Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хуулийнхны хэрэгтэн хэмээн цоллож, адалсан хүмүүсийн жагсаалтыг хэн үргэлжлүүлэх вэ

2016-11-30
0
ЖИРГЭХ

Сүүлийн жилүүдэд хууль хүчний байгууллагынхан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдын нэр хүндэд халдах явдал газар авч, өдгөө энгийн үзэгдэл боллоо. Хамгийн сүүлд л гэхэд АТГ-ын шалгаж буй хэрэг болох Н.Алтанхуягийн ойр дотныхныг цагдан хорьж, шалгаж буй хэргийн талаар Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэл өгөв.

 

 

Аливаа хэргийн гэм буруу нь шүүхээр тогтоогдоогүй байхад хэнийг ч буруутган, хэрэгтэн хэмээж болохгүй талаар хар дээр цагаанаар бичиж, хуульчилсан байдаг. Гэтэл Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарт холбогдох хэргийн талаар хяналтын прокурор Г.Бясман өгүүлэхдээ “Боловсрол Соёл шинжлэх ухааны яам, зарим дүүргийн Тамгын газраас зарлан явуулсан нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий тендер хууль бусаар явагдсан байдаг. Дээрх ажлын хүрээнд улсын төсвөөс авсан санхүүжилтийн зарцуулалттай холбоотойгоор Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарын зэрэг хүмүүсийг сэжигтнээр тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Ц.Насанбатын нөхөр нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүү, харин Н.Наранцэцэг нь түүний төрсөн дүү юм” хэмээн тэднийг цоллосон байх юм.

 

Уг нь прокурорын ёс зүйн дүрмийн 3.3-т "Прокурор нь хувийн сонирхлын үүднээс харъяаллын бус, бусдын хяналтанд байгаа хэрэг, материалтай танилцах, зөвлөгөө өгөх, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч шинжээч нарт өөртөө ашигтай болон үндэслэлгүй шийдвэр гаргуулах хүсэлт тавихыг цээрлэж, хэрэг шийдвэрлэх ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцож, дарамт шахалт үзүүлэхгүй байна", З.4-т "Прокурор нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа хэрэг, материалын талаар урьдчилан дүгнэлт гаргах саналаа илэрхийлэхээс зайлсхийж, хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд хэрэг, материалын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэлж, нэвтрүүлэхгүй байна" хэмээн заасан байх аж. Гэтэл юуны учир шүүхээр тогтоогдоогүй байгаа хэргийн талаар ийнхүү мэдээлж, бусдын нэр төрд халдаж буй нь хачирхалтай.

 

Харин энэхүү үзэгдэл нь “Шинэчлэл”-ийн Засгийн газрыг огцруулахад АТГ-ынханы хийж байсан мэдэгдэлтэй яг адил зүйл болж буй нь өдгөө олны анхаарлыг татаж байна.

 

Тухайн үед АТГ-ын эрх бүхий албан тушаалтанууд ”Шинэчлэл”-ийн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Нүүрс” хөтөлбөрөөс Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нар нь 3.2 тэрбум төгрөг “идсэн” хэмээн цоллож, Л.Гансүх нарыг цагдан хорьж, улмаар Засгийн газрыг огцруулж байсан түүхтэй. Гэтэл энэхүү олон тэрбум төгрөгийн хэрэг нь шүүхийн явцад үнэн мөн нь тогтоогдож, тус хэрэгт буруутан хэмээн бүтэн 6 сар хоригдсон бүсгүйн хэрэг хүртэл цагаадаж байсан билээ.

 

Тэгвэл энэ хүртэл эдгээр хүмүүсийг олон нийт хэрэгтэн, улсаас олон тэрбум төгрөг идсэн увиагүй “амьтад” хэмээн харж, гоочилж байсныг хууль хүчний байгууллагын алдаатай үйл ажиллагаанаас болж хохирсон хүмүүс хэлдэг. Хэрэв тэднийг ийнхүү хэвлэлээр хэрэгтэн, олон тэрбум төгрөг идсэн хэмээн мэдээлээгүй бол тэдний хэрэг шүүхээр үнэн мөн нь тогтоогдоод л явах байсан.  

 

Ер нь сүүлийн жилүүдэд хэн нэгний хэрэг хийсэн нь шүүхээр тогтоогдоогүй байхад хэрэгтэн, улсаас олон тэрбум төгрөг завшсан хэмээн олон нийтэд мэдээлж улмаар нэр хүндийг нь унагаж, ажил үйлсийг бүтэлгүйтүүлэх бодлогыг хууль хүчний байгууллага зохион байгуулалттай явуулдаг болсон талаар ч олон хүн хэлэх болсон. Үүний эх үндэсийг АТГ тавьсан гэхэд ч нэг их хилсдэхгүй болов уу. Тэд анх “Нүүрс”-ний хэргийг олон нийтэд мэдээлж багагүй шүүмжлэлд өртөж байсан. Харин өдгөө өөрийн шалгаж буй хэргийнхээ талаар прокурор, цагдаагийнханаар мэдээллүүлдэг болсон юм уу гэх хардлага ч төрөх болов.  

 

Н.Алтанхуягийн дүү нарт холбогдох хэргийн талаар өдгөө прокурор мэдээлж суугаа бол УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын туслахыг цагдан хорьсон хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлж байв. Тодруулбал Х.Баттулгын туслах эмэгтэйг Төмөр замын гэх хэрэгт буруутган шалгаж байгааг тэд өгүүлсэн байдаг. Тэгвэл эл хэргийг АТГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсэг гаран шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байсан юм.

 

Мөн л олон тэрбум төгрөгийн хэрэгтэн хэмээн цоллуулсан Х.Баттулгын туслах эмэгтэйчүүдийн хэрэг өдгөө мөн л нам гүм болоод байгаа. Хууль хүчний байгууллагын хэрэгтэн хэмээн цоллуулж, адлуулсан хүмүүсийн жагсаалтыг “Жаст” группын ерөнхийлөгч Ш.Батхүү үргэлжлүүлнэ. Түүнийг АТГ-аас Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрээр батлан даалт гаргуулж, ТӨХ, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын гарын үсгийг хуурамчаар үйлдэн зээл авч эргүүлэн төлөөгүй гэх үндэслэлээр анх эрүүгийн хэрэг үүсгэн жил дамнан шалгаж улмаар цагдан хориод хүртэл авсан билээ. Гэтэл хэрэг мөн л тэгэсхийгээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгож байсан.

 

Энэ мэтээр хэн нэгний галыг мөхөөх, эрх мэдэлтэнгүүдийн гар хөл болж цагдан сэргийлэх гэх ажиллагаа явуулдаг хууль хүчний байгууллагынхан алдаатай бодлогоо засч залруулахгүй бол олон хүн нэр хүнд, эрүүл мэндээр хохирох болоод байна. Хуулийнхан хуулиа биелүүлж, дээдлэж ажиллахгүй бол хэн өдгөө хуулийг гууль болгохгүй хууль чигээр нь авч үлдэх билээ.   

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (202.131.250.130)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
    2016 оны 12 сарын 01 | Хариулах
  • Иргэн (202.131.250.130)
    АЛЬ НЬ ҮНЭН БЭ. АЛЬ НЬ Ч БАТАЛГААГҮЙ. ХӨЗӨР БАРЬЖ БАЙГХА ХҮНИЙ Л ТОГЛОЛТ. ТЭГЭХЭЭР ШИЙТГЭГДСЭН ХЭРЭГ ХИЙСЭН НЬ НОТЛОГДСОН БҮХ ХЭРЭГ БАТАЛГААГҮЙ ГЭСЭН ҮГ. ЦАГ ҮЕИЙН Л АРАНШИН БОЛСОН. ХЭНД Ч ҮНЭМШИЖ ХЭНИЙ Ч ТАЛД ОРОХ ХЭРЭГГҮЙ. МОНГОЛ ТӨР ЭБА МИЕЭ 2.ЫН ГАРААР ДУУСНА.
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • Иргэн (87.67.196.219)
    Нам харгалзахгуй тереес терсен хулгайчидаа шалгаад улсыг хохиролгуй болгоочээ хуулийгхаа.сэтгуулчид худлаа сенсаац уусгэж хуулийхны ажилд буу саад болоочээ.солонгос шиг улс тереес ангид хуулийхан ажилмаар юм.
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (178.240.8.249)
    Huuliinhan bugdeeree erh barigchidiin utsan huuheldeinuud tednii bugs dolooj bylduuchlagchid. Tsagdaa porkuror shuugchid bugdeerei edend hench itgehgui mungutei hund neg uilchilne darga nart neg uilchilne muu lalaruud
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • zochin (78.182.136.140)
    ulsad hohirol uchruulj ulsiin mongiig zabshsan unen uchir heniig horij heniig shalgah ni toriinhereg harin ch ed nariig shalgj shiitgehgui bsnaas ingj ih ulsiig hohirooj bga wm odoo asuudliig shiideed yliig ogood uls omchoo butsaaj ab horongiig ni huraa oor yah wm hulgach bol hulgaich huulia heregjuul
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • zochin (78.182.136.140)
    gemt heregt shalguulah estoi bol zangiagaa zuugd ocino tiimee eronhiilogchoo odoo ta bas shalguulah estoi buh l muu muuhai hulgai luibard oroltsoj zohion baiguulj bh wm ymar ch tsadj handgui wm uls eh oron tusgaar togtnoliin bileg temdeg eronhiilogchoo ingeed bichij bhad ch odoo hulgai luibar ni ybjil bdag ta er ni hen be bid wu hiibee ard tumen mini
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.229.122.112)
    Хэрэг хийсэн хүнийг ХЭРЭГТЭН гэнэ. Өөр юу гэх юм бэ? Дэнзэнг суллаад Алтанхуягийг барьна Тэр эмэгтэйг суллаад Баттулгыг хорьно, Гайхах юу байна
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (182.160.34.12)
    ENE NOVSHIIN AVILGACHID TER MELXII ENXBOLD JASTIIN BATXUU AVILGACH ABDAMJUNAI NARIIN NOVSHNUUDAA SHALGUULAAZEE
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.21.106.161)
    Жастын Батхүү хаана явна гол эзэн С.Баяр нь англи руу зугтчихлаа эндээс ажлаа эхлээч эргүүнүүдээ
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • зочин (59.153.115.41)
    Өнөөгийн ерөнхийлөгч үнэхээр тийм үйлдэл хийгээд байна уу, эсвэл гүжирдлэг үү. үнэн бол түүх давтагдаж байгаа юм болов уу, хориод онд Элбэгдорж Ринчино гэгч монголд жинхэнэ балаг тарьсан юм гэлээ. базарваань монгол түмний заяа өндөр, буруу үйлдэл,буруу явдалтай эрхмүүд төрд гарч дураараа дургивч юманд хязгаар бий. төрд шургалсан боолихай, булхай нар аяндаа арчигдах нигууртай.
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (27.123.214.123)
    ATG tatan byylgaua
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.43.27)
    JENKO YAGAA CH UGUI
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • Улс тор судлаач. (150.129.140.139)
    Элбэгдорж нь ард тумний АН-д огсон итгэлийг 20 гаруй жил ашиглаж, Торийн ондор албан тушаал бухнийг хашчихаад, одоо АН-даа баярлалаа гэж хэлэхийн оронд, МАН-ын дарга М.Энхболдтой нийлж АН-аа ТАРААХ, оорийг нь сайн мэддэг ойр дотно байсан бух журмын ноход оо ХЭЛС ХЭРГЭЭР АЙЛГАН СУРДУУЛЖ, УГЭНД ОРЖ АШТАЙХАН БАЙХГУЙ ГАНЦ НЭГИЙГ ШОРОНД ХИЙЖ ХОРВОО ДЭЛХИЙД ШУДАРГА БИШ ЗУЙЛ ОЛОН БАЙДАГ БОЛОХЫГ ОЙЛГУУЛДАГ, Монгол улсын аль онготэй, оодтэй бухнийг хувьдаа авч, ард тумнийг УГЭЭГУЙ ЯДУУ байлгаж ДОХИО ЗАНГААГААР АЖИЛЛАДАГ РОБОРТ МЭТ БООЛ БАЙЛГАХЫГ ТУЛД ШУУХ, ПРОКУРОР, АТГ зэргийг ХУВИЙНХАА ЗОРИЛГОД АШИГЛАЖ байгаагийн нэг илрэл нь Н.Алтанхуяг, Женко Баттулга, Портуна Батбаяр нарыг хууль, хяналтын байгууллагаар дарамтлуулж байгаа уйлдэл юм. Омно бас Лу.Болдыг бас дарамталж эрхэндээ оруулж авсан шуу дээ. Одоо Монгол улсыг цаашид энэ хуний бодолоор явуулж суйруулэх уу? эсвэл аврах уу? гэдэг нь унэмлэхуй олонх болсон МАН-д тэр дундаа М.Энхболдоос бурэн хамаарах бол оод байна даа. Хэрэв би М.Энхболд л
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • АРАЙ Ч ДЭЭ (202.9.40.63)
    ОДОО ЦАГТ ХҮН БҮР АСУУДАЛТАЙ ЗАРГАЛДАЖ МЭТГЭЛЦЭХ НЬ ЭНҮҮХЭНД. БҮҮР МЭТГЭЛЦЭЭНИЙ УРЛАГ ГЭЭЧИЙГ ЭЗЭМШИХ БОЛЖ. ШҮҮХ ЦАГДАА МАНАЙД МООДОНД ОРЖЭЭ... ЭНЭ БОЛ ЯАВ Ч ЭРҮҮЛ ТОГТОЛЦОО БИШЭЭЭЭ
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • БИД ТАРХИА УГААЛГАЖЭЭ (202.9.40.63)
    АРДЧИЛАЛ ХЭМЭЭН ХОШГОРУУЛЖ ТӨРД ГАРСАН ХҮМҮҮС ГАДНЫХНЫ ГАР ХӨЛ БОЛЖ ОЛОН УЛСЫН ЖИШИГ ХЭМЭЭН ТЭДНИЙ БҮХ ХУУЛИУДЫГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА НЬ ЗҮГЭЭР Л МОНГОЛЧУУД БИДНИЙ ТАРХИЙГ УГААЖ БАЙГАА ЯВДАЛ БА ЭНЭ НЬ БИДНИЙ УЛАМ ХУРДАН ЯДУУРЧ ОЮУНЫ ХООСРОЛД ОРЖ БАЙГААГААР БАТЛАГДАЖ БАЙНА
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.55.191.76)
    ИНГЭЭД ЮМ ХИЙХ ГЭСЭН НЭГНЭЭ БАРЬЖ ХОРИОД БАРЬЦААЛААД, НЭР ТӨРИЙГ НЬ ШАВАРТ ХУТГААД БАЙВАЛ ЭНЭ УЛСАД ХЭН АЖИЛ ХИЙХ БОЛЖ БАЙНА? ИРГЭД ХЭНД ИТГЭХ БОЛЖ БАЙНА? ҮНЭТЭЙ БАЙГАА НҮҮРСИЙГ НЬ ЯДАРСАН ИРГЭДЭД ХЯМД ЗАРЛАА ГЭЖ ХОРИОД БУЦААГААД ГАРГАА БИЗ? ИДСЭН УУСНААР НЬ ЦОЛЛОЖ ЦОЛЛОЖ ДАРАА НЬ ЦАГААТГАА БИЗ? АРДЫН НАМД ӨМНӨХ ЗАСГИЙНХАА ХИЙСЭН БҮТЭЭСНИЙГ МУУЛЖ БААЛАХААС ӨӨР ХИЙХ АЖИЛ АЛГА
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.26.193.133)
    эрлийзүүд үлдэж монголчууд ял эдлэх л болно
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (43.242.243.251)
    захиалгаар Алтанхуягийг гүтгэж шалгаж Женко Жастын Батхүүгийн хэрэг алга болдог нь хууль шүүх цагдаа үнэхээр худалдсан байна .Уншигчийн хувьд Жастын Батхүү Өмнөд Африкийн компанид Эрдэнэтийн барьцаанд тавьж 100 сая гаруй долларын өрөнд орсон мэдээг уншсаныг санаж байна Тэр үедээ том сенсаацтай мэдээ болж байсан Болсон явдлыг ерөнхий сайд Алтанхуяг шалгах гэтэл өөрөө удалгүй огцорсон байдгийн ...өмнөх огцорсон ерөнхий сайдуудаас Алтанхуягийн огцорсон үйл явдал нэлээн онцлогтой Монголчууд бид нарын мэддэггүй бүхнийг худалдаж авсан том нууц бүлэглэл байдаг гэдгийг баталж өгсөн Үүнийг зоригтой сэтгүүлчид илчлэх цаг нь болсон
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.219.103)
    Женко Баттулгыг чадахгүй, хуулийнхныг хахуульдаал гараад ирнэ,
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • УИХ гэж.... (66.181.187.41)
    ТӨРД гарсан намын дарга хуулийн байгууллагуудын дарга нарыг томилдог тэнэг тогтолцоог өөрчлөхгүй бол бүх зүйл байдгаараа үргэлжлэх болно
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
    8 цаг 42 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
    8 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
    8 цаг 51 мин
  • Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
    10 цаг 20 мин
  • Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
    10 цаг 41 мин
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
    11 цаг 55 мин
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    12 цаг 48 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    13 цаг 2 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    13 цаг 35 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    13 цаг 55 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    14 цаг 34 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    14 цаг 40 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    14 цаг 47 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    14 цаг 51 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    15 цаг 1 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    16 цаг 35 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    16 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 29 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    17 цаг 52 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    18 цаг 4 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК