Намрын адаг шар нохой сар
Нэг цагаан мэнгэтэй Шар морь өдөр
Аргын тооллын: 2016.10.3, Даваа гараг
Наран ургах шингэх: 06.54-18.28
Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.