
Ливан, Израил улсууд 30 гаруй жилийн хугацаанд анх удаа дипломат хэлэлцээ хийсэн нь Израил болон Ираны дэмжлэгтэй "Хезболла" бүлэглэлийн хоорондох мөргөлдөөнийг зогсоох зорилготой ховорхон үйл явдал болж байна.
Зуучилсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэ нь Хезболлагийн нөлөөг зогсоох "түүхэн боломж" гэжээ уулзатын өмнө ярьжээ. АНУ-ын мэдэгдэлд хоёр тал тодорхой цаг хугацаа, газарт шууд хэлэлцээ эхлүүлэхээр тохиролцсон гэжээ. Израил улс төрийн бус бүх террорист бүлгүүдийг зэвсэггүй болгохыг хүсч байгаагаа мэдэгдсэн нь "Хезболла"-г хэлж байгаа хэрэг юм.
Ливан улс гал зогсоох, хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэх арга хэмжээ авахыг уриалсан. Хоёр улс дипломат харилцаагүй бөгөөд тэдний хооронд хамгийн сүүлд 1993 онд шууд, өндөр түвшний хэлэлцээ болж байсан түүхтэй. АНУ болон Израилын арми Иранд цохилт өгснөөс хэдхэн хоногийн дараа буюу гуравдугаар сарын 02-нд Ливанд Израилийн цэргийн ажиллагаа эхэлснээс хойш 2000 гаруй хүн амь үрэгджээ.
Мягмар гарагт Вашингтонд хоёр тал уулзалт хийж байх хооронд Хезболла бүлэглэл Израил болон Ливан дахь Израилын цэргүүд рүү багадаа 24 удаа халдлага үйлдсэн байна.
Израилын хойд хэсэгт байрлах суурин газруудад өдрийн ихэнх хугацаанд дрон болон пуужингийн дохиолол дуугарсан. Израил улс Ливан дахь үйл ажиллагаа нь тус бүлэглэлийг зэвсэггүйжүүлж, татан буулгах зорилготой гэж мэдэгдсэн бөгөөд Газын дайн ширүүсч байх үед 2023, 2024 онуудад тус бүлэглэлтэй тулалдаж байсан.
Л.Баяр





















































