09:00 цагт: ХХААХҮЯ-ны хурлын танхимд "ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН" болно. Хуралд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн болон яамны бусад удирдлагууд, 21 аймгийн ХХААГ-ын дарга, албадын дарга нар оролцоно.
11:00 цагт: Арванхоёрдугаар сарын орон сууцны үнийн индексийг зарлах хэвлэлийн бага хурал Монголбанкны хурлын танхимд болно.
11:00 цагт: Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Хангарьд ордны 14 давхарт .
14:00 цагт: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордны А танхимд болно. Хэлэлцүүлэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болон бусад намын төлөөллүүд оролцоно.