Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Түвд урлагийн гурван гайхамшиг” олны хүртээл боллоо

2016-11-28
0
ЖИРГЭХ

Хөхнуур мужийн Шинин хотоос холгүй Лянхуа уулнаа 40 гаруй га газар эзлэн орших Гүмбүм хийд бол Түвдийн уламжлалт Буддын шашны шарын урсгалыг үндэслэгч Зонхов богдын мэндэлсэн газар юм. Манай тооллын 1379 онд Богд Зонховын шавь нар түүний хүсэлтээр төрсөн газар нь чулуун суварга босгосон нь хожим Гүмбүм хийдийг байгуулах суурь болсон аж.

Зулын 25-ны өдөр Богд Зонхов 64 насандаа бурханы хутгийг олж  эл өдөр сүсэгтэн олон буян үйлдэж, ном хурж, аль болох махан хоол иддэггүй уламжлалтай. 

 

Түүний таалал төгссөн өдрийг тохиолдуулан Гүмбүм хийдийн бурхан урлаач, лам нар манай улсад айлчилсан юм.  Улс тунхагласны өдрөөр Түвдийн алдарт “Түвд урлагийн гурван гайхамшиг” үзэсгэлэнг Манбадацан хийдэд нээж, Богд Зонхова болон түүний шавь нарын тосон урлалыг залж, аравнайлах ёслол боллоо.

 

Богд Зонхова болон түүний хоёр шавийн дүрийг тосоор урласан бүтээл юм. Тодруулбал, Сарлагийн сүүнээс гаргаж авсан тосыг шороон будгаар өнгө оруулан урласан аж. Уг бүтээлийг хамгийн богино хугацаанд буюу  нэг шөнийн дотор Түвдийн лам нар урлажээ. Мөн ягаан цэцэгсээр хүрээлсэн нь тус бүтээлийг улам содон харагдуулж байлаа.

Тус үйл ажиллагааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Гүмбүм хийдийн удирдах зөвлөл, Манба Дацан хийд хамтран зохион байгуулжээ.

 

 

Үзэсгэлэнгийн нээлтэд Манба Дацан МУЭСТ-ийн ерөнхийлөгч, Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдорж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвийн захирал, хатагтай Ли Вэй, Түвдийн Гүмбүм хийдийн лам нар, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Тува Улсын Эрүүл мэндийн дэд сайд Монгуш Күдэр Кендинович, Түвдийн Анагаах ухааны сургуулийн ерөнхийлөгч, доктор, профессор н.Нямацэрэн, зэрэг нийслэлийн сүм хийдийн лам хуврага, эрүүл мэндийн болон боловсролын салбарын төлөөлөл, сүсэгтэн олон хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр олон улсын түвшинд ажилласан өргөн цар хүрээтэй сар болж буйг тус хийдийн тэргүүн хамба лам Д.Нацагдорж онцолж байв.

“Түвд урлагийн гурван гайхамшиг”-т балин урлаг, зээгт наамал, ханын зураг буюу бүх төрлийн танка багтдаг. Энэхүү гурван урлагийг 2006 онд БНХАУ-ын биет бус соёлын өвд бүртгэсэн бөгөөд Хятад улсад төдийгүй дэлхийд алдартай бүтээл юм. 

Гүмбүм хийд нь зээгт наамалаа хавтгай болон гурван хэмжээст гэсэн хоёр төрлөөр хийдэг аж.  Ханы зураг буюу Танка урлагийн хувьд Гүмбүм хийдийн нэрт бурхан урлаач  Цойш Лувсаншинангийн зураг урлагийн хэв маягаас өвлөгдөн иржээ.

 

Манбадацан хийдэд зохион байгуулсан дээрх үзэсгэлэн нь Богд Зонхов ба түүний хоёр шавийг урласан бүтээлийг аравнайлж сүсэгтэн олон адис авсанаар өндөрлөсөн юм. Энэ үеэр тус хийдийн тэргүүн хамба лам Д.Нацагдоржтой цөөн хором ярилцсанаа хүргэе.

 

 

- Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манбадацан хийд нь Монголын анагаах ухааныг буддын шашинтай хослуулан үйл ажиллагаа явуулдаг. Манай улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хийд байдаг уу?

 

- Монголдоо ганц байдаг нь Манбадацан хийд. Үлдсэн нь 1932 оны хэлмэгдүүлэлтийн үеэр үүд хаалгаа барьж, устаж үгүй болсон.

 

 Цаашид Монголын уламжлалт анагаах ухаан дэлхийд гарна. Үүнийг би баталгаатай мэдэж байгаа.  Монголын анагаах ухааныг дэлхийд гаргахын төлөө би их зүйлийг хийж байна. Их зүйлийг хийж бүтээснээр л дэлхийд танигдана.

 

Нөгөө талаараа дэлхий даяар бурханы шашныг судалж байна. Тийм  учраас Манай улс  бурханы шашны хөгжилд хувь нэмрээ оруулах хувьтай ард түмэн. Лам хуврагууд нь номоо сайн үзэх хэрэгтэй. Ингэснээр бид Монголын нэр хүндийг дэлхийд гарна. Мөн төр засаг Монголын анагаах ухааныг хөгжүүлж дэлхий нийтэд таниулхад ажиллах хэрэгтэй. Үүний цаана хөдөлмөр хүч ухаан байгаа юм.

 

- Манай улсын хувьд буддын шашинтай ард түмэн. Буддын шашинаараа дэлхийд хэр их танигдсан байдаг юм бол?

 

- Монголчууд дэлхийд алдартай байсан. Одоо харин ямар болгох вэ гэдгээ өөрсдөө шийдэх цаг нь болсон. Тийм учраас дэлхийд алдартай байсан тэр үеийг буцааж авчрах нь энэ цаг үед амьдарч байгаа хүмүүсийн оюун бодол хүч чармайлтаар бий болно.

 

- Түвд орны тухайд тосон урлаг, зээгт наамал, ханын зураг танкагаараа алдартай. Манай улсад “Түвдийн гурван гайхамшиг”   хөгжиж чадсан уу.

 

- Монголчуудын хувьд тосон урлаг байгаа. Гэхдээ Гүмбэн хийдийн лам нарын бүтээдгээс өөр юм байна. Түвдийн хувьд бүтээх арга барил нь өвөрмөц өөр гэдгийг харлаа. Тэд сарлагийн сүүнээс гаргаж авсан  тосыг ашигладагаараа манайхаас ялгаатай. Бид нар ямааны өөх тэргүүтэн зүйлийг  хэрэглэгдэг. Манайх тосоор бурхан бүтээхээс  илүү балин тахилаа илүү хийдэг. Одоо бол бурхан бүтээдэг энэ урлаг руу орж эхэлж байна. Тийм учраас бид нэг нэгнээсээ харилцан суралцах нь чухал байгаа юм гэснээр бидний яриа өндөрлөлөө.

 

Мөн Хятадын соёлын төвийн ажилтан Монгол дахь төлөөлөгч Амгалангаас хэдэн зүйл тодрууллаа.

 

Энэ өдөрийн мэндийг хүргэе.  “Төвдийн гурван гайхамшиг” үзэсгэлэнгийн гол онцлог нь юу вэ?

 

Үзэсгэлэнг соёлын солилцооны хүрээнд зохион байгуулж байна. Түвд урлагийн гайхамшигийг Монголчуудад ойлгуулах зорилготой. Монголчууд Гүмбүм хийдийг бүгд мэднэ. Богд Зонховагийн дүрийг балин урлагаар тосоор бүтээсэн нь маш гайхалтай.

 

Богинохон хугацаанд бүтээсэн учраас хэмжээний хувьд том биш. Гүмбүм хийдэд бол бүр томоор нь бүтээж байгаа. Энэхүү бүтээлийг хоёр гурван сарын хугацаанд бүтээдэг. Цагаан сарын шинийн 15-нд олны хүртээл болгоно. Маш олон лам нар бүтээдэг.

 

- Түвдийн гурван гайхамшиг бүтээл алдартай болсон түүхээс хуваалцана уу?

 

- Маш их түүхтэй. Түүхийг нь яривал их удна. Энэ бол сүүлийн жилүүдэд Манай улсад биет бус соёлын өвд бүртгүүлсэн. Удахгүй дэлхийн соёын өвд бүртгүүлнэ байх. Ер нь бол бурхан шашин үүсч хөгжсөнөөс эхэлсэн.

 

-  Таны бодлоор Монголд тосон урлаг хэр хөгжсөн бэ?

 

- Монголд балин урлаг гэж бий. Гэхдээ бурханы хөрөг зураг шиг нарийн ур ухаан шаардсан бүтээл олж хараагүй. Өөр цэцэг, янз бүрийн аргаар бүтээсэн урлагийн бүтээлийг харж байсан.  Энэ тал дээр мэргэжлийн хүмүүс суралцаж туршлага солилцмоор байна.

 

- Богд Зонховагийн бүтээлийг хамгийн богино хугацаанд бүтээхэд хэдэн лам нар, бурхан урлаач оролцсон бэ?

 

Зургаан бурхан урлаач лам нар ирсэнээс гурав дөрөв нь бурханыг голчлон хийдэг. Нэг бүтэн өдөр хийж дуусгалаа.

 

- Энэхүү бүтээлд ягаан өнгө илүү давамгайлжээ. Ягаан өнгийг илүү чухалчилсан нь ямар учиртай вэ?

 

Монголчууд хөх өнгөнд дуртай. Хөх өнгөнд нь ойртуулж илүү ягаан өнгийг оруулсан. Мөн бурханыг урлаж байгаа хүмүүсийн цэвэр сэтгэхүй, урлаг гэж ойлгож болно. Ягаан өнгө бол нинжин сэтгэлийг бэлгэддэгээрээ онцлог.

 

Богд Зонховын тосон барималыг бүтээж байгаа нь

Богд Зонховын тосон баримал бэлэн болохоосоо өмнө

 

 

Б.Цэцэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    1 цаг 29 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    1 цаг 31 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    3 цаг 5 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    3 цаг 12 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    4 цаг 23 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    5 цаг 38 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    5 цаг 51 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    5 цаг 52 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    6 цаг 10 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    7 цаг 13 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    7 цаг 41 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    8 цаг 4 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    8 цаг 19 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    8 цаг 58 мин
  • Манай жүдочид ААШТ-ий эхний өдөр хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
    9 цаг 6 мин
  • “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
    9 цаг 18 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
    9 цаг 25 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа
    9 цаг 45 мин
  • Израил, Ливаны хооронд 10 хоногийн турш гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    9 цаг 54 мин
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
    10 цаг 2 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК