
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
09:00 цагт: "COP17" бага хурлын хүрээнд салбарын иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.
09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.
10:00 цагт: Түүхийн багш нарын анхдугаар зөвлөгөөн Төрийн ордны Их танхимд болно.
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний улирлын үзүүлэлтүүд танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хорооны хурлын танхимд болно.
11:30 цагт: Монголын Хүний Төлөө намаас: Ээлжит бус их хурлын тов зарлах болон Улсын Дээд шүүхийг Захиргааны шүүхэд өгөх тухай Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:40 цагт: Монгол сурагч оюутнууд Өрнөд Европод суралцаж эхэлсний 100 жилийн ойг тохиолдуулан “Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд болно.
Үзэсгэлэн:
Уран бүтээлч Б.Отгонжаргалын “Хөх тал” модон баримлын үзэсгэлэн энэ сарын 19-ныг хүртэл Уран зургийн галерейд гарна.
Судлаач, цуглуулагч Ц.Батсайханы “Монголын шашин соёлын өв дурсгал” цуглуулгын үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.
Хилийн чанадад:
Нью-Йорк хотноо ECOSOC буюу НҮБ-ын эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Залуучуудын чуулга уулзалт энэ сарын 16-нийг хүртэл болно.
Киприйн Пежейа хотноо дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-ныг хүртэл болно.
Швейцарын Женев хотноо UNCTAD буюу НҮБ-ын Худалдаа, хөгжлийн комиссын 16 дугаар чуулган энэ сарын 17-ныг хүртэл болно.
Германы Мюнхен хотноо мэргэжлийн эрэгтэй теннисчдийн BMW Open тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл болно.
Германы Штутгарт хотноо мэргэжлийн эмэгтэй теннисчдийн Porsche Tennis Grand Prix тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл болно.
Вашингтон хотноо Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалт болж, Төв банкуудын ерөнхийлөгч, Сангийн сайд нар дэлхийн эдийн засаг, санхүүгийн өнөөгийн төлөв байдлыг энэ сарын 19-нийг хүртэл хэлэлцэнэ.
ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Орон нутагт:
Орхон: "Эмоци" хамтлагийн хамтлагийн инээдмийн интертайнмент шоу тоглолт Соёл, урлагийн цогцолборт болно.


















































