Долоогийн даваа өндөрлөлөө

Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа өндөрлөлөө. Аймгийн арслан П.Бүрэнтөгс улсын гарьд М.Баяржавхланг долоо давж заан цолын болзол хангалаа. Мөн улсын заан Д.Рагчаа, улсын харцага Ө.Бат-Оршихоор даваа ахиулсан юм. Улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Т.Санчираар долоо давлаа.Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын арслан Г.Эрхэмбаяр, улсын харцага Л.Пүрэвжаваар долоо давж шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ.