09:00 цагт: “МОНГОЛЫН АРХЕОЛОГИ 2016” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ийн ШУТ номын сангийн 604 тоотод болно.
10:00 цагт: Монгол Хятадын нийгмийн хөгжлийн сангаас нийслэлийн 7 дүүргийг хамарсан амжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүлнэ. Арга хэмжээнд Хятадын элчин сайдын яамны хүмүүс,мөн НЗДТГ болон дүүргүүдийн тамгын газрын албан тушаалтнууд оролцоно. Хаяг: 100 айлд байрлах Монгол Хятадын Найрамдал сургууль дээр.
11:00 цагт: Централ тауерын 412 тоотод НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс ХДХВ/ДОХ-ын асуудлаар гаргасан Зөвлөмжүүдийг 2017-2019 онд хэрэгжүүлэх олон талт оролцооны байгууллагуудын зөвлөлдөх уулзалт болно.
11:30 цагт: Монголбанк, Банк, санхүүгийн академи, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан хамтран Монгол Улсад мэргэжилтэн бэлтгэх онол, практик хослуулсан сургалт болон Дэлхийн хуримтлалын өдрийг албан ёсоор нэвтрүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. ХААНА: Монголын банкны холбооны байр, Виста оффис