Зургаагийн даваа өндөрлөлөө

Их Монгол улсын байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдааны зургаагийн даваанд улсын харцага Л.Пүрэвжав, аймгийн арслан Б.Пүрэвсайхан үлдсэн билээ. Хоёр бөхийн барилдаан удааширсаар байгаад шодож барилдуулахаар болсон. Ингээд улсын харцага Л.Пүрэвжав давсан ч цэцийн шийдвэрээр дахиж барилдуулах боллоо. Дахин барилдуулахад Б.Пүрэвсайхан давсан ч дахин барилдуулж аймгийн арслан Л.Пүрэвжав давлаа. Тэрээр дөрөв дэх удаагаа шөвгөрч байна.