Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр боллоо.
Монгол түмний сүлд хийморийг хурайлж, бахархал омогшлыг сэрээгч, туурга тусгаар улсын сүр жавхлан, эв эеийн бат бөх гагнаас болсон Үндэсний их баяр наадмаар "шинэ салхи" сэвэлзэв.
Тухайлбал, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд дараах хүчтэнүүд цолоо ахиуллаа.
- Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын начин Э.Батмагнай- 9 даван түрүүлж, Улсын арслан цол (24 нас)
- Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр- 8 даван үзүүрлэж, Улсын гарьд цол
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн Хурц арслан О.Наранбаатар- 6 давж, Улсын харцага цол
- Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, аймгийн арслан М.Бэлгүтэй- 6 давж, Улсын гарьд цол
- Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат аймгийн арслан Ш.Отгонтөгс- 5 давж, Улсын начин цол хүртэв.