГҮЙ ГЭДЭГ. ТОМ ХУЛГАЙЧ БҮГД ТӨРД БАЙЛАА, ИХЭНХ НЬ ОДОО Ч БАЙНА.
      2016 оны 09 сарын 30
  • Зочин (139.5.216.17)
    Хулгай хийх боломж л хулгайчийг төрүүлдэг. Фрэнсис Бекон
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. Федор Достоевский
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Эх орноо хайрлах сэтгэлд их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө бүхнийг хийгээгүй бол, юу ч хийгээгүй гэсэн үг. Байгаа бүхнээ түүнд зориулаагүй бол, бүхнийг түүнээс харамласан гэсэн үг. Людвиг Берне
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Далайн тэртээд чи зөвхөн өөр тэнгэрийг л олно, сэтгэл зүрхийг олохгүй. Хораций
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол та түүнд оролцож байна гэсэн үг. Жан Жак Руссо
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Эх орноосоо нүүр буруулдаг хүмүүс хүн чанараасаа яг л тийн нүүр буруулдаг. Ярослав Галин
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Өөдгүй новшнууд, дарлан мөлжигч, дарангуйлагч, дээрэмчин тонуулчдын засаглалд үнэн хэзээд аюултай. Үнэнийг яагаад хааж боогдуулаад байгаагийн учир ердөө л энэ юм шүү дээ. Южин Дебс
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Нэг тал нь илүү гэгээрснээс бус, нөгөө тал нь дэндүү их мунхагласнаас болж хувьсгал гардаг. Антуан Ривароль
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Хувьсгал бол ёс суртахуунгүй хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм. Ренэ Шатобриан
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Хүнээр ямар нэг юм хийлгэх гэж биш, хийж болзошгүй зүйлээс нь хамгаалах гэж хуулийг баталдаг. Юниус
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Пеннийн үндэслэсэн колонийн анхны сургаалд “Ард олноо хүмүүжүүл” гэж байлаа. Вашинтон өөрийн аварсан ард түмэндээ мөн л “Ард олныг хүмүүжүүл” хэмээн гэрээсэлжээ. Томас Маколей
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. Фукс
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Төр засаг л хүнийг хүмүүжүүлдэг. Сайн төр сайхан хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй муу хүмүүсийг буй болгодог. Сократ
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Засаг төр хүмүүсийг сүйтгэдэггүй, Харин тэнэгүүд засгийн эрхэнд гарчихаараа түүний нэрийг баллаж орхидог. Бернард Шоу
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. Жек Андерсон
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. Квинтиллиан
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    МАХН МАН , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. Баабар Батбаяр
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Нобелийн шагналт эрдэмэтэд 1950-иад оны сүүлээр буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.126.89.215)
    эрдэнэтийг эрдэнэтийн мөнгөөр авчээ
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (150.129.141.78)
    Монгол тор хамгийн эхэнд улс ундэснийхээ эрх ашигт хохирол учруулах дотно ,гаднын гэмт халдлагыг илруулэх таслан зогсоож Нийгмийн эрх ашгийг найдвартай хангах зарчимтай.Тиймээс Эрдэнэтийн асуудлыг бодитоор нягтлаж элдэв улс торийн маргаанаас ангид гадна байлгаж шийдвэрлэх ?!
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • иргэн (202.126.89.145)
    Үгүй энэ одоо Сайханбилэг гэдэг нөхөр хаана явна аа Гадаадад байна уу Монголд уу Ёстой но той товарищ санагдаад байгаа юм да Яг сонгуулийн өмнө хэвлэсэн мөнгө тараасан Бас Эрдэнэтийг авлаа гэж урд шөнө нь мэдэгдсэн Яах аргагүй сэжигтэй харин тэр Эрдэнэбилэг эд нарыг бол сайн шалгаж нягтлаад олны өмнө ил тод мэдээлээч Тийм эрх байна уу үгүй юу ард түмэнд
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв 130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.17)
    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena ENAMI компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйл
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • зочин (122.201.24.147)
    Асуудлыг улс төржүүлэхгүйгээр зөв талаас нь нягтлаасай билээ.Нямдорж л өөрийн ирээдүйн харераа бодож ийм үйлдэл хийлээ гэж л бүү орлилдоосой доо
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    8 цаг 20 мин
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    13 цаг 48 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    13 цаг 54 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    14 цаг 12 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    15 цаг 15 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    15 цаг 34 мин
  • Монгол наадмын тэнгэрт “шинэ салхи” сэвэлзэв
    16 цаг 9 мин
  • Бороо орж байгаа үед нөөлөг салхинаас болгоомжлохыг зөвлөв
    16 цаг 19 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
    16 цаг 26 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно
    16 цаг 31 мин
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    Уржигдар 22 цаг 26 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    Уржигдар 22 цаг 14 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    Уржигдар 19 цаг 32 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    Уржигдар 18 цаг 59 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Танилц: “Улсын начин” цолны болзол хангасан бөхчүүд
    Уржигдар 16 цаг 31 мин
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
    Уржигдар 12 цаг 39 мин
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
    Уржигдар 12 цаг 16 мин
  • Энэ жилийн наадамд гурав давсан АЙМГИЙН цолтонгууд
    Уржигдар 12 цаг 02 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК