Алтайн өвөр говь, ГИДЦГ-т энэ жил хоёр ихэр бамбарууштай эвш нэг удаа, сөнгө бамбарууштэй эвш нэг удаа тус тус автомат камерийн дуранд өртжээ. Өөрөөр хэлбэл монголын мазаалай энэ жил хамгийн багаар бодоход гурван мазаалайгаар бүл нэмжээ. Энэ зун Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 16 ширхэг камерыг шинээр суурилуулж, бичлэг хийснээр анхны үр дүнгээ ийн харжээ.