2017.1.16, Даваа гараг / Билгийн тооллын: 19
Өвлийн дунд илүү цагаан хулгана сар
Дөрвөн ногоон мэнгэтэй Харагчин туулай өдөр
Аргын тооллын: 2017.1.16, Даваа гараг
Наран ургах шингэх: 08.36-17.28
Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.