Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багц 24: АТГ Н.Алтанхуягийг байцааж, АН мэдэгдэл гаргав

2016-12-02
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхиий сайд Н.Алтанхуягийг тойрсон дуулиан олны анхаарлыг татаж байна. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн цагаас эхлэн ойр дотныхоныг нь цагдан хорьж улмаар АТГ-аас түүнийг дөрвөн цаг орчим байцаасан зэрэг олон асуудал сүүлийн хэдэн өдөр өрнөсөн билээ. Тэгвэл эл дуулиан хэрхэн өрнөснийг "Багц 24" буландаа онцолж байна.

 

Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ

 

2016 оны 11 дүгээр сарын 9-ны өдөр: Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг эл өдөр мдээлэл хийж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсноо албан ёсоор мэдэгдсэн юм. Тэрбээр энэ үеэр “Монголчууд явцуу эрх ашгаараа нэгдсэн нам дамнасан бүлэглэлийн санаархлыг тас цохиж монгол төрөө хуйвалдагчдаас тусгаарлаж, чөлөөлөх цаг нь ирсэн. Би ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл хамгаална гэсэн үгэндээ эзэн болж бодит ажил болгохын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдлээ. Яагаад ийм шийдвэр гаргасан гэхээр, улам бүр үнэгүйдэн алдагдаж байгаа Монгол ёс, хуулийн засаглалыг сэргээн тогтоож Монголын нийгэмд нүүрлэсэн худал хуурмаг дарангуйлал түрэмгийлэл улс төрийн явцуу зорилготой бүлэглэлийг нэн даруй таслан зогсоох шаардлагатай боллоо. Өнөөдөр Авлигатай тэмцэх гэдэг нь улстөрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл төдий зүйл болон хувирч хуйвалдааны бүлэглэл өөрсдийнхөө олон хууль бус үйлдэл, илэрхий авлигыг шударга зүйл гавьяа мэтээр ил тод сурталчилж байна. Үүнд цэг тавья” хэмээн хатуухан хэлсэн билээ.

 

Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгийг АТГ-аас баривчлан саатуулав

 

2016 оны 11 сарын 16-ны өдөр: Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгийг АТГ-аас баривчлан саатуулав. Түүнийг эмнэлэгт үзүүлэхээр гадагшаа явах гэж байхад нь хилийн хориг тавьж, онгоцны буудалд саатуулсан юм.

Онгоцны буудлаас Авлигатай тэмцэх газарт аваачин найман цаг гаруй байлгаж ямар нэгэн байцаалт аваагүй, өмгөөлөгчтэй нь уулзуулаагүй аж. Ингээд шүүхийн  захирамж танилцуулан ШШБЕГ-ын харъяа 461 дүгээр ангид эл өдрийн орой саатуулсан билээ.

 

Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь охиныг саатууллаа

 

2016 оны 11 сарын 17-ны өдөр: Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь охиныг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу баривчлан авч явав. Тухайн үед түүнийг ямар шалтгаанаар хорьсон нь тодорхойгүй байсан юм. Харин албан бус эх сурвалжуудын мэдээлж байснаар Ц.Наранбатыг төрийн албан хаагч эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгаж байгаа гэсэн юм. Тиймээс ч түүний өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь үндэслэлгүй хорьж байна хэмээн шүүхэд хандсан ч шүүх үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан.

 

Н.Алтанхуяг “Хар хайрцаг” задлав

 

2016 оны 11 сарын 20-ны өдөр: Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Монгол HD” телевизийн “Хар хайрцаг” нэвтрүүлэгт орж дахин "бөмбөг" дэлбэлсэн. Тэрбээр “...Намайг огцруулсан манай намын гишүүдийг би буруутгадаггүй. Аливаа зүйлийн зөв буруу нь цаг хугацаа өнгөрөх тусам бодитой харагддаг юм байна. Манай намын гишүүдийн намайг унагаана гэж кноп дарсныг өөрсдийнх хийсэн үйлдэл гэж боддоггүй. Үүнийг зохион байгуулсан бүлэг бүлэглэл, магадгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оролцоотой хийгдсэн зүйл. Ардчилсан намынхан тийм муу хүмүүс биш шүү. Манай засгийн газрыг огцруулах болсон нь давхар дээл гэдэг зүйлийг оруулж ирснээс болсон. Би Ерөнхийлөгчид хэлж байсан. Та энэ давхар дээлээ оруулж ирж яах юм бэ бид нар ажлаа хиймээр байна гэж хэлж байсан. Дараа нь давхар дээлийн хуулийг ярьж байгаад байнгын хорооны хурал дээр би бас дургүйцлээ илэрхийлж байсан. Энэ давхар дээлийн хуулийг буцаая аа. Одоо ажлаа хийе юун давхар дээл вэ гээд буцааж байсан. Тэгэхэд их хурлын гишүүд кнопоо дарж чаддаггүй юм байна гэдгийг байнгын хорооны хурал дээр харсан. Тэнд нэг гишүүн орж ирээд кнопоо дарсан бол бид нар олонхи болох байсан юм. Тэр гишүүн орж ирээгүй. Би хожим хойно нь та яагаад орж ирээгүй юм гэхэд маш хүнд байдал надад тохиолдсон уучлаарай гэж байсан. Тодруулаад асуусан чинь нэг дүүг нь шоронд хийчихсэн байсан тэр үед бол гарчихсан байсан. Тэгээд дахиад кноп дарвал дүүг нь дахиад шоронд хийх ийм нөхцөл байдал үүсчихсэн байсан юм байна лээ. Монголын төр ингэж ард түмнээс сонгогдож ирсэн УИХ-ын гишүүний кноп дарах эрхэнд халдаж болохгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл кнопыг нь барьцаалж байна. Би сүүлийн үед УИХ-д хэлсэн хэн ч тоогоогүй. Учир нь ихэнхийг нь барьцаанд авчихсан юм билээ. Хүний амьдралд жижиг сажиг янз бүрийн юм байна. Харин үүгээрээ барьцаанд ордог юм байна лээ. Монгол Улсын их хурлын гишүүн ард түмнээс сонгогдчихоод кнопоо өөрөө мэдэж дарж чадахгүй болчихоор чинь монголын төрийг хэн удирдаж байгаа юм гэж маш олон удаа асуусан. Ингэж Монгол Улсын төрийн тогтолцоог унагааж байгаа юм. Би энийг бүлэглэл гэж хэлээд байгаа юм. Цөөхөн хүний гарт тоглоом болж байна. Хүн харахад 76 хүн байгаа мөртлөө тэнд ямар ч 76 байхгүй. Тэд кнопоо дарж чадахгүй байна шүү дээ. Хэлснийх нь дагуу дарна. Одоо ч МАН-ынхны дунд энэ дүр зураг байгаа байх.  ... Би монгол хүн болж төрснийх энэ үнэ цэнэтэй зүйлээ авч үлдэхийг боддог. Би юмаа худалдаж иддэг хүн биш. ...Хэн нэгний төлөө юм уу, хэн нэгний хүсэл шуналыг хангахын төлөө би төрөөгүй. Эсвэл би нэг хэсэг бүлэглэлийн, хэдэн мөнгөтэй хүмүүсийн, бусдыгаа дээрлэхдэг, дээрэлхэхдээ хууль хяналтын байгууллагыг ашигладаг би ийм юмыг дэмжих гэж төрөөгүй. Тийм учраас би өөрийнхөө зарчим дээр л үлдсэн. Монголчууд цөөхүүлэхнээ юм чинь хэл амаа ололцоод зөв явах ёстой гэж би боддог. Хэл амаа олоод яв гэдэг нь ард түмний эрх ашгийг огоороод тэднийхээ байгаа баялгийг худалдаж идээд яв гэсэн үг биш. Би энэ байр суурин дээрээ үхэн үхтлээ байна. Энэ байр сууриныхаа төлөө үхэн үхтлээ тэмцэнэ. Ингэж хэлсний төлөө олон хүн золигт гарч байгаа. Надад хувь хүнийхээ талд нэг эмзэглэл байгаа. Би идэж уучихсан бол намайг шалгаж болно. Ер нь юмыг ил тод болгохгүй бол энэ хуулийн байгууллага чинь хонгил болчихсон. Би бол ерөнхийлөгч гээд байгаа юм л даа. Ерөнхийлөгч бол хэлнэ биз” хэмээсэн юм.

 

Авилгатай тэмцэх газраас Н.Алтанхуягт зарлан дуудах хуудас ирүүлэв

 

2016 оны 11 сарын 30-ны өдөр 14 цаг: Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт АТГ-аас зарлан дуудах хуудас ирүүлэв. Түүнийг эрүүгийн хэрэгт сэжигтэнээр тооцон мэдүүлэг авахаар зарлан дуудах хуудас ирүүлсэн байна. Хэрэв заасан хугацаанд ирэхгүй бол албадан ирүүлэхийг мэдэгджээ. Тухайн үед түүнийг хуулийнхан зарлан дуудах хуудас ирүүлсэн нэрийдлээр цагдан хорихыг үгүйсгэхгүй гэх мэдээлэл гарсан.

 

Н.Алтанхуяг: Ерөнхийлөгчийн үгэнд орохгүй бол шоронд ордог ардчиллын төлөө би тэмцээгүй

 

2011 оны 11 сарын 30-ны өдөр 16 цаг: АТГ-аас өнөөдөр Н.Алтанхуягт зарлан дуудах хуудас ирүүлсэн. Тэгвэл 16 цагт тэрбээр АТГ-т мэдүүлэг өгөхөөр ирсэн юм. Энэ үеэрээ Н.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр “Өнөөдөр хоёр цагийн үед надад нэгэн зарлан дуудах хуудас ирүүлсэн. Тэгээд би ирлээ. Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд хэлсэн чинь нэлээд үйл явдал өрнөх юм шиг байна. Хоёрдугаарт нь саяхан нэг нэвтрүүлэгт ороод Монголын нийгэмд болохгүй байгаа зүйлийг талаар тэр дундаа хэдхэн хүмүүс Монголын баялагыг сорчлоод Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт зэрэг газраас цөөхөн хүмүүс хөрөнгө мөнгө завшаад байна гээд хэлсэн чинь манай Ц.Элбэгдорж, тэдний бүлэглэлийнхэн их л амь тавьж байх шиг бололтой юм.

 

Цөөхөн хэдхэн хоногийн дотор гурав, дөрвөн эмэгтэйг цагдан хорилоо. Ер нь бол манай ерөнхийлөгч ба тэдний бүлэглэлийн бий болгосон хууль хяналтын байгууллагын дотор нэгэн хонгил байдаг гэдгийг би өнгөрсөн дөрвөн сард хэлж байсан. Тэгвэл тэр хонгил руугаа шахаж оруулах гэсэн оролдлого намайг Ерөнхий сайд байхаас л явж эхэлсэн. Харин одоо ойр хавийн хүмүүсийг маань барьж хорьчихоод одоо тэдэнтэй маань холбогдуулж бас нэгэн зохиомол хэрэг рүү оруулж байгаа байх.  Энд бол айж ичээд байх зүйл байхгүй, үнэн мөн хэзээд ялна. Гэхдээ би хоёр зүйлд харамсаж байна. Намайг эртхэн шиг шууд дуудаад асуучихгүй, заавал ойр хавийнхан, Л.Гансүх, Б.Мөнгөнтуяа гээд олон хүнийг шорон гянданд тарчилааж байх хэрэг юу байхав дээ. Ер нь шорон гяндангаар тарчлаадаг явдлыг болих хэрэгтэй. Намайг тэр шорондоо хийчихээд одоо тэр олон хүнийг суулах цаг нь болсон гэж би бодож, өнөөдөр ирж байна. Харин цаг нь их давчуу хэллээ. Тэд намайг зугтана гэж бодсон юм байлгүй дээ.

 

Эцэст нь хэлэхэд Ц.Элбэгдорж бид нар 1990 оноос л эхлэн ардчиллын төлөө явсан. Ер нь Ц.Элбэгдоржийн үгэнд л заавал орох ёстой. Харин орохгүй бол шоронд ордог Ардчилалын төлөө би яваагүй. Ийм хоёрхон сонголттой ардчилал Монголд байж болохгүй шүү дээ. Би Ц.Элбэгдоржийн төлөө биш эх орныхоо төлөө зүтгэмээр байна. Шоронд хийсэн ч гэсэн бууж өгөхгүй тэмцэнэ” хэмээлээ.   

 

Д.Эрдэнэбат: Н.Алтанхуягийн асуудлыг тодорхой болгох зайлшгүй шаардлагатай

 

2016 оны 11 сарын 30-ны өдөр 18 цагт: Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг байцаалт өгөхөөр АТГ-т ирэх үеэр Ахмадын холбооны тэргүүн Н.Баасан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарын хүмүүс ирсэн байв. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас ямар зорилгоор ирснийг тодруулбал “Би өөрийгөө Ардчилсан намыг төлөөлөх бүрэн эрхтэй гэж бодож байгаа. Ардчилсан намын гишүүний хувьд ч, УИХ-ын гишүүний хувьд, хамтран ажилласан журмын нөхрийн хувьд ч тэр энэ хүний асуудлыг тодорхой болгох зайлшгүй шаардлагатай гэж харж байгаа. Тиймээс АТГ дээр ирж байцаагчтай нь уулзаж Н.Алтанхуягийг ямар үндэслэлээ шалгах гэж буйг мэдэх хүсэлт тавьсан ч харамсалтай нь хүсэлтийг хүлээж авсангүй. Энэ ганцхан нэг хүний асуудал биш юм. Ардчилсан нам өөрийн гишүүнийг өмгөөлөх ёстой. Тэр байр суурин дээрээ би асуудлыг тодруулах үүрэгтэй, ийм эрхтэй ч гэж бодож ирсэн юм” гэлээ.

 

Ардчилсан намаас Н.Алтанхуягийн асуудлаар мэдэгдэл гаргалаа

 

2016 оны 11 сарын 30-ны өдөр 20 цаг: Ардчилсан намаас Н.Алтанхуягийн асуудалтай холбоотойгоор мэдэгдэл гаргажээ. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдрөөс эхлэн хуралдсан юм. Тэгвэл Ардчилсан намаас гаргасан тус мэдэгдэлд "Ардчилсан намын нэр хүндийг гутаах. хагалам бутаргах зорилгоор манай намын нэр бүхий улс төрчдийг санаатайгаар гутаан доромжилж. нэр хүндэд нь халдан ээлж дараалан үндэслэлгүй шалтгаанаар. хууль бусаар баривчилж, хянах шалгах. ял тулгах хэлмэгдүүлэлт, хүчирхийллийн үйл ажиллагааг улс төрийн захиалгаар явуулж байгаатай холбогдуулан Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлөөс мэдэгдэл гаргаж байна. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хэдэн арван мянган төрийн албан хаагчдыг хоморголон халж, Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хэдэн арван хүмүүсийг шалгах нэрийн дор хэлмэгдүүлэн, хүчирхийлж, энэ үйлдлээ гэр бүл хамаатан садан. найз нөхөд. ойр дотны хүрээлэл рүү нь чиглүүлж, хүний эрх, эрх чөлөө. хууль ёс, Ардчилсан тогтолцоонд аюул занал учруулж. комунист хэлмэгдүүлэлтийн "хар цаг үе”-ийг нийгэмд сануулж байна.

 

Улс төрчид болон төрийн албан хаагчдыг хоморголон хэлмэгдүүлж. их хэлмэгдүүлэлт явуулж байгаад Ардчилсан нам. намын жирийн гишүүд жигшин, зэвүүцэж. Монгол хүний эрх. эрх чөлөө. хууль ёс. Ардчилсан тогтолцоо. улмаар Улсын тусгаар тогтнолд заналхийж. хэрээс хэтэрсэн эдгээр үйлдлээ нэн даруй зогсоохыг эрх баригчид болон хууль хяналтын байгууллагуудад анхааруулж байна.

 

АН-ын дарга, МУ-ын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг үндэслэлгүй, хууль бус шалтгаанаар удаа дараа дуудаж, байцааж. ойр тойрных нь олон хүнийг шалгаж. хорьж, ял тулгаж. илт нэг хүнийг тойрсон хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа нь илт боллоо. Ард түмэн хэзээд үнэн. шударгын талд зогсож, Их түүхт Монгол төрийн сүлдний хараа хурц. буулга чанга байдгийг. улс төрийн бохир зорилгоор хууль хяналтын байгууллагуудыг турхирагчид болон хууль ёс. хүний эрх. нийгмийн амар тайван байдлыг алдагдуулагч хууль хяналтын байгууллагын нэр зүүсэн этгээдүүдэд дахин хатуу сануулж байна. Та нарын хэлмэгдүүлэлт. хүчирхийлэл ахиж нэг алхвал тэмцлийн хурц хэлбэрт шилжихийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" хэмээсэн байна.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Зочин (59.153.87.6)
    2 зам байна, монголоос зайлах, эсвэл энэ лалруудтай алалцах. Ард түмнийг босохоос урьдчилан сэргийлээд галт зэвсгийн бүртгэлийг хүртэл эрчимжүүлж байна шүү.
    2016 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.212.117.88)
    Uneheer hereg hiigeegui ym bol shalguulaad neree tseverleed avaa .
    2016 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.36.40)
    Аль ч намын гишүүн байсан идэж уусан хариуцлаггүй хандсан л бол шалгагдах нь зөв Улс төржүүлэх хэрэггүй Хуулийн байгуулагад ажиллах бололцоог нь тавьж өх хэрэгтэй Эдний буруугаас болоод улс орны эдийн засаг хүндэрч ард түмэн ядуу амьдарч байгаа нь худлаа гэжүү Төсөл тендер нэрээр хуваан залгисан асуудлуудыг шалгаж төлүүлэх түүнчлэн хотод босч байгаа өндөр өндөр барилгууд хэний хөрөнгөөр босч байгаа юм Ядаж татвар төлсөн орж ирсэн мөнгийг шалгаж тогтоомоор юм Хэдий болтол цагаан захтангуудаас болж ард түмэн ядрах ёстой юм Улсын өмчийг элдэв халдлагаас хамгаалж байсан прокурорын ерөнхий хяналт ардын хянан шалгах хороо гээд бүхэл бүтэн тогтолцоог татан буулгаж дараа нь дээр дооргүй идэж уухын аянд мордоцгоож эцэст нь улс орноо өрөнд унагаж ард түмнээ ядууруулсан нь худлаа гэжүү Төр гэж байдаг юм бол шударга ёс хууль гэж байдаг юм бол энэ завхарлаа засч улс орноо ард түмнээ өөд нь татах цаг болсон байлтай Та нарын үйл ажиллагаа яст мэлхийн хурдтай явж байна шүү
    2016 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.26.192.190)
    Цагаандаа гарсан луйварчид нэгийгээ хамгаалж байна. Сайндаа ч биш дараагийн дугаарт еерсдее байх болохоор эднээс яаж салнаа. Баабар мэдэж байгаа боловуу
    2016 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (172.58.137.82)
    Энэ байдал мань эрийг ЕС байхад байж л бсан. Мэдэж л байсан, харж л байсан. Тэр үедээ шударга дуу хоолойгоо гаргахгүй яасан юм? Өөр дээр нь ирэхээр л шударга царайлаад. Н.Энхбаяр ч бас яг ийм бсан. Албан тушаал дээр бхдаа юу ч дуугарахгүй. Баахан идэж, уучихаад баригдахаараа бүгд шударгын туйл.
    2016 оны 12 сарын 03 | Хариулах
  • zochin (98.226.83.151)
    sahil hurteed shal dordov.
    2016 оны 12 сарын 03 | Хариулах
  • zochin (98.226.83.151)
    chi bitgii huts gej ug medehuu!ard tumenii itgeliig aldsan henbugai ch uurtuu buruug tohoj uhej chaddag bail daa.ungursun 4 jild ta nariin tuluu sanalaa ugsun duu haramsaj bna.
    2016 оны 12 сарын 03 | Хариулах
  • зочин (122.201.21.178)
    Алтанхуягийг ерөнхийлөгчид ард түмэн дэмжихгүй шүү дээ үүнийг өөрөө ч ойлгож байгаа харин өөрөө дэвшинэ гэж хэлсэн нь хулгайгаа нуух л арга бн .Одоо болохоор ерөнхийлөгчид дэвшинэ гэхээр баривчлах гээд бна гэж дөрвөд зан гаргаад бна даа.
    2016 оны 12 сарын 02 | Хариулах
  • ӨВӨӨ (59.153.113.76)
    АЛТАНХУЯГЫГ ЯАГААД ШАЛГАЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ЭНЭ ХҮН МОНГОЛЫН ТӨРД ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ ЭЭ ДЭНЗЭН ГАНХҮҮ НАРЫН ХЭРЭГ НҮҮРС ХӨТӨЛБӨРӨӨР НЭДИЙГ ИДСЭН БЭ АН ЫГ БУСИНУУЛСАН СОЦДЕК АЛТАНТУЯА ИЧЭЭЧ ТУУЛ ГОЛД КОМПАНЫХАА МУУ УСЫГ ЦУТГАДАГ ЕС БАЙДАГ ЮМ УУ ЯМАР ЮМ ХИЙСЭНЭЭ ТАЙЛАНААЧ АРД ОЛОН ДҮН ТАВЬЯ
    2016 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.34.148)
    АН шунахай биш их даруухан ядуухан зөөлөн сэтгэлтай боловсролтой амьтад юм биз дээ хэхэхэ. жинхэнэ хулгайч шуналтан дээрэнгүй бүдүүлэг боловсролгүй гахай болтлоо таргалсан олигархиуд шүү дээ.
    2016 оны 12 сарын 02 | Хариулах
  • Улс орон, ирээдүйдээ санаа зовсон жирийн иргэн (202.21.118.174)
    Даанч дээ. Ингэмэр дээ. Маш зөв эсэргүүцэл АН илэрхийлсэн байна. Ингэж л хатуу эсэргүүцлээ илэрхийлэхгүй бол энэ хэлмэгдүүлэлт, шунахай хэсэг бүлэг хүмүүс Монгол улсыг зарж идээд, иргэд нь хятадын боол болох нь байна шүү дээ. Хүний шунал хязгааргүй гэж үнэн юмаа. эх орон, ард түмнээ өмөөрөх сэтгэлгүйгээр шуналдаа автан улс орныг юугаар ч сольж магадгүй болжээ.
    2016 оны 12 сарын 02 | Хариулах
  • Улс орон, ирээдүйдээ санаа зовсон жирийн иргэн (202.21.118.174)
    Даанч дээ. Ингэмэр дээ. Маш зөв эсэргүүцэл АН илэрхийлсэн байна. Ингэж л хатуу эсэргүүцлээ илэрхийлэхгүй бол энэ хэлмэгдүүлэлт, шунахай хэсэг бүлэг хүмүүс Монгол улсыг зарж идээд, иргэд нь хятадын боол болох нь байна шүү дээ. Хүний шунал хязгааргүй гэж үнэн юмаа. эх орон, ард түмнээ өмөөрөх сэтгэлгүйгээр шуналдаа автан улс орныг юугаар ч сольж магадгүй болжээ.
    2016 оны 12 сарын 02 | Хариулах
  • Улс орон, ирээдүйдээ санаа зовсон жирийн иргэн (202.21.118.174)
    Даанч дээ. Маш зөв эсэргүүцэл АН илэрхийлсэн байна. Ингэж л хатуу эсэргүүцлээ илэрхийлэхгүй энэ хэлмэгдүүлэлт, шунахай хэсэг бүлэг хүмүүс Монгол улсыг зарж идээд, иргэд нь хятадын боол болох нь байна шүү дээ. Хүний шунал хязгааргүй гэж үнэн юмаа. эх орон, ард түмнээ өмөөрөх сэтгэлгүйгээр шуналдаа автан улс орныг юугаар ч сольж магадгүй болжээ.
    2016 оны 12 сарын 02 | Хариулах
  • иргэн (122.201.23.66)
    Хэрэг хийж идэж уучихаад л бүүр том албан тушаалд хаайцайлагдаад байх санаатай хүмүүс олон байна шүү Монголд.
    2016 оны 12 сарын 02 | Хариулах
  • зочин (202.70.46.229)
    Энэ байдлаар бол монгол улсын ирээдүй маш бүрхэг болж байгаа юм бн гэж бодогдлоо аимшиг эх орон ард түмэн минь зөв бурууг нь ил болгох цаг нь болжээ
    2016 оны 12 сарын 02 | Хариулах
  • ERUNHIILUGCH ALTAN HUYAG (103.26.195.68)
    Алтанхуягаас их л айж байна даа. Үгэнд нь орохгүй, хамтарч хувааж идэхгүй, эх орноо бодноо гээд идүүлэхгүй хөндөлдөөд байхаар шээс нь гоожих гэж байна. Ерөнхийлөгч болчихвол эргээд өөрсдийг нь хэргийгнь илрүүлэх вий гэж аль болох дарамталж нам дарахыг л оролдож байна.
    2016 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.41.239)
    altangadsiinhan bugd luuvirchid ene pragcl ardchilaliig ustgj baiga gochigdorj metiin hedn bagsh nar
    2016 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (122.201.31.187)
    Ардчилсан нам аль эрт ингэх байсийм, ард түмнээ Эрдэнэтэйгээ хамт луйварчдын гарт орчихсон хойно нь хожигдож дуугарч байна.
    2016 оны 12 сарын 02 | Хариулах
  • цэцэг (103.26.195.79)
    АН -ын нөхөдүүд тэмцэлийн хурц хэлбэрт шилжинэ барина гэж бүү сагсуур ард түмэний хөрөнгөөр наадсан нөхөдөөс ард түмэн авах юм аа авахын төлөө Ан -ын бусармаг нөхөдөөс шаардах бас авах эрхтэй
    2016 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (175.193.236.119)
    Энэ алтанхуяг юун суртэй юм. Яачихсан болоод суржигнээд бгаа юм. Их аймхай нехер юмаа. Шоронд хэдэн сар суугаад гарсан бол еер хэрэг. Энэ ардчилсан намыхан суржигнэхдээ сайн боловч хэрэг дээрээ их аймхай шуу. Бат-уул хэд хоног уйлан хайлан емдендее шээс алдсан. Арчаагуй амьтад шуу. Хэлмэгдлийг еерсдее элбэгдоржийнхоо гараар эхлуулчихээд.
    2016 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.126.91.172)
    Алтанхуяг ерөнхийлөгчид нэр дэвшихээ ариа л эрт дуугарсанаас болоод өрсөлдөх санаатай хүмүүсийн араанд зуулгачихвуу даа
    2016 оны 12 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
    11 цаг 53 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
    11 цаг 58 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
    12 цаг 2 мин
  • Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
    13 цаг 32 мин
  • Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
    13 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
    15 цаг 6 мин
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    16 цаг 0 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    16 цаг 13 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    16 цаг 46 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    17 цаг 6 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    17 цаг 45 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    17 цаг 52 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    17 цаг 58 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    18 цаг 2 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    18 цаг 12 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    19 цаг 47 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    20 цаг 10 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    20 цаг 41 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    21 цаг 3 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    21 цаг 15 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК