Энэ сарын 13-нд буюу ирэх баасан гаригт Ази тивд байх хамгийн том загасны аквариум Чежү аралд нээгдэх гэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлтийн өмнөх баяр болгон иргэдэд үнэгүй үзүүлсэн байна. Иргэд тус аквариумыг үзэхийн тулд иргэд 3~4 цаг дугаарлан үзжээ.

Энэ сарын 13-нд буюу ирэх баасан гаригт Ази тивд байх хамгийн том загасны аквариум Чежү аралд нээгдэх гэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлтийн өмнөх баяр болгон иргэдэд үнэгүй үзүүлсэн байна. Иргэд тус аквариумыг үзэхийн тулд иргэд 3~4 цаг дугаарлан үзжээ. Амралтын өдрүүдэд нийтдээ 40 мянган хүн үзсэн ажээ. Чежү хотын захиргаанаас жил болгон өсөн нэмэгдэж байгаа гадаадын жуулчдыг татах зорилгоор хамгийн том аквариумыг барьж босгох ажлыг 2009 оны арванхоёр дугаар ард эхлүүлжээ. Улсаас 9,7 тэрбум, орон нутгийн төсвөөс 9,8 тэрбум вон зарцуулан боссон Аква Планет Чежү хэмээх аквариум нь 93685 метр квадрат талбайг эзэлсэн. Дээшээ 2, доошоо 2 давхар бөгөөд 450 нэр төрлийн загас болон бусад далайн 45 мянган амьтантай аж. Өдөртөө 17 мянган тонн далайн ус эргэлдэж байх ба дэлхийд хамгийн томд орох 5100 тонн ус агуулах 23m×8m×62cm гэсэн харьцаа бүхий төв аквариум юм байна. Одоогоор 20700 нэр төрлийн загас, жараахай байгаа аж.

Жил болгон Аква Планет Чежү аквариумыг үзэхээр хятадаас 300 мянга, Японоос 200 мянга гээд нийтдээ 2 сая орчим гадаадын жуулчид ирэх бөгөөд Чежү арлын олон иргэд өндөр цалинтай ажиллаж амьдрах , Чежү арлын хөгжил үлэмж хэмжээгэээр нэмэгдэх гол эх үүсвэрийн нэг нь тус аквариум болох юм байна.
Б.Чимэг